Тоон гарын үсгийг гар утаснаас авах боломжтой

2022-05-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

 

УИХ-аас шинэ оны босгон дээр Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан билээ. Уг хууль энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Цахим гарын үсгийн тухай хууль мөрдөгдөж эхэлснээр Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг таван жилийн хугацаагаар олгох, иргэний үнэмлэхийн санах ойд үнэ төлбөргүй байршуулахаар тусгасан юм. Хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор УИХ-ны дарга Г.Занданшатар, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал нар УБЕГ-ын үйл ажиллагаатай танилцаж тоон гарын үсгээ авлаа. Энэ үеэр Их хурлын дарга Г.Занданшатар “Тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлэх ажилд Их хурлын гишүүд манлайлан оролцох хэрэгтэй. Нэн тэргүүнд Инноваци, цахим бодлогын байнгын хороо үүн дээр идэвх санаачилгатай ажиллах шаардлагатай. Тоон гарын үсгийг дагаад хэмнэлт жинхэнэ утгаараа бий болно. Хэмнэлт гэдгийг зөвхөн мөнгөөр хэмжих бус үр ашгийг сайжруулах, цаг хугацааг хэмнэхийг ч бас хэлнэ. Монгол Улсын өнцөг булан бүрээс цахим гарын үсгээр төрийн үйлчилгээ, иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн гэх мэт бүх үйлчилгээг авах боломж нээгдэж байна. Тоон гарын үсэг бол цахим хувьсгал, цахим өөрчлөлтийн томоохон дэвшил, тулгуур суурь нь юм” гэв.

Н.Учрал гишүүн “УИХ-ын даргын санаачилгаар цахим, цаасгүй парламент болох зорилтыг дэвшүүлээд, бид өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг байгуулан иргэдтэй хамтран хууль санаачлах “D-Parliament” цахим портал, аппликейшныг нэвтрүүлсэн. Иргэд уг аппликейшнээр дамжуулан хууль санаачлах үйл ажиллагаанд оролцох эрхтэй болж байгаа. Энэ эрхийг хангуулахад Тоон гарын үсэг бодитой хувь нэмрээ оруулах болно. Тоон гарын үсгээр дамжуулаад хүнд суртлыг бууруулах, авлигаас ангид, олон нийтэд нээлттэй төрийн үйлчилгээг нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Тоон гарын үсгийг хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагууд манлайлан оролцох хэрэгтэй” гэв. Улсын бүртгэлийн ерөнхий газар ирэх зургадугаар сараас тоон гарын үсгийг ухаалаг гар утсаар дамжуулан авах боломжтой апликейшныг хэрэглээнд нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар 10 мянга орчим иргэн тоон гарын үсгээ авчээ. Тоон гарын үсэг хэрэглээнд бүрэн нэвтэрснээр хувь хүмүүс болон албан байгууллагууд орон зай, цаг хугацааг үл хамааран албан харилцаагаа явуулах боломжууд бүрдэнэ. Иргэд өөрт ойрхон байрлах  бүртгэлийн байгууллагын салбар, нэгжээс биечлэн очиж тоон гарын үсгээ авахаас гадна цахим төхөөрөмж ашиглан таниулах боломжтой юм.

Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 93 (6825)

 

 

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

13 цаг 15 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

13 цаг 18 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

15 цаг 55 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

15 цаг 59 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

21 цаг 28 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

21 цаг 28 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Уржигдар 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Уржигдар 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

2026-10-19
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

2026-10-19