Бөгжний эзэн кинонд гардаг шиг байгаль, жуулчдын сонсоогүй Туркийн эрэг ямар харагддаг вэ?

2022-04-29
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

З.БАТЦЭЦЭГ

 

Туркийн тухай ярихаар жуулчид ихэвчлэн Газар дундын тэнгис эсвэл Эгийн амралтын газрууд, all-inclusive систем, амттан, Кападоки дахь романтик бөмбөлөгт нислэг, эсвэл сүр жавхлант Истанбулын үзэсгэлэнт газруудаар тойрон алхах зэрэг хэд хэдэн зүйлийг ярьдаг. Гэхдээ нутгийн иргэд өөрсдөө ч мэддэггүй Турк бий. Хар тэнгисийн эрэгт байрладаг энэ газарт маргад ой, хүрхрээ, үзэсгэлэнт уулс, нуга, сталактит бүхий сэрүүн агуй байдаг. Жуулчид ховорхон очдог энэ газрын талаар танилцуулъя.

 

"Бөгжний эзэн" киноны зураг авалтыг энд хийх ёстой байсан

 

“Найруулагч Питер Жексон хоббитуудын тухай кино хийхээр энд очих ёстой байсан. Бидний үзэл бодол Шинэ Зеландынхаас огтхон ч дутахгүй, үүнээс гадна хэд дахин хямд байдаг" гэж хар тэнгисийн эрэгт амьдардаг туркууд ихэвчлэн ярьдаг бөгөөд жуулчдад далайн түвшнээс дээш 1.35 мянган метр өндөр ууланд орших Герастийн өндөрлөгийг харуулдаг. Энэ бол дэлхийн өнцөг булан бүрээс парапланчдын ирэх дуртай газар юм.

Эргэн тойрон бүгд тод ногоон өнгөтэй. Кино бүтээгчид энэ газар таалагдах байсан. Эндээс та хүрхрээ, гол мөрөн, ил захидлаас буусан мэт толгод, олон зуун жилийн настай өндөр моддын хажуугаар өнгөрч буй могойн зам, олон мянган янз бүрийн цэцэг, ургамлыг олж болно.

Герастер өндөрлөг хүрэх зам

 

Цорын ганц сөрөг тал нь өглөө эрт өндөрлөг рүү гарах ёстой. Үгүй бол 11:00 цаг өнгөрөөгөөд бүх гоо үзэсгэлэнг цасан цагаан үүл нууж орхидог. Яг үд дундад хөндий өтгөн манангаар бүрхэгдсэн байдаг.

Өвлийн улиралд цаначид энд ирдэг. Олонх нь гадаадууд. Нутгийн иргэд зундаа бүгчим халуун, төөнөсөн нарнаас зугтан эдгээр газруудад ирдэг. Хар тэнгисийн эрэг дээрх ууланд өдрийн халуунд температур ихэвчлэн 24 хэмээс дээш гардаггүй.

Энд алдартай биш ч тухтай гэр бүлийн зочид буудлууд байдаг. Такси эсвэл автобус тодорхой газар хүрээд та өөрөө цаашаа авирах хэрэгтэй, чемоданыг тусгай кабель ашиглан дээш нь хүргэдэг. Гэр буудал дотроо тохь тухтай, эзэд нь жуулчдад зориулж зөвхөн орон нутгийн хоол бэлддэг, өөр орны хоол хийдэггүй. Кебаб, дөнэр гээд маханд дуртай хүмүүсийн хувьд энд үнэхээр сонголт ихтэй. Цагаан хоолтнуудад мөн нутгийн хоол таалагдана. Тухайлбал булгур, халуун амтлагчтай зууш болох чикефтийг нутгийн иргэд ихэвчлэн пита талханд боож өгдөг.

 Нэмж дурдахад шинэхэн чидун, өргөст хэмх, улаан лооль, зөгийн бал, инжир, гүзээлзгэнэ, чангаанз, интоор, бөөрөлзгөнө зэрэг янз бүрийн төрлийн чанамал агуулсан жижиг аяга ширээн дээр үргэлж байдаг. Эндээс та янз бүрийн төрлийн бяслаг, чанасан өндөг эсвэл орон нутгийн омлет болох халуун ногоо, улаан лооль нэмсэн менемен амтлах боломжтой. Энэ бүгдийг шинэхэн анхилуун талх эсвэл гүнжидийн үртэй талхтай өгдөг.

Туркийн онцгой нэг хоол бол чихэрлэг бус донат. Тэдгээрийг ихэвчлэн каймак цөцгий, зөгийн балтай хамт иддэг. Эдгээр газрууд нь мах, хүнсний ногоо, тараг зэрэг амт бүрт тохирсон олон төрлийн шөлийг туршиж үзэхийг санал болгодог бөгөөд үндэсний хоол нь нимбэгний шүүсээр амталсан цэвэр улаан сэвэг зарамтай шөл юм. Туркийн хоолны хувьд гурилан бүтээгдэхүүнд дурлагчдын хувьд өргөн цар хүрээтэй байдаг: янз бүрийн дүүргэгчтэй бялуу- береки, нимгэн задгай хавтгай бялуу, татсан мах, халуун ногоотой пицца эсвэл турк пицца- лахмакун. Эдгээр газруудад туркуудын онцгой хүсэл тэмүүлэл бол тансаг өглөөний цай юм. Энэ бол гэр бүлийн зан үйл. Ням гарагт тэд өглөө ширээний ард суугаад оройн хоол болтол өдөржин тайван ярьж суудаг. Орой нь турк дуу, бүжиг заавал байх ёстой. Буланд чимээгүй суухыг хүсдэг жуулчдад ямар ч боломж байхгүй, нэг мэдэхэд л дунд нь орон бүжиглэдэг. Хамгийн алдартай бүжиг бол хорон бүжиг юм.

Анкара, Истанбулд амьдардаг туркууд Хар тэнгисийн эрэг орчмын оршин суугчдын ер бусын аялга, зан авирыг дуурайхаас гадна хөгжмийг нь шоглох дуртай. Лаз туркууд (Хар тэнгисийн эргийн оршин суугчдыг энд ингэж нэрлэдэг) кавказуудтай төстэй.

 

Туркийн Цейлоны эрэг дээр

Өөр нэг үнэ цэнтэй газар бол Ризе муж (Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы төрөлх муж) юм. Энэ нь цайны тариалангаар алдартай тул Цейлон аралд ирсэн мэт мэдрэмж төрнө. Халуун нар, цэлмэг хөх тэнгэр, алс хол сунасан маргад эрдэнийн бутнууд. “Туркт цайг 1940-өөд оны дунд үеэс тариалж эхэлсэн, та Туркийн алдартай тариалангийн талаар сонсож байсан уу? гэж хөтөч биднээс асууснаа "Мэдээж үгүй. Бид экспортлодоггүй, бүгдийг өөрсдөө уудаг" гэв. Турк улсыг цайны хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг гэдэгт итгэлтэй байна. Нэг суухдаа 3-4 аяга цай уудаг. Оффис болон бусад олон газарт цайжи гэх цай зөөгч гэсэн онцгой албан тушаал ч бий. Цайгаа амттанаар даруулдаг. Тэд гадны амттан иддэггүй, өөрсдийнхөөг илүүд үздэг. Баклава, кадайф, лукум гэгддэг турк амттангууд бий.

 

Одойн байшин

 

Дараагийн зогсоол Трабзон. Энэ хотыг сувд буюу Хар тэнгисийн эргийн нийслэл гэж нэрлэдэг.

Энд орчин үеийн Турк улсыг үндэслэгч Мустафа Ататуркийн байшин-музей  бий.  XIX зууны төгсгөлд баригдсан тансаг ордон. Бүгд Найрамдах Турк Улсын анхны ерөнхийлөгч энд хэдхэн удаа саатсан боловч тус ордонд гэр ахуйн эд зүйлс, түүний айлчлалтай холбоотой зүйлсийг маш болгоомжтой хадгалдаг. Гэгээн Софиягийн гурван сүмийн нэг нь мөн энд байрладаг, Византийн хожуу үеийн архитектурын дурсгалт газар, олон Ортодокс фрескууд хадгалагдан үлдсэн байдаг.

 Байгалийн гайхамшгуудын нэг болох Гелинтюлийн хүрхрээг үзэхээр туркууд эх орны өнцөг булан бүрээс ирдэг. Усны налуугийн өндөр нь хэдэн арван метр хүрдэг. Нутгийн ууланд олон агуй байдаг бөгөөд тэдгээрийн нэг нь Караджа юм. Уусдаггүй шохойн чулуулаг дундуур дусал дусал ус урсдаг. Дотор нь сталагмит болон сталактитууд байдаг бөгөөд тэдгээр нь олон зуун жилийн турш үүссэн.  Тэд маш удаан ургадаг. Жилд нэг миллиметрээр, 250 жилд нэг сантиметрээр ургадаг. Агуй нь жижиг боловч гайхалтай үзэсгэлэнтэй. Жуулчид "Бөгжний эзэн" киноны гном эсвэл хоббитын байшин шиг харагдаж байна" гэж хошигнодог.

Та аялахдаа машин түрээсэлж болно, хамгийн хямд нь өдөрт 350 турк лир, нэг литр бензин 20 орчим турк лир болно. Хоолны асуудал байхгүй, янз бүрийн кафе алхам тутамд олддог. Гэхдээ Турк улсад тавдугаар сарын 2 хүртэл Рамадан сар бөгөөд мусульманчууд үүр цайхаас үдшийн бүрий хүртэл хоол, ундаанаас татгалздаг гэдгийг санаарай. Тиймээс зарим газар тайван горимоор ажилладаг. Эзэд нь заримдаа ширээ, сандлаа гадаа тавьдаггүй, гэхдээ энэ нь бүрэн хаалттай гэсэн үг биш, та дотор идэж болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 86 (6818)

 

Засгийн газрын БЭТ Ж.Батзандан "Эрдэнэт" ТӨҮГ-ын үүсмэл гурван ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох болон стратегийн ордуудын хэлэлцээрийн талаар мэдээлэл хийв.

Засгийн газрын БЭТ Ж.Батзандан "Эрдэнэт" ТӨҮГ-ын үүсмэл гурван ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох болон стратегийн ордуудын хэлэлцээрийн талаар мэдээлэл хийв. 2025.12.25

3 цаг 2 мин
Ө.Шижир гишүүн төрийн бодлогын уялдаа холбоогүй байдлыг шүүмжлэв

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.25) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар  “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг болсон.

3 цаг 47 мин
ХШТХ: Оюу толгойн үр өгөөжийг 3 жил тутам харилцан хянахыг дэмжив

Хянан шалгах түр хорооны өнөөдөр /2026.12.24/-ийн хуралдаанаар Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

8 цаг 11 мин
Ундны ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн туршилт тохируулгын ажлыг хийж байна

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээгээр “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг АНУ-ын Засгийн газрын 350.0 сая ам. долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.7 сая ам. долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна. Компакт гэрээ 2026 оны гуравдугаар  сарын 31-ний өдөр дуусгавар болно.  

11 цаг 35 мин
ЗХЖШ-ын 2025 оны гүйцэтгэлийн тайлангийн хурал боллоо

Зэвсэгт хүчний Жанжин штабын 2025 оны гүйцэтгэлийн тайланг ЗХЖШ-ын нэгдүгээр орлог

12 цаг 35 мин
Х.Нямбаатар: Би хэн сайн ажилласан бэ гэх шалгаруулалтаас нэрээ татаж байна

Х.Нямбаатар: Би хэн нь сайн ажилласан бэ гэх шалгаруулалтаас нэрээ татаж байна

Өчигдөр 14 цаг 02 мин
Дэд сайд Б.Энхтүвшин: ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ямар ч тохиолдолд манай улсыг шатахуунаар таслахгүй гэдэг

Дэд сайд Б.Энхтүвшин: ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ямар ч тохиолдолд манай улсыг шатахуунаар таслахгүй гэдэг

Өчигдөр 13 цаг 48 мин
Р.Чингис: Бидний хараа хяналтаас гадна хар бүсэд хэрэг үйлдэгдсэн байна

Р.Чингис: Бидний хараа хяналтаас гадна хар бүсэд хэрэг үйлдэгдсэн байна

Өчигдөр 13 цаг 27 мин
Шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсролын салбарын үйлчилгээний албан хаагчдын цалинг ирэх сарын 1-ээс нэмнэ

Шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсролын салбарын үйлчилгээний албан хаагчдын цалинг ирэх сарын 1-ээс нэмнэ

Өчигдөр 13 цаг 18 мин
Итгэмжит редактор Я.Сумьяа

Улирч буй энэ 2025 онд Монголын хүүхдийн байгууллага 100 жилийн түүхт ойгоо тэмдэглэсэн. Энэ ой

Өчигдөр 12 цаг 35 мин