М.Аминаа: Дэлхийтэй хөл нийлүүлэхээс илүү өөрсдийнхөө дүр төрхийг олох нь чухал

2022-04-22
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

Дүрслэх урлагийн академи, дүрслэх урлагийн онол, түүхийн тэнхимийн эрхлэгч, урлаг судлаач М.Аминаатай ярилцлаа.

 

-Таныг өрнийн урлагийг голчлон судалдаг гэж уншсан. Гэхдээ Монголын урлагийн салбарын хөгжил, дэлхийгээс ялгарах онцлогийн талаар мэргэжлийн судлаач хүний хувьд голлон ярилцъя. Өрнө, Дорнын урлагийн ялгаа, тэдгээрийн онцлогийг тайлбарлавал?

-Өрнө, Дорно, урлаг гэсэн гуравхан үгэнд хоорондоо ялгаатай, өргөн утга агуулгатай тодорхойлолт багтдаг. Жишээ нь Дорно гэхээр бид Хятад, Япон эсвэл Арабын урлагийг төсөөлөөд байна уу гэдэг ондоо зүйл. Эдгээр улс орны ертөнцийг үзэх үзэл ялгаатай тул Өрнийн болон Дорнын урлагийн онцлогийг зүйлээр тодорхойлоход хэцүү юм. Өргөн агуулга учраас ганцхан тодорхойлолт, томьёололоор тайлбарлах хангалтгүй. Магадгүй Өрнийн урлагийн хувьд хүн төвтэй үзэл, хүний дахин давтагдашгүй хувь чанарыг илүү чухалчилдаг онцлог шинж бий. Харин Дорнын хувьд хүн өөрийгөө ертөнцийн төв гэхээс илүү ертөнцийн нэгэн өчүүхэн хэсэг, бүр цаашилбал хумхын тоос мэт гэж үзэх нь ч бий. Уг ертөнцийг мэдрэх суурь мэдрэмж, философи үзлүүд өөр учраас уран зургийн, урлагийн дэг жаягууд нь ч адилгүй. Уран зурагт өнгө алслалт, хэлбэр дүрсийг дүрслэх нь суурь философиосоо шалтгаалан хоорондоо ялгаатай байдаг. Жишээлбэл, Хятадын уран зурагт байдаг хоосныг дүрслэх, хоосноор үлдээх орон зай гэх ойлголт Өрнийн урлагт яагаад ч байж болохгүй жишээний.

-Монголын урлаг, соёлын ялгаатай байдал, дэлхийгээс ялгарах онцлог нь юу вэ?

-Хүннү гүрэн, Түрэг улс, Их Монгол Улсын түүхийг сөхөн харвал МЭӨ III зуунаас өгсүүлээд Монгол Улсын газар нутаг дэлхийд нэртэй том улс болон гүрнүүдийн голомт нь болж явсан шүү дээ. Төв Азид нэрээ мандуулсан эртний түүхт улс болгон өөрийн гэсэн өвөрмөц соёлыг бүтээж орчин үеийн Монгол Улсын оюуны үнэт зүйлсийг бүрэлдүүлэхэд чухал хувь нэмэр, өв уламжлалыг үлдээсэн. Мөн нүүдэлчин соёлын хэв маягтай гэдэг нь биднийг хурдтай, хүчтэй, хөдөлгөөнтэйг илтгэдэг. Монголчууд Европ болон Азийн олон улсыг нүүдэлчин хэв маягийн нөлөөгөөр хооронд нь холбож, соёлын солилцооны чухал үүргийг гүйцэтгэж байсныг XIII зууны II хагас XIV зууны эхээр Их торгоны замд эрх мэдлээ тогтоосон байдлаас харж болно. Монголчуудын ертөнцийг үзэх үзлийн суурь нь нүүдэлчин амьдралын хэв маягтай нягт холбоотой. Тиймээс орон зай, цаг хугацааг суурин ард түмнээс өөр, өвөрмөцөөр хүлээн авдаг юм. Тэнгризм буюу тэнгэр шүтлэгийн философи гэхэд л туйлын мөртлөө абстракт хийсвэр, чөлөөт дээд оршихуйн ухагдахууны талаар яригддаг. Миний бодлоор түүхэн явцад олон улсын соёлын нөлөөнд нээлттэй хандаж, соёл болгоныг өөрсдийн хөрсөн дээрээ өвөрмөц сэтгэлгээндээ тааруулан буулгаж байсан нь одоо ч бидний гол онцлог нь болдог.

-Манай улс жуулчдыг урлаг, соёлоороо дамжуулан татна гэж ярьдаг. Тэгвэл урлагийн ямар онцлогтоо тулгуурлах вэ?

-Нэгдүгээрт  cross-cultural communication буюу соёл хоорондын харилцаа, нээлттэй байдлаа дахин сэргээх нь дэлхийтэй харилцах суурь үзэл гэж боддог. Бид түүхэндээ хүчирхэг байхдаа аливаа соёлд уусан орох вий гэх айдасгүйгээр бүхий л соёлоос суралцаж авахыг нь авч, хаяхыг нь хаясаар ирсэн. Харин сүүлийн жилүүдэд гарч ирсэн гадны соёлоос айх хий айдас биднийг улам хаалттай, бурангуй болгож буй санагддаг. Бид өөрсдөө оюун санааныхаа хувьд бусдад нээлттэй болж байж дараа нь хэн нэгнийг өөрсдөдөө татна. Үүний дараа нөлөөлөх талаар ярьж эхлэх хэрэгтэй. Тэгэхээр урлаг соёлын хувьд Азидаа том биеналле, дүрслэх урлагийн үзэсгэлэн, фестиваль, тэмцээн, эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулдаг урлаг, соёлын төв болох нь зөв. Энэ арга хэмжээнүүдийг манайх дотооддоо зохион байгуулдаг болохыг хүссэн санаа нь гагц миний бус мэргэжил нэгт хүмүүсийн зорьж байгаа ажил юм.

-Аль ч салбар шинжлэх ухаан салбарын мэргэжилтнүүдийн хүчээр хөгжиж шинэ түвшинд гардаг. Урлаг судлалын чиглэлээр судлагдсан судалгаа ямар түвшинд байдаг юм бэ. Боловсон хүчин, мэргэжилтэн бэлтгэх сургалт, хөтөлбөр талаас нь?

-Энэ нь манай салбарын эмзэг асуудал л даа. Учир дутагдалтай байна гэж хэлэх өрөөсгөл байх. Гэхдээ одоо бидний үеийнхэн л урлаг судлаач, урлагийн боловсрол олгох хөтөлбөрүүдэд өөрчлөлт, шинэчлэлтийг хийж ирээдүйн чадварлаг боловсон хүчин бэлтгэх үүрэг хүлээж байна гэж харж байгаа.

-Та мэргэжлийн судлаач хүний хувьд урлагийн салбарын хөгжил ямар түвшинд байна гэж харж байгаа вэ?

-Бид ердөө социализмын 70 жилийн дотор дэлхийн сонгодог урлагийн өв соёлтой танилцан суралцсан. Зөвлөлт холбоот улсаар дамжуулан дэлхийн академиудын дэг жаяг буюу сонгодог жишиг болсон урлагийн дэг жаягийг хөрсөндөө буулгаж чадсан авъяастай хүмүүс. Гэвч орчин цагт олон улсын соёлын нөлөөнд орж нэг талаас харах өнцөг тэлж байгаа нь зөв  боловч нөгөө талаас мэргэжлийн урлаг гэж юу вэ гэх хэмжүүр алдагдаж олон зүйл рүү санаа бодлоо тэнүүчлүүлэн, жинхэнэ урлагийг ялгахаа больсон дутагдал байгаа гэж харж байна. Хогоор баримал барих нь урлаг биш гэж хэлэх гэсэнгүй. Гэхдээ орчин үеийн урлагт ч ялгаа зааг, хэмжүүр байдаг гэдгийг санах хэрэгтэй.

-Дэлхийн урлагтай хэрхэн хөл нийлүүлэн алхах вэ, эсвэл бид нүүдэлчин өв соёлоо урлагтаа шингээж алдахгүйгээр хөгжүүлэх хэрэгтэй юу?

-Ер нь дэлхийтэй хөл нийлүүлэх хэрэгтэй юу. Дэлхий буруу гишгээд байвал бид бас дагаад буруу гишгэх үү гэдэг асуултууд урган гарна. Нэн түрүүнд дэлхийтэй хөл нийлүүлэх гэж зүтгэхээс илүү өөрсдийнхөө дүр төрхийг олох нь чухал юм. Үүний тулд дэлхийгээс сурах юмаа сурах хэрэгтЭй. Бас хаях юмаа хаяна. Манай зураачид, дүрслэх урлагийнханы авъяас чадвар өндөр. Гэхдээ магадгүй концепци, агуулга дээр сайн ажиллаж урлагийн сүнслэг мөн чанарыг алдахгүй байснаар өөрсдийнхөөрөө дэлхийтэй зэрэгцэн алхах боломжтой.

-Манай улс Соёлын яамтай болсон. Ер нь олон улсад урлагийн салбараа төрөөс хэрхэн дэмждэг вэ. Манай улсад ямар бодлогоор хэрхэн дэмжих шаардлагатай гэж хардаг вэ?

-Сүүлийн жилүүдэд соёл, урлагийн салбартаа ач холбогдол өгч анхаарч байгаа нь сайшаалтай. Барууны орнуудад дүрслэх урлагийг дэмжсэн аж ахуй нэгжүүдийг татвараас чөлөөлдөг хууль бий. Нэг талаас мөнгө угаах хэрэгсэл мэт харагдавч чөлөөт эдийн засаг байгаа нөхцөлд ийм хуулийн хэрэгжилтүүдийг сайн хийх нь зөв санагддаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 22. БААСАН ГАРАГ. № 81 (6813)

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Өчигдөр 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Өчигдөр 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Өчигдөр 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Өчигдөр 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Өчигдөр 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин