Н.Учрал: Импортын эмэнд сорьцын шалгалт хийнэ

2022-05-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

УИХ-ын зарим гишүүн Эмийн чанар, хяналтын тогтолцооны талаар “Хянан шалгах түр хороо" байгуулах тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.  УИХ-ын гишүүн Н.Учрал "Дотоодын зах зээлд байгаа эм өндөр хөгжилтэй орны эмтэй орц найрлагын хувьд ижил боловч үйлчилгээний нөлөөлөл харилцан адилгүй байгаа тухай иргэдийн зүгээс олон гомдол санал илэрхийлсээр байдаг. Тиймээс Эмийн чанар, хяналтын тогтолцооны талаар “Хянан шалгах түр хороо" байгуулах тогтоолын төслийг парламентын 21 гишүүн УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.

Төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг 2014 онд баталсан. Энэхүү бодлогын хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудитыг Үндэсний Аудитын Газраас хийсэн. Уг дүгнэлтэд 44 аж ахуйн нэгж, эм эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэгч 63 тусгай зөвшөөрөлтэй байгууллагын 84.1 хувь нь стандартын шаардлага хангаагүй эм үйлдвэрлэх эрсдэлтэй гэж үзсэн. Дотоодод үйлдвэрлэж буй эмийн 18.6 хувь, импортын эмийн 6.1 хувь нь стандартын шаардлага хангаагүй байна.  Мөн Эрүүл Мэндийн Даатгалын Сангаас хөнгөлөлттэйгөөр олгож буй эмийн 10 хувь нь чанаргүй байх эрсдэлтэй. Зах зээлд байгаа эмийн 14 хувь нь стандартын бус, 19 хувийг нь бүртгэлгүй эм эзэлж байна. 1965 онд байгуулагдсан эм шалгах лаборатори 2015 онд нэр нь өөрчлөгдөөд эмийн хяналтын лаборатори нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тус газрын тоног төхөөрөмж эвдэрсэн, зарим урвалж нь байхгүй.Эмийн чанар, хяналтын тогтолцооны талаар Хянан шалгах түр хорооноос хянан шалгах шинжээч томилно. Дотоодын зах зээлд үйлдвэрлэж байгаа болон импортоор орж ирж буй эмүүдэд сорьцын шалгалт хийнэ. Эмийн үйлдвэрүүдийн эм үйлдвэрлэх процесс нь стандартын шаардлага хангаагүй бол шаардлагыг тавих ёстой" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

41 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

44 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

49 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

7 цаг 37 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

7 цаг 42 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

7 цаг 42 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

23 цаг 9 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин