Үнэ тогтворжуулж, нөөц бүрдүүлэх хуулийн онцлох заалтууд

2022-04-20
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

С.УЯНГА

 

Олон улсад үүсээд буй хурцадмал нөхцөл байдалтай холбоотойгоор мах, гурил, шатахууны үнийн өсөлтийг хязгаарлах хуулийг Засгийн газар энэ сарын 4-нд яаралтай горимоор УИХ-д өргөн барьсан. Стратегийн ач холбогдолтой хүнсний нөөцийг бүрдүүлэх энэ хуулийг  парламент дараалал харгалзахгүйгээр шуурхай хэлэлцэж 14 хоногийн дотор баталсан юм. Хуульд зааснаар баталсан өдрөөс буюу дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн он дуустал хэрэгжих Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах  хуулийн онцлох заалтууд болон хуультай холбоотойгоор УИХ-ын гишүүд болон сөрөг хүчин ямар байр суур илэрхийлснийг хүргэж байна.

-Мах бэлтгэн нийлүүлэгч, гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг банкаар дамжуулан олгох.
-Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчид эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөр төлөхөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг банкаар дамжуулан олгох.
-Бараа, бүтээгдэхүүний импортын төлбөрийн гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулна.
-Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор алт олборлогч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгох.
-Шаардлагатай тохиолдолд банкнаас зээл олгоход тавигдах зохистой харьцаа болон бусад шалгуур үзүүлэлт, зээлийн шаардлага, нөхцөлийг тусгайлан тогтоох.
-Лондонгийн металлын биржийн үнэ дээр таван хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоодын зах зээлээс алт худалдан авч гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх.
-Хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах хүүгийн татаасыг төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсөв, төсвийн ерөнхийлөн захирагч, хөрөнгийн болон урсгал зардал хооронд зохицуулалт хийх замаар шийдвэрлэнэ.
-Хомсдол үүсэх эрсдэлтэй нөхцөл үүссэн тухай бүр импортын гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоож зохицуулалт хийх.
-Төсвийн тогтвортой байдлын хуульд заасан хязгаарын хүрээнд Засгийн газрын үнэт цаас, баталгаа гаргана.
-Хуулийг хэрэгжүүлснээр Монголбанкны пассив нь актив хөрөнгөөс хэтэрсэн тохиолдолд үнэт цаас гаргах замаар уг зөрүүг нөхөж болно.
-Газрын тосны бүтээгдэхүүн импортлох тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжтэй нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор оролцогч талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тусгасан тусгай зөвшөөрөлтэй холбогдсон хариуцлагын гэрээ байгуулан мөрдүүлэх.
-Экспортлох хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тухай бүр тогтоож мөрдүүлэх.
-Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй тэнцэх хэмжээний биет үнэт металл, бэлэн гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг хориглоно.

 

Хэн, юу хэлэв

 

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: Стратегийн нөөц  бүрдүүлдэг тогтвортой эх үүсвэр бий болгох хэрэгтэй

 

-Улс орны өмнө онцгой нөхцөл байдал үүсэхээр төсөв рүүгээ дайрч, бараа бүтээгдэхүүний нөөцийн асуудлыг ярьдаг боллоо. Бид энэ байдлаараа цаашаа явах хэрэг үү. Үүнээс гарахын тулд нийгэм, эдийн засгийн бүх харилцааг онцгой нөхцөл байдалд зохицуулсан эрх зүйн зохицуулалт хийх ёстой. Нөөцийг тусгайлан авч үзэж, төсөвт хүрэхгүйгээр ҮАБЗ, Засгийн газар хуралдаад, нөөцөө хөдөлгөж эхэлдэг болмоор байна. Нэмж авах арга хэмжээний зардлуудыг нөөцөөсөө гаргадаг байх нь зөв. Стратегийн нөөц ч гэж нэрлэж болно. Нөөцийг мэдээж байдал хүндэрсэн үед ашиглаж таарна. Тиймээс одоо нөөцөө гаргах цаг болсон. Асуудлыг зохицуулахын тулд нөөцөөсөө хэрэглээд, дахин нөөц бүрдүүлэх замаар явах нь зөв. Эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн хойно нөөцөө гаргах юм уу. Тиймээс нөөцийг хүрэлцэхүйц хэмжээнд байлгахын тулд заавал улсын стратегийн нөөцийг бүрдүүлдэг тогтвортой эх үүсвэр бий болгож хуульчлах шаардлагатай. Магадгүй гадаадын зах зээл дээр Монгол Улсаас экспортод гаргаж байгаа ашигт малтмалын түүхий эдийн үнэ огцом өссөний зөрүүгээр нөөцөө бүрдүүлээд явж ч болно.

 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Бэрхшээл тулгарах бүрт хууль батлах нь буруу

 

-Төсвийн тодотгол хийхдээ орлогоо тодотгож байх. Дөрвөн  их наядын орлого олно гэсэн ч өнөөдөр орлогын эх үүсвэр буюу экспорт гацсан. Ганцхан нүүрсний жишээн дээр ярья. 2022 онд төсвийн тодотгол хийхэд 36 сая тонн нүүрс оруулж ирнэ гэсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар хоёрхон сая нүүрс гарчээ. Тиймээс яаралтай горимоор экспортоо эрчимжүүлэх, боомтын гарцаа нэмэгдүүлэх чиглэлийн гарц гаргалгааг оруулж ирмээр байна. Засгийн газар хямралт нөхцөл байдлыг даван туулах төлөвлөгөө юм уу, хөтөлбөр боловсруулж оруулж ирээд, УИХ-аар батлуулах ёстой. Бэрхшээл тулгарах бүрт хууль батлах нь буруу. Одоо Цар тахлын хуулийг өөрчлөх хэрэгтэй. Заавал хууль шаардлагатай байгаа юм бол Гамшгийн тухай хуулиар зохицуулаад явж болно. Цар тахал энгийн горимд шилжээд удаж байна. Үүнээс гадна хурдхан Эдийн засаг, хөгжлийн сайдаа томилох шаардлагатай байна.

 

УИХ-ын гишүүн Э.Батшугар: Монголд 800 сая ам.доллар орж ирэх боломжтой

 

-Геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор хүнсний үнийн өсөлт Монголын биш бүх дэлхийн асуудал болсон. ОХУ, Украин дэлхийн хүнсний 12 хувийн хангадаг. Гуравдугаар сард НҮБ-ын Хүнсний үнийн индекс 12.6 хувиар өссөн байна. Тухайлбал, Туркт 61 хувь, АНУ гэхэд сүүлийн 40 жил байгаагүй өндөр түвшинд хүрлээ. Хятадын үйлдвэрлэлийн инфляц 8.3 хувьд хүрлээ. Дэлхий нийтэд нүүрлээд байгаа сорилтын нөхцөл байдалд ганцхан Монгол Улс хууль баталж байна. Бусад оронд Засгийн газар, Төвбанк, УИХ батлаад хууль баталсан жишээ алга. Эдгээр байгууллага нь тус тусдаа бодлого хэрэгжүүлж байна. Нобелийн шагналт эдийн засагчийн судалгаагаар нийлүүлэлтийн гаралтай инфляцийн эрэлтийг болиулж үнэ барих боломжгүй. Харин нийлүүлэлтэд онцгой анхаарах ёстой  гэсэн. Бид өнөөдөр яг энэ жишгээр явж байна.

Оюу толгой 2021 онд ойролцоогоор хоёр  тэрбум ам.долларын баяжмалын борлуулалт хийсэн. Үүний 750 сая ам.доллар нь алт байсан. Өнгөрсөн онд Монголбанкны худалдаж авсан 20 тонн алттай тэнцүү юм. Тэгэхээр энэ хуулийг ашиглаад Хятад улсад борлуулдаг алтын баяжмалаа мөнгөжүүлсэн алт болгоод Монголбанкны Лондонгийн дансанд байршуулан Монголбанк төгрөгөөр Оюу толгойгоос худалдаж авах бололцоо байгаа юу. Үүнтэй холбоотой таван хувийн премиумыг нь эдлээд бас татвараас нь тодорхой хэмжээгээр чөлөөлбөл бид алтны худалдан авалтаа жилд 20 тонн биш 40 тоннын худалдан авалттай болгож 800 сая ам.долларын гадаад вальютын нөөц бүрдүүлэх бололцоотой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 20. ЛХАГВА ГАРАГ. № 79 (6811)

 

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

13 цаг 17 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

13 цаг 20 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

15 цаг 56 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

16 цаг 0 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

21 цаг 30 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

21 цаг 30 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Уржигдар 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Уржигдар 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

2026-10-19
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

2026-10-19