Б.Янжиндулам: Бид яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай хүүхдийн амийг аврах зорилгод нэгдэж төслийг эхлүүлсэн

2022-05-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

П.АМГАЛАНБАЯР

Төрөлхийн зүрхний гажигтай ч эмнэлгийн оношилгоо, үйлчилгээнд хамрагдах боломжоор хомс хүүхдүүдийн мэс заслын зардалд зориулж хандив цуглуулах зорилготой “Beyond the borders”  төсөл санаачлагчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Уг төслийн хүрээнд  Монголын үндэсний уран зургийн галерей, “Бундан” сан, “Адоре” брэнд “Янжиндулам” ТББ  хамтран ажиллаж байна. Монгол Улсын хэмжээнд мэс засал шаардлагатай 10500 хүүхэд бүртгэлтэй байдаг бөгөөд уг хандивын, сайн үйлсийн төслөөр 10-15 хүүхдэд мэс засал хийх зардлыг “Бундан” сангаар дамжуулан олгох зорилготой. Мөн нэг хүүхдийн мэс засалд дунджаар 5300 ам доллар зарцуулдаг байна.

Сайн үйлсийн хандивын аянд оролцохоор БНСУ-ын зураач И Юн Жон болон БНСУ-ын жүжигчин, "Squid Game" киноны Али Абдулын дүрээр олон улсын үзэгчдийн танил болсон жүжигчин Анупам Трипати,  “Лэйк К” корпорацын ерөнхий захирал И Чэ Гю нар манай улсад иржээ.

“Beyond the borders” сайн үйлсийн төслийн хүрээнд БНСУ-д төдийгүй олон улсад танигдсан, абстракт, контэмпорари чиглэлээр туурвидаг залуу зураач И Юн Жоны уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнг энэ сарын 10-24-ний хооронд Монголын үндэсний уран зургийн галерейд дэлгэнэ. Үзэсгэлэнгийн үеэр уран зургийн дуудлага худалдаа бүхий “Contemporary night” үдэшлэг болно.  Үзэгчид зураачийн уран бүтээлийн ертөнцөөр аялах боломжтой бөгөөд орлогыг  “Бундан” санд хандивлах юм. Мөн АСЕМ-д Монголын гольфын ассоциацын дэмжлэгтэйгээр гольфын тэмцээн, Өвөрхангай аймгийн Элсэн тасархайд “A day in nomad wilderness” аялал, амралт зохион байгуулахаар төлөвлөсөн тухай “Beyond the borders” төслийг зохион байгуулагч гишүүн н.Мишээл хэллээ.

Энэ үеэр “Beyond the borders” төсөл санаачлагчдын сэтгэгдлийг сонслоо.

Б.Янжиндулам: Бид яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай хүүхдийн амийг аврах зорилгод нэгдэж төслийг эхлүүлсэн

Төслийн санаачлагч  “Адоре” брэндийн үүсгэн байгуулагч Б.Янжиндулам “ Би БНСУ-ын Үндэсний урлагийн их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Зураач И Юн Жон, Анупам Трипати бид нэг сургуулийн төгсөгчид. “Янжиндулам” ТББ-аар дамжуулж хүүхдүүдэд нийгэмд  ямар сайн  үйл хийх вэ гэж олон жил бодсон. Тиймээс бид  яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа хүүхдийн амийг аврах  нэг зорилгод  нэгдэж энэ төслийг эхлүүлсэн. Энэ төсөл нь БНСАУ болон Монгол Улсын  дипломат харилцаа үүссэний 32 жилийн ой дээр болж байгаад баяртай байна” гэлээ.

Зураач И Юн Жон: Бүх хүүхдүүд эрүүл энх өсөөсэй гэж хүсэж байна

Сайн үйлсийн аянд оролцож байгаадаа баяртай байна. Яаралтай хагалгаанд орж чадахгүй байгаа хүүхдүүдэд зориулж өөрийнхөө уран зургийн галерейгаас гарах орлогыг хандивлах болсон нь миний хувьд нэр төрийн хэрэг. Бүх хүүхдүүд эрүүл энх өсөөсэй гэж хүсэж байна.

Жүжигчин Анупам Трипати: Олон хүүхдийн амь насыг аврах нь бидний зорилго

Б.Янжиндулам найзыгаа анх энэ төслийн тухай хэлэхэд нь  хүндэтгэж хүлээж авсан.  Энэ төсөлд хувь нэмэр оруулж, хандивын үйл ажиллагааг олонд таниулахад миний бие энд байгаа минь нөлөөлж, тусалж чадаж байвал миний  зорилго биелэж байна гэсэн үг. Аль болох олон хүүхдийн амь насыг аврах нь бидний зорилго. Хандивын үйл ажиллагааны явцад болох бүх үйл ажиллагааг  баяртайгаар хүлээж байна. Монгол Улсад анх удаагаа ирж байна. Монголчууд маш халуун дотноор хүлээж авсан. Хандивын үйл ажиллагаа амжилттай болно гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж:www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин