Иргэд виртуал хөрөнгө зохицуулах журамд санал өгөх боломжтой

2022-04-27
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

Криптовалютын зах зээл өдрөөр биш цагаар тэлж түүнд эргэлдэх хөрөнгийн хэмжээ их болсон. Зөвхөн Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн намрын оргил үеэр 600 гаруй мянган иргэн хоёр их наяд төгрөгийг койнд хөрөнгө оруулсныг мэдээлж байв. Тухайн үед өдөр бүр шинэ токенууд мэндэлж анхдагч зах зээлийн захиалга нь гурван секундэд дүүрч шуугиж байсан. УИХ, холбогдох байгууллагууд ч криптовалютад судалгаагүйгээр хөрөнгө оруулахгүй байхыг анхааруулж яаралтай зохицуулах шаардлагатай гэж байв. Энэ нь ч ФАТФ-ын өмнө Монгол Улсын хүлээсэн үүрэг юм. Тухайлбал, Монгол Улс 2020 оны аравдугаар сард Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын саарал жагсаалтаас гарч цаашид мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд хамтран ажиллахаар болсон. Тиймээс виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагааг эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах болон ФАТФ-ын зөвлөмжийн 15 дугаар хэрэгжилтийг хангах үүднээс Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиудыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард баталсан. Хуулийг энэ оны хоёрдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн байдаг. Тиймээс Санхүүгийн зохицуулах хороо ээлжит долдугаар хуралдаанаараа Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн холбогдох журмуудыг баталсан.

 

ҮЛДСЭН ЖУРМУУДЫГ БАТЛАХААР САНАЛ АВЧ ЭХЭЛЛЭЭ

 

Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хороо Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн дагуу 10 орчим харилцааг зохицуулах найман журмыг боловсруулахаар ажиллаж байгаа. Үүний “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэлийн журам”, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журам”, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд аудит хийх хуулийн этгээдийг бүртгэх, бүртгэхэд тавих нөхцөл, шаардлагыг тогтоох журам”, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн мэргэжлийн холбоонд тавих шаардлагыг тогтоох журам”-ын төслийг боловсруулж, олон нийтийн саналыг хүлээн авч тусган баталсан. Эдгээр журмыг батлахдаа виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид, тэдгээрийн мэргэжлийн холбоод, койн, токен гаргагчид, иргэд, олон нийтээс гадна төрийн байгууллагуудаас ирүүлсэн саналыг тусгаж олон нийтийг хамарсан хэлэлцүүлгийг хэд хэдэн удаа зохион байгуулж байв.

Энэ жишгээр үлдсэн “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох, түр зогсоох бүртгэлээс хасах”, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам”-ын төслүүд, “Тохиромжтой этгээдийг тодорхойлох журам”, “Зохицуулалтын үйлчилгээний хөлсийг төвлөрүүлэх журам” гэсэн дөрвөн журмын төслийг боловсруулж олон нийтээс санал авахаар Хорооны цахим хуудаст байршуулжээ. Иргэд нэмэлт, өөрчлөлтийн төслүүдтэй танилцаж саналаа тавдугаар сарын 22-ны дотор  цахимаар илгээх боломжтой.

 

ТАБНУ КРИПТОГ ЗӨВШӨӨРӨВ

 

Сүүлийн жилүүдэд дэлхий нийт виртуал хөрөнгийн харилцааг хэрхэн оновчтой зохицуулах вэ гэдэг шинэ сорилттой нүүр тулж байгаа. Манай улсын Санхүүгийн зохицуулах хороо ч олон улсын стандарт, ФАТФ-ын зөвлөмжид нийцсэн, эрсдэлийг бууруулж, инноваци, шинэчилэлийг дэмжсэн, санхүүгийн зах зээлийн өсөлтийг хангасан зохицуулалтын зохистой орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Гэхдээ виртуал хөрөнгийг хуулиараа бүрэн хүлээн зөвшөөрөөгүй, төлбөр тооцоонд ашиглахыг  зохицуулаагүй. Харин виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн харилцаа, үйл ажиллагааны журмыг зохицуулж байгаа. Дэлхийн орнууд ч өөрсдийнхөөрөө зохицуулж зарим нь хориглож зарим нь хүлээн зөвшөөрч байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд криптовалютыг хуульчилж хүлээн зөвшөөрсөн улсуудын тоо өсөж байна. Тухайлбал, Төв Африкийн Бүгд найрамдах улс биткойныг төлбөрийн хэрэгсэл гэж хүлээн зөвшөөржээ. Ингэснээр ТАБНУ нь Африк тивээс биткойныг хүлээн зөвшөөрсөн анхны улс болов. Түүнчлэн АНУ-д криптовалютыг хүлээн зөвшөөрдөг хэд хэдэн муж бий. Энэ тоо нэгээр нэмэгдэх төлөвтэй байна. Учир нь АНУ-ын Теннесси муж криптовалютыг албан ёсны төлбөрийн хэрэгсэл болгон ашиглах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ. Мөн Панамын конгресс ч энэ талаар хэлэлцэхээр болсон аж. Энэ мэтээр улс орнууд криптовалютыг өөрсдийнхөөрөө зохицуулж байна. Иргэд, ААН-үүд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчтэй холбогдох харилцааг зохицуулах журмуудад санал өгч тусгуулах боломжтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 84 (6816)

 

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

8 цаг 30 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

8 цаг 30 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

8 цаг 30 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

20 цаг 39 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Өчигдөр 12 цаг 18 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

Өчигдөр 06 цаг 00 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Уржигдар 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Уржигдар 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин