Японы шүдээ угаах хамигаки арга

2022-04-08
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Та өдөрт хэдэн удаа шүдээ угаадаг вэ? Өглөө, оройд уу? Энэ нь хүлээн зөвшөөрөхийн аргагүй бага гэж япончууд үзэж байна. Тэд бүр шүдээ угаах үндэсний аргатай. Үүнийгээ хамигаки гэж нэрлэдэг.

 

Япончууд эрүүл ахуйг тахин шүтдэг гэж хэлж болно. Эндхийн хүмүүс маш сайн бүгдийг угаадаг, усанд орохдоо банн шүршүүрт зэрэг ордог, хоол бүрийн дараа өдөрт хэд хэдэн удаа шүдээ угаадаг. Тэд цэвэр ариун байдлыг эрүүл мэндийн түлхүүр гэж үздэг.

Хамигаки гэж юу вэ

Япончууд бага наснаасаа шүдээ угааж сурдаг. Тиймээс эцэг эхтэйгээ хамт шүдээ угаах нь Япон хүн  бүрийн бага насны дурсамжуудын нэг байдаг. Тэд бүр энэ журам нь гэр бүлийн харилцааг бэхжүүлдэг гэж үздэг. Япончууд ийм улиг болсон эрүүл ахуйн журамд хэрхэн хүндэтгэлтэй ханддагийг ойлгохын тулд эцэг эхчүүд бага насны хүүхдүүдэд зааж буй YouTube-ийн видеог үзээрэй. Түүнээс гадна, эцэг эхийн аль нэг нь бага наснаасаа шүдээ буруу угааж хэвшсэн эсвэл хүүхдээ эрүүл ахуйд сургахаа мартсан бол яах вэ? Үүнээс сэргийлж Японд хүүхдүүд сургууль дээрээ хоол болгоныхоо дараа шүдээ угаадаг. Бүх ангиараа. Багшийн удирдлаган дор.

Хамигаки гэдэг нь бидний мэдэхгүй, зөвхөн Япончууд мэддэг онцгой хөдөлгөөнүүд гэж бодож байна уу? Тийм биш, бидэнтэй л адил. Ялгаа нь зөвхөн гүйцэтгэлийн нарийвчлалд л байдаг. Мэдээжийн хэрэг бага насны хүүхдүүдийг шүдээ угаахад дуртай болгоход хэцүү.  Гэхдээ япончууд энд бас шийдлийг олсон: тэд хэд хэдэн сэдэвчилсэн хүүхдийн дууг бүтээжээ.

Ресторанд ч шүдээ угаана

Ийм хүмүүжлийн дараа ихэнх японы насанд хүрэгчид хоол болгоныхоо дараа шүдээ угаадаг нь гайхмаар зүйл биш юм. Гэрт, ресторанд хаана нь хамаагүй. Үүний тулд тусгай сойзтой явдаг. Гадны жуулчид рестораны ариун цэврийн өрөөнд ороход япончууд шүдээ угаагаад зогсож байдагтай их тааралдана.

Гэртээ ирээд амаа зайлна

Бусдын адил гэртээ ирээд гараа угаана. Гэхдээ ингээд болоо бишээ. Үүнээс гадна тэд үргэлж амаа зайлдаг. Японы дэлгүүрүүд үүнд зориулж тусгай бүтээгдэхүүн зардаг. Мөн амны хөндийн үнэрийг арилгахад тустай чихэр дэлгүүр бүрт зарагддаг. Энэ бол юу ч биш. Японы эрдэмтэд шахмал хэлбэртэй уудаг сүрчиг бүтээсэн. Арьсны нүх сүвээр анхилуун үнэртэй тааламжтай үнэр ялгарна. Ийм бүтээгдэхүүн нь хор хөнөөлгүй гэж үздэг.

Тэд ямар сойз, оо хэрэглэдэг вэ?

Шүдний сойз (хабураши) зардаг Японы дэлгүүрт орвол нүдэндээ ч итгэхгүй. Амны хөндийн эрүүл ахуйг эрхэмлэдэг Япончууд маш олон төрлийн оо, сойзтой. Гэсэн хэдий ч тэдгээрийн ихэнх нь бидний шүдээ угааж заншсанаас эрс ялгаатай байдаг. Тэд илүү авсаархан, илүү сайн хөдлөх чадвартай. Хамгийн гол нь маш зөөлөн, жижиг үстэй тул шүдээ үр дүнтэй, үүнтэй зэрэгцэн болгоомжтой угаахад тусалдаг. Мөн буйл гэмтээдэггүй. Шүдний ооны тухайд гэвэл Японы дэлгүүрүүдийн лангуун дээр нэг сая хагас гаруй төрөл байдаг! Эдгээр брэндүүд бие биенээсээ хэрхэн ялгаатай болохыг төсөөлөхөд хэцүү ч, гэхдээ тэдгээр нь байдаг тул эрэлт хэрэгцээ байгаа гэсэн үг юм.

Шүд ба зүрх

Япон бол зүрх судасны өвчлөлөөр дэлхийд хамгийн бага эхний гурван орны нэг (Солонгос, Францтай хамт) юм. Шүд зүрх хоёр ямар холбоотой вэ? Орчин үеийн судалгаагаар шүдний эрүүл мэнд, буйлны өвчин, амны хөндийн бактерийн халдвар нь зүрхний өвчин тусах эрсдэлтэй холбоотой болохыг баталсан байна. Магадгүй хамигаки техник нь Японд ийм олон хүн өндөр насалж, энэ улсын дундаж наслалт (84.5 жил) дэлхийн хамгийн өндөрт тооцогддог шалтгаануудын нэг байж болох юм.

Эх сурвалж: www.polit.mn

ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

9 цаг 30 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

9 цаг 48 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

12 цаг 56 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

18 цаг 14 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

18 цаг 27 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06