Ажилтны төлдөг НДШ-ийн тал хувийг сар бүр буцаан олгоно

2022-04-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. 

Хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон сайд нар танилцуулж байна.

Тэрбээр "Төсөвт байгууллага, газрын тос болон уул уурхайн чиглэлийн аж ахуйн нэгж байгууллагаас бусад аж ахуйн нэгжүүдийн хувьд ажилтан төлдөг НДШ-ийн 50%-ийг он дуустал сар бүр төрөөс буцаан олгох зарчмын шийдлийг Засгийн газар гаргаж байна. Энэ бол хүнд үеийг давахад инфляцтай уялдуулсан арга хэмжээ юм.

НДШ-ийн асуудал хүнд байдалд орчихсон байгаа учир багц асуудлыг Засгийн газраас УИХ-тай ярьж, хувийн тэтгэврийн сан, хуримтлалын нэгдсэн сан зэрэг  олон асуудал дээр Нийгмийн даатгалын санг бодитоор мөнгөжүүлэхтэй холбоотойгоор авч үзэх шаардлага үүсэж байна. Дунд хугацаанд реформ хийх энэхүү асуудлыг УИХ-тай хамтарч яаралтай шийдэх нь зүйтэй" гэв.

Иргэн өөрийн төлдөг 9.5 хувийн шимтгэлийн 50%-ийг он дуустал буцаан авна. Хувиараа НДШ төлөгч нарт мөн адил

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд А.Ариунзаяа "Нийгмийн Даатгалын Шимтгэлийн/НДШ/ 50 хувийн буцаан олголт газрын тос болон уул уурхайн салбарт ажилладаг иргэдэд хамаарахгүй. Эдгээрээс бусад салбарын ажилтнуудад хамаарна. Өөрөөр хэлбэл иргэн өөрийн төлдөг 9.5 хувийн шимтгэлийн 50%-ийг он дуустал буцаан авна. Хувиараа НДШ төлөгч нарт мөн адил буцаан олголт өгнө. Энэ нь түр зуурын арга хэмжээ. Харин Эрүүл Мэндийн Даатгалын шимтгэлд өөрчлөлт ороогүй" хэмээн тайлбарлалаа.

Хүснэгт. Даатгуулагчийн орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээний задаргаа /Нийгмийн Даатгалын тухай хуульд зааснаар/

Нийгмийн даатгалын төрөл Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/
Тэтгэврийн даатгал 8.5
Тэтгэмжийн даатгал 0.8
Эрүүл мэндийн даатгал 2
Ажилгүйдлийн даатгал 0.2
Шимтгэлийн дүн 11.5

УИХ-аар хэлэлцэн баталбал тавдугаар сараас мөрдөгдөж эхэлнэ 

Шимтгэлийг хэзээнээс буцаан олголтыг хэзээ өгөх тухай тодруулахад Сангийн сайд Б.Жавхлан "Ирэх долоо хоногт Засгийн газар тогтоолын төслөө УИХ-д өргөн барина. УИХ-аар хэлэлцэн баталбал тавдугаар сараас мөрдөгдөж эхлэх болов уу" гэлээ.

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

14 цаг 12 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

14 цаг 15 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

16 цаг 52 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

16 цаг 56 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

22 цаг 26 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

22 цаг 26 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Уржигдар 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Уржигдар 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

2026-10-19
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

2026-10-19