О.Номинчимэг: Мэдээллийн технологиор Үндсэн хуулийн суурь зарчмын биелэлтийг хүртээмжтэй болгохыг “D-Parliament” нээж өглөө

2022-04-11
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

С.УЯНГА

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж  Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа УИХ-ын даргын зөвлөх О.Номинчимэгийг урилаа.

 

ИРГЭД ЦАХИМ ПЛАТФОРМООР ДАМЖУУЛЖ ХУУЛЬ ТОГТООХОД ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ

 

Блиц

БОЛОВСРОЛ: 

-Колумбийн Хуулийн сургууль, Нью Йорк хот.

-LL.M, 2015, Harlan Fiske Stone Scholar  .                    

-Токиогийн Их сургууль, Токио, хууль зүйн магистр.

-Токиогийн Их Сургууль, Хуулийн тэнхим, эрх зүйч.                                        

-Хэл: Англи, Япон. 

АЖЛЫН ТУРШЛАГА: 

-2022 оноос: Улсын Их Хурлын даргын зөвлөх.

-2021-2022 он: Улсын Их Хурлын Тамгын газар, Тэргүүн дэд дарга.

-2019-2021 он: Өмгөөллийн “Номин энд Адвокатс” ХХН, захирал.

-2011-2016 он: Хоган Ловеллс Монголий ХХН, ахлах хуульч.

-2010-2011 он: Мицубиши корпораци, Улаанбаатар оффис, хуулийн зөвлөх.

-МУИС, Хууль зүйн сургууль болон СЭЗИС-т багшилж байсан.

-Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх: Монгол, Нью Йорк муж.

Гишүүнчлэл: Олон улсын худалдааны танхимын (ICC) арбитрын шүүхийн гишүүн, Монголын Олон улсын арбитрын арбитрч.

-УИХ-ын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөнд УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагаанд мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлж, иргэдийн оролцоог дэмжсэн цахим орчинг бүрдүүлж, олон нийтэд нээлттэй, ил тод цахим парламент болох, иргэдийн өргөдөл, хүсэлтийг цахимаар авдаг e-petition системийг нэвтрүүлэхээр тусгасан.

Энэ хүрээнд “D-Parliament” төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар эхлүүллээ. Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 1-т Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа дамжуулан энэхүү эрхээ эдэлнэ гэж заасан. Бусад бүхий л ардчилсан үндсэн хуультай улс орнуудад төрийн эрх мэдэл ард түмнээсээ эх сурвалжтай байдаг гэсэн ардчиллын суурь зарчмыг суулгасан байдаг.

Төрийн эрх барих дээд байгууллага УИХ гурван үндсэн чиг үүрэгтэй. Ард түмнээ төлөөлөх, хууль тогтоох, гүйцэтгэх засаглалдаа хяналт тавих. Энэ төлөөллийн чиг үүрэг буюу ард түмнийхээ санал бодлыг хэрхэн нягт холбоо, уялдаатай, илүү ойрхон тусгаж авах вэ гэдэгт цахим технологийг ашиглаж эхэлж байна.

Монгол Улсад 1996 онд интернэт нэвтэрснээс хойш хурд, хүртээмжийн хувьд харьцангуй өндөр түвшинд хүрсэн. Хөдөө болон суурин газарт өндөр хурдны интернэт сүлжээ орсноор нийт өрхийн 80 хувь нь интернэт хэрэглэж байна. Мөн нийт иргэдийн 97.6 хувь нь гар утас хэрэглэж, үүнээс ухаалаг гар утасны хэрэглээ 84.7 хувьд хүрсэн гэсэн статистик судалгаа гарсан. Иймд Монгол Улсын өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа иргэд цахим сүлжээгээр дамжуулж УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааны талаар мэдээлэл авч, мөн өөрийн биеэр оролцох боломж нээгдлээ. УИХ-ын үйл ажиллагаа, хууль тогтоох явцыг нээлттэй, ил тод болгох нь цахим парламентын хамгийн том зорилго юм.

"D-Parliament" төслийг эхлүүлэхдээ бусад улс орнуудын туршлагыг ч судалсан. Дэлхий даяар цахим шилжилт хийгдэж байгаа энэ үед улс орнууд мэдээллийн технологийг ашиглан парламентийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг түгээх гар утасны аппликейшныг нэвтрүүлсэн байдаг. Вэб хуудастаа ч үйл ажиллагаагаа нээлттэй ил тод болгож байна.

“D-Parliament” вебсайт гар утасны аппликейшн дөрвөн үндсэн функцтэй. Боловсруулж байгаа болон өргөн барьсан хуулийн төсөлд санал авах, мөн түүний цахим хэлэлцүүлгийн платформ, иргэдийн өргөдөл, саналыг цахимаар авах "e-petition" систем болон УИХ-ын үйл ажиллагааны цахим товхимол мэдээ мэдээллийн хэсэг юм. Бид үндсэн хуулиараа хууль санаачлах эрхийг Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газарт өгч харин иргэд, бусад байгууллага хуулийн төслийн тухай саналаа эдгээр хууль санаачлагчид уламжлахаар заасан байдаг.

Хуулийн төслийг өргөн барихаас өмнө олон нийтээс саналыг авч хэлэлцүүлдэг. Цар тахлын улмаас энэхүү хэлэлцүүлгийг биечлэн эсхүл хүртээмжтэй зохион байгуулах боломж харьцангуй хязгаарлагдмал байсан. Үүнийг шийдвэрлэж байгаа нэг гарц нь “D-Parliament” гэж ойлгож болно. Цахим  платформ дээр иргэд хуулийн төслийн зүйл заалт бүрт нь санал бодлоо илэрхийлэх, мөн түүнийгээ олон нийтийн сүлжээнд хуваалцах боломжтой. Энэхүү платформ ДАН системд холбогдсон учир иргэдийн санал бодитой тусах боломж бүрдсэн.

 

ЦАХИМ САНАЛ, ӨРГӨДӨЛ (E-PETITION) НЬ ИРГЭД БОЛОН ПАРЛАМЕНТ ХООРОНДЫН ЭРГЭХ ХОЛБООГ НЭМЭГДҮҮЛНЭ

 

-"D-Parliament" платформын онцлох нэг функц бол “e-petition” буюу цахим санал, өргөдлийн систем юм. Цахим платформоор иргэдийн дуу хоолойг парламентад хүргэх энэ систем нь Шотланд, Англи, Франц, ХБНГУ, Австрали гэх мэт парламентийн засаглалтай олон улсад хэрэгжиж ирсэн. Ингэхдээ иргэдийн санал, өргөдлийг цахимаар авч тодорхой тоонд хүрсэн бол Засгийн газарт уламжилж хариу өгүүлэх, мөн парламент дээрээ хэлэлцдэг. Цахим санал, өргөдөл (e-petition) нь иргэд болон улстөрч, улс төрийн институцийн хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх нэг арга хэрэгсэл юм. Энэ нь улс төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, иргэд болон тэдний төлөөллийн хоорондын мэдээллийн зөрүүг багасгах, ил тод хүртээмжтэй байдлыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад ач холбогдолтой. Цахим санал, асуулгатай холбогдуулан УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулагдсан байгаа. Энэ хууль батлагдсанаар "e-petition" систем хэрэглээнд нэвтрэх боломжтой болно.

"D-Parliament" цахим платформ, аппликейшныг хэрхэн хэрэглэх талаар УИХ-ын Тамгын газар журам боловсруулж байгаа. Тухайлбал, хуулийн төсөлд иргэдээс ирсэн саналыг хэрхэн багцалж ажлын хэсэг, байнгын хороо, гишүүдэд танилцуулах вэ, эргэх холбоотойгоор саналыг нь авч тусгах ажлыг хэрхэн хийх вэ гэдэг процессыг тодорхой болгож байна.

"D-Parliament" төсөл цаашид ч улам боловсронгуй болж хөгжүүлэлт хийгдэхээр төлөвлөж байна. Цахим парламент төслийн хүрээнд УИХ-ын үйл ажиллагааны ил тод байдалтай холбогдуулан цаашид УИХ-ын гишүүдийн санаачилсан хууль, тогтоолын төсөл, хэлэлцсэн асуудалд өгсөн санал, байр сууриа илэрхийлж хэлсэн үг зэргийг нэгтгэн, ойлгомжтой байдлаар харуулдаг байхаар хөгжүүлэлт хийгдэхээр төлөвлөж байгаа. 

 

ХУУЛЬ ГАРСНЫ ДАРАА НЭГ МӨР ОЙЛГОЛТЫГ ТҮГЭЭХ НЬ ЧУХАЛ

 

-Иргэдийн санал төрийн бодлогод тусахын тулд үр дүндтэй коммюникацийн арга чухал. Үүнд ч манай "D-Parliament" төсөл ирээдүйд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.

Төрийн бодлого хуулиар дамжин гардаг. Иймд хуулийн төслийг боловсруулах явцад оролцогч талуудын санал шүүмжийг тусган хуулийн төслийг чамбайруулах явдал нэн чухал. Үүнийг үр дүнтэй байдлаар хийхийн тулд тэрхүү "dialogue" буюу зөвлөлдөх процессыг зөв бүтцээр зохион байгуулах хэрэгтэй байдаг. Жишээлбэл, бизнес хөрөнгө оруулалтын орчинтой холбоотой асуудлыг хэлэлцэхэд бизнес эрхлэгчид өөрсдөдөө тулгамдаж буй асуудлаа нэгтгэн эрэмбэлж, уялдаа холбоог нь тодорхойлох нь эргээд саналууд нь бодьтойгоор тусах боломжийг бүрдүүлдэг. 

Ийнхүү сайтар хэлэлцэж гаргасан бодлого, хуулиа хэрэгжүүлэгч байгууллага, оролцогч талуудад нэг мөр ойлгуулах ажил хуулийн хэрэгжилтэд чухал үр нөлөөтэй. Элдэв салаа утга, тодорхой бус асгуулга үүсгэхгүй байх үүднээс иргэд хууль хэрэгжүүлэх байгууллагуудад хуулийг сурталчилан таниулснаар ойлголтын зөрүү багасч, хэрэгжилт илүү үр дүнтэй байж чаддаг.

Япон Улс энэ тал дээр маш сайн ажилладаг. Бодлого боловсруулах явцад иргэд, хувийн хэвшил гэх мэт оролцогч талуудын саналыг сайтар хэлэлцүүлэн тусгаж нийгмийн зөвшилцөлд хүрч чаддаг. Нэгэнт гарсан бодлогоо яг гол агуулгыг түлхүүр үг болгон түүнийг төрийн бүх байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, иргэдэд маш ойлгомжтойгоор ойлгуулах, танилцуулах асуудал дээр Засгийн газраас маш их хүчин чармайлт гаргаж ажилладаг. Үр дүнд нь ижил ойлголттой, мэдээллийн зөрүүгүй нийгэмд хуулийн хэрэгжилтийн доголдол гарах нь бага байж, үр дүнтэй хэрэгждэг.

УИХ-ын хувьд гаргасан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах үүрэгтэй. Үүний хүрээнд УИХ-аас баталсан хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Парламентийн сурталчилгаа мэдээллийн төв байгуулагдан ажиллаж байна. Батлан гаргасан гол хууль тогтоомжийг иргэдэд илүү ойлгомжтой, энгийн байдлаар таниулах үүднээс видео хэлбэрээр мэдээлэл бэлтгэн сурталчлан таниулж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 72 (6804)

 

“Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой” компаниудын хувьчлалд жирийн иргэд оролцож чадах уу?!

“Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой” компаниудын хувьчлалд жирийн иргэд оролцож чадах уу?!

13 цаг 26 мин
Богд хаан: Бид Хятадын бүрэлдэхүүнд оршихгүй, өөрийнхөө замаар явна

Богд хаан: Бид Хятадын бүрэлдэхүүнд оршихгүй, өөрийнхөө замаар явна

14 цаг 9 мин
Засаглалын хямралыг АНСА “засах” уу

Засаглалын хямралыг АНСА “засах” уу

Уржигдар 07 цаг 30 мин
Төв Азийн орнууд болон Японы  анхны дээд хэмжээний уулзалт

Төв Азийн таван орон болон Японы удирдагч нарын уулзалт арванхоёрдугаар сарын 18-20-нд  Токиод болж өнгөрсөн. Энэ уулзалт нь бүс нутгийн хамтын ажиллагааны үйл явц шинэ эрч хүч авч буй Төв Азийн өнөөгийн чиг хандлагын хүрээнд онцгой ач холбогдолтой Стратегийн түншлэлийн шинэ үе шат болж байгааг  хэвлэлүүд мэдээлж байна.

2025-12-26
ЧУУЛГАН: Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолыг  батлав

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.26/-ийн хуралдаанаар Үндэсний Эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.

2025-12-26
Монгол Улсын Усны нөөцийн зөвлөл хуралдаж байна

Монгол Улсын Усны нөөцийн зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Тус хуралдаанаар усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, төлөвлөлтийг сайжруулахад чиглэсэн 11 судалгааны ажлын тайланг хэлэлцэнэ.

2025-12-26
Д.Трамп Казахстан, Узбекистаны удирдагч нарыг G20 дээд хэмжээний уулзалтад урив

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Казахстан, Узбекистан улс 2026 онд Флорида мужийн Майами хотод болох G20-ийн дээд хэмжээний уулзалтад урилга хүлээн авах болно гэж мэдэгдэв. Тэрээр энэ талаар Truth Social олон нийтийн сүлжээндээ бичжээ.

2025-12-26
Parliamentary Committee Reviews Draft Resolution to Increase Mongolia’s Benefits from Oyu Tolgoi

The Economic Standing Committee of the Parliament discussed a draft parliamentary resolution on December 23, 2025, aimed at safeguarding Mongolia’s national interests and increasing the country’s benefits from the operation of the Oyu Tolgoi group of deposits.

2025-12-26
Монгол Улсад 2026 онд болох аялал жуулчлалын нэгдсэн цагалбар

Монгол Улсад 2026 онд соёл, аялал жуулчлал, спортын чиглэлээр зохион байгуулагдах хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн арга хэмжээний нэгдсэн цаглаврыг нийслэл, 21 аймаг, төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоодын саналыг үндэслэн нэгтгэж, Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар танилцууллаа.

2025-12-26
Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгов

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсний дагуу төрийн албаны удирдах албан тушаал хашиж байгаа нэр бүхий 21 эрхэмд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тэргүүн түшмэлийн зэрэг дэвийг шинээр болон ахиулан олголоо.

2025-12-26