О.Батнайрамдал: АИ-92-ыг 2390 төгрөгөөр худалдах боломж бүрдсэн

2022-05-04
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Н.ДАЯН

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт ОХУ-д ажиллах үеэрээ тус улсын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Алексей Владимирович Груздевтэй уулзаж, манай уул уурхайн үйлдвэрлэлд нэн шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг Оросын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэхэд гарч болзошгүй хүндрэлийг шуурхай шийдвэрлэхэд хамтран ажиллахаар тохирсон байна. Ингэснээр “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх хүрээнд алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжиж, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Манай улс энэ онд 24 тонн алт олборлох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Мөн уулзалтын үеэр ОХУ-аас Монголд нийлүүлэх түлш, шатахууны үнэд хөнгөлөлт үзүүлэх боломж болон түлш, шатахууны төлбөрийг хийх нөхцөлийн талаар санал солилцсон. Манай талаас дэвшүүлсэн тодорхой саналуудыг "Роснефть" компани судалж, ойрын хугацаанд хариу өгөхөө мэдэгдсэн гэж байсан юм.

Тэрбээр "Засгийн газраас өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сараас коронавирусын нөхцөл байдалтай уялдуулан шатахууны нөөц бүрдүүлэлтийг 45 хоног болгосон. Сүүлийн 30 жил шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлэх журмаар ажиллаж ирсэн. Өнөөдрийн байдлаар нөөц хэвийн, үнэ тогтворжуулах хуулийг баталсан. Дэлхийн зах зээл дээр өнгөрсөн онд АИ-92 болон дизель түлшний үнэ 60-71.3 хувиар өссөн. Энэ нь 2013 оноос хойшхи өндөр өсөлт. Энэ өсөлт дөрвөн сарын байдлаар 45-48 хувиар өссөн байна. Энэ нь бидний өргөн хэрэглэдэг АИ-92 болон дизель түлшний үнэ гэсэн үг.

АИ-92 авто бензинийг дөрөвдүгээр сард нэг тонн нь 1110 ам.доллараар худалдан авч байсан. Үүнийг литрт шилжүүлбэл 3330 төгрөгөөр зарах өртөгтэй орж ирж байгаа. УУХҮЯ-наас “Роснефть” компанитай хэлцэл хийсний үр дүнд АИ-92 авто бензиний үнэ тутамд 1110 ам.доллараас буурч, манай улс тонныг нь 840 ам. доллараар дөрөв, тав, зургадугаар сард худалдан авахаар гэрээгээ баталгаажуулаад ирлээ. “Роснефть” компанитай гэрээ хийснээр өнөөдрийн байдлаар АИ-92 авто бензиний жижиглэнгийн үнэ 2390 төгрөгөөр худалдах боломж нь бүрдсэн” гэв.

Дөрөв, тав, зургадугаар сард АИ-92-ыг 120 мянган тонн буюу нэг сард 40 мянган тонныг авахаар гэрээндээ тусгажээ. Энэ хүрээнд Монголбанкнаас арилжааны банкуудаар дамжуулж аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгож байгаа аж. Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд зээл олгосноор 120 мянган тонныхоо нөөцийг бүрдүүлж байна. Үүний нэг тонныг 840 ам.доллараар буюу одоогийн үнээс 25 хувийн хямдралтайгаар нөөцөө бүрдүүлж байна.

Мөн уул уурхай, газар тариалан, бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл эхэлж байгаа энэ үед дизель түлшний үнийг өнөөгийн түвшинд тогтвортой хадгалах. Хангамжийг тогтвортой байлгах хүрээнд дизель түлшний онцгой албан татварыг дөрөвдүгээр сарын 22-ноос арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал бууруулж, тонныг нь 0 төгрөг болгосон. Өнгөрсөн сард дизель түлшний үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдсэн.

Хэрэв онцгой албан татварыг тэглэхгүйгээр Сингапурын бирж дэх үнээр борлуулсан бол 3714 төгрөгт хүрэх байсан. Харин дизель түлшний онцгой албан татварыг тэглэснээр литр тутамд 235 төгрөгийн өсөлтөөс сэргийлсэн. Өнөөдрийн байдлаар нэг литр дизель түлшийг 3380 төгрөгөөр борлуулж байгаа гэж байлаа.

55-60 хувийг Монголдоо үйлдвэрлэсэн газрын тосны бүтээгдэхүүнээр хангах боломжтой

Дэлхийн банкнаас энэ оны сүүлч, 2023, 2024 онд газрын тосны үнэ хэд байх вэ гэдэгт дүгнэлт хийж репорт гаргасан. Үүнээс харахад 2019 оны IV улиралд хямралын өмнөх үедээ дэлхий очоогүй байна. БНХАУ-ын газрын тосны эрэлтийн хувьд 2019 оны хямралын өмнөхөөс давсан явж байгаа. Цаашид ч давна гэсэн хүлээлттэй байгаа. Харин бусад орны хувьд 2019 оны хямралын үеэсээ 2023 онд давахгүй гэсэн төлөв гарсан байна. 2023, 2024 онд дэлхийн эдийн засгийн өсөлт өмнөх төлвөөсөө доошлох болов уу гэдгийг Дэлхийн банкнаас мэдэгджээ.

Монголын газрын тосны боловсруулах үйлдвэр 2025 онд ашиглалтад орно гэсэн төлөвлөгөөтэйгөөр явж байгаа. Энэ үйлдвэр ашиглалтад ороход эрэлт өссөн байна. Дотоодын хэрэгцээнийхээ 55-60 хувийг Монголд үйлдвэрлэсэн газрын тосны бүтээгдэхүүнээр хангах боломжтой гэсэн тооцоололтой байгаа. Урт хугацаандаа дотооддоо үйлдвэрлэсэн газрын тосоор дотоодоо хангаж байж дэлхийн зах зээлийн импортыг 100 хувь хараат байдлаас гарна. Хоёрдугаарт, гадаадын үнийн хэлбэлзлээс дотоодынхоо газрын тосны бүтээгдэхүүний үнийг гадаадын шокноос илүү хамаарал багатай болно шийдэлтэй байгаа. Газрын тосны бүтээгдэхүүн Монголд гэлтгүй бүх оронд зарагддаг. Монгол Улсад зарагдаж байгаа үнэ дэлхийн дунджаас 45 орчим хувиар бага байдаг ажээ. Монголд газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор бүгд Евро-5 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодоо хангана.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 89 (6822)

 

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

1 цаг 9 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

6 цаг 21 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

6 цаг 21 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

6 цаг 21 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

16 цаг 49 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

17 цаг 8 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

20 цаг 15 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09