Г.Эрдэнэбилэг: Б.Баатар найруулагч уран бүтээлчдийг, багаа үнэ цэнтэй байлгаж, эрхлүүлж чадсан

2022-04-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочноор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжгийн Арчуг хааны дүрийг бүтээж буй Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Эрдэнэбилэгийг урьж ярилцсан. Тэрбээр энэ үеэр “Би Б.Баатар найруулагчийг хардаг. Их гоё монгол үнэртэй бүтээл хийдэг. Аль ч төрлийн бүтээлдээ чанар, чансаа, жишиг тогтоохыг хичээдэг. Монгол тулгатны 100 эрхэм гэхэд агуулга нь монгол үндэстний оршихуй, тээшийн тухай байдаг нь үлгэр дуурайлал авч, сонсууштай. Наадам гэхэд зөвхөн монголчуудын биш дэлхий нийтийн баяр байх тухай үзэл санааг харууллаа. Ингэж бодож байтал жүжиг яриад ороод ирсэн нь агуу "Тамгагүй төр". Тэгээд зогсохгүй Арчуг хааны дүр байсанд хэлэх үг олдоогүй. Би түүний бүтээлийг хардаг шиг намайг харж ойлгосон юм болов уу.

Би Монгол гэсэн брэндэд дуртай. Одоо ч гэсэн “Тэгри чину” гээд туульсын хэлбэртэй түүхэн олон ангит кино хийж байгаа. Учиргүй талбай дээр гараад төрийн далбаагаа мандуулаад “Монгол цус, цөс. Нэр минь Монгол” гээд орилж чадахгүй. Харин энэ хэлэмжээ уран бүтээлээрээ дамжуулж хүргэх юмсан гэж боддог. Энэ хоёр маань огтлолцож надад итгэл найдвар хүлээлгэсэн байх. Итгэлийг нь алдахгүйг хичээж байна. Б.Баатар найруулагч нэг зүйл рүү акцент өгдөггүй. Том зургаар, олон өнцгөөс харж байгаа нь их сонирхол татсан. Найруулагчаас гадна зурагчин, зураглаач гээд бүгдийг нь мэдэрч байна. Маш олон өнцгөөс харж, задгай сэтгэнэ. Юунд ч баригдахгүй. Зоригтой.

Зарим найруулагч жүжигчдийг гурав алхаад тийшээ хар, үгээ тэгж хэл гэдэг ч юм уу нарийн зүйл дээр анхаарч шаардлага тавьдаг. Харин Б.Баатар найруулагч ерөнхий схемээ гаргаад тэр дотроо жүжигчдийг чөлөөтэй амьдруулж байна. Гэхдээ нарийн хийц бүрийг олж харж олон зүйл рүү зэрэг анхаарч чаддаг гээд бидэнд суралцах, хөгжих маш том боломжийг өглөө. Театрт байхдаа олон жүжигт тоглосон. Энэ удаагийнх шиг 3-4-хөн метрийн зайтай цацдаг проекторыг жүжгэндээ тааруулж бэлдүүлж, захиалж хийлгэж авчирдаг. Уран бүтээл ийм л байх ёстой гэдгийн төлөө нэг хувцсыг урж хаяад дахиад оёулах хэмжээний шаардлага тавьдаг найруулагч хэд билээ. Бодож төлөвлөснөө санасандаа тултал гаргадаг авьяасыг анзаарч харлаа. Уран бүтээлчдийг, багаа үнэ цэнтэй байлгаж, эрхлүүлж чадаж байгаад баярлалаа гэж хэлмээр байна” гэж ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06