С.Энхболд: ХӨСҮТ цалингаа 43 хувь, ГССҮТ доод шатлалаа 10 хувиар өсгөсөн

2022-05-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

“Зууны мэдээ” сонины “Нэгдүгээр хүн” булангийн зочноор Эрүүл мэндийн сайд С.Энхболд уригдаж дэлгэрэнгүй ярилаа. Тэрбээр энэ үеэр “Эрүүл мэндийн байгууллагуудын цалин урсгал зардлыг төрөөс өгдөг байсан. Харин 2021 оноос эхлэн улсаас өгдөг татаасыг эрүүл мэндийн даатгалын шимтгэлээс бүрддэг төсөвтэй нэгтгээд даатгалын сан дээр хийж өгсөн. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн байгууллагууд сард хэчнээн төрлийн тусламж үйлчилгээ үзүүлснээрээ  санхүүждэг тогтолцоонд шилжсэн. Үүнд төр, хувийн хэвшлийн ямар нэг ялгаварлал байхгүй. Монгол Улсын ямар ч иргэн аль ч эмнэлгээс чирэгдэлгүй чанартай тусламж үйлчилгээ авах бололцоог бүрдүүлэхийн тулд нэг худалдан авагчийн тогтолцооны санхүүжилтийн механизмыг барьж ажилласан. Энэ онд даатгалын санг 1.5 их наяд төгрөгөөр бүрдүүлж төсөвт суулгасан. Бидний гол зорилго бол нэн шаардлагатай эмчилгээ болон эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийг хамгаална. Мөн үр ашиггүй зардлыг бууруулахыг зорьж байна. Бусад улс орны адил оношийн бүлгээр санхүүжиж явдаг. Үүнийг дагаад өрсөлдөөн бий болж тоног төхөөрөмж, орчин, тусламж үйлчилгээний чанар, харилцаа хандлагын маркетинг сайжирч байна.

Эмнэлгүүд гүйцэтгэлийн санхүүжилтээрээ ажилчдынхаа нийгмийн хамгааллыг шийдвэрлэх, цалин мөнгө нэмэх нь нээлттэй болсон. 2021 онд үндсэн цалин 42.8, нэмэгдсэн цалин 46 хувь, унаа хоолны зардал 4.1, урамшуулал 7.1 хувь болсон. Үндсэн цалин 2018-2020 он хүртэл найм найман хувиар нийт 24 хувь өссөн. Цалин бага гэж байгаа нь зөвхөн үндсэн цалингаа ярьж байна. Түүнээс бусад нэмэгдэл нь үндсэн цалинтай харьцуулахад 1.5 дахин өссөн. Цол, зэрэг, төрд ажилласан жил, зэргээр цалин урамшууллаа дагаад өснө. Шинэчлэлтэй уялдуулж цалингийн шатлалыг өөрчилсөн. Жишээлбэл, банкнаас зээл авахад үндсэн цалин дээр тулгуурладаг. Тэгвэл одоо хууль эрх зүйн боломжийг нээж таван шатлалын хамгийн өндөр хэмжээгээр нь доод жишгийг тогтоож өгсөн. Үүнээс дээш хязгааргүй гэсэн үг. Тухайн байгууллагын удирдлагууд удирдах зөвлөлөөрөө яриад цалинг хэд ч болгож өсгөх боломжийг хуулиар нээсэн.  ХӨСҮТ цалингаа 43 хувь, ГССҮТ доод шатлалаа 10 хувиар өсгөсөн байх жишээтэй. Өмнө нь нэг сувилагч нэг тариа, нөгөөх нь 10 тариа хийсэн ч яг адилхан цалин авдаг байсан бол одоо хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх боломжтой. Сайн эмч нарыг удирдлагууд нь ярилцаж байгаад цалинг нэмэхэд асуудалгүй. Энэ бол том алхам” гэж ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

6 цаг 5 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

6 цаг 22 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

10 цаг 13 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

10 цаг 25 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

10 цаг 31 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин