Гурван хүүхэд дундаа нэг сурах бичиг хэрэглэж байна

2022-04-06
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ч.ГАНТУЛГА

 

Цар тахлын улмаас боловсролын салбар уналтад орсон билээ. Хоёр жилийн хугацаанд цахим болон танхимын сургалт хослуулсан сурагчид одоо л жигдэрч эхэлтэл улирлын амралт эхэлчихлээ. Багш болон сурагчдын өмнө хичээл хоцрогдолыг арилгах гэсэн том асуудал бий. Үүнтэй тэнцэхүйц дараагийн нэг асуудал нь сурах бичгийн хүртээмж болоод байна. Ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурах бичгийн хүрэлцээ улсын хэмжээнд муу байгаа юм. Хүн ам ихтэй хотын захын дүүргийн сургуулиуд нэг ангид 30-45 хүүхэд суралцаж байна. Нэг ширээнд гурван хүүхэд суух тохиолдол хэвийн үзэгдэл болсон. Тэгвэл гурван хүүхэд дундаа нэг номтой байх нь энгийн асуудал болж хувирчээ. Энэ тухай харьяа  яамнаас лавлахад 2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиуд VI-XII дугаар ангийн нийт сурагчдын 60 хүртэлх хувийг түрээсийн сурах бичгээр хангаж, хуучин хэвлэлтийн номуудыг ашиглахаар болсон гэсэн мэдээлэл өгсөн юм. Хичээлд шаардлагатай тохиолдолд сурагчид “Econtent.edu.mn” сайтад хандаж сурах бичиг ашиглах боломжтой гэнэ. Уг нь БШУЯ-наас ерөнхий боловсролын сургуулиудын сурах бичигт зориулж тендер зарладаг. Энэ жилийн хувьд эдийн засаг болоод цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад тендер зарлахгүй гэлээ.

 

“Монгол хэл, нийгмийн ухааны сурах бичиг дутмаг”

 

Сурах бичиг хүрэлцэхгүй байхад сурагчид хэрхэн хичээлээ гүйцэж, хоцрогдлоо нөхөх вэ. 2009 оноос хойш  бага ангийн сурагчдыг 100 хувь, дунд, ахлах ангийн сурагчдын 40 хүртэл хувь буюу төрөөс зайлшгүй дэмжих шаардлагатай хүүхдүүдэд сургуулийн номын сангаар дамжуулан сурах бичгийг үнэ төлбөргүй ашиглуулдаг журамтай байсан. Харин 2019 оноос бага ангийн сурагчдын сурах бичгийг төрөөс 100 хувь үнэ төлбөргүй, дунд ахлах ангийн сурах бичгийн 40 хувийг үнэ төлбөргүй, үлдсэн 60 хувиа сургуулиар дамжуулан түрээсээр олгох бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Гэтэл энэ шинэ хичээлийн жилд өнөөх түрээсийн үйлчилгээгээр олгож буй сурах бичиг сургуулиудад хүрэлцэхгүй байна гэсэн гомдол тасрахгүй байна. Энэ тухай 76 дугаар сургуулийн дунд ангийн багш Д.Дэлгэрмаа “Би долдугаар анги хариуцдаг. Манай ангийн хувьд 31 хүүхэдтэй. Сургуулиас тараах сурах бичгийн тоо бага тул гурван хүүхэд дундаа нэг ном хэрэглэж байна. Ялангуяа Монгол хэл, Нийгмийн ухааны хичээлүүдийн ном хүрэлцэхгүй байна. Зарим боломжтой айл нь хүүхэддээ сурах бичгийг нь худалдаж авч өгдөг. Харин боломжгүй айлын хүүхдүүд нь яах вэ. Зарим сурагч ухаалаг утасгүй учир цахим ном уншиж чадахгүй асуудал тулгардаг. Тэдгээр хүүхдэд сурах бичиг нь хангалттай байвал ямар ч асуудал үүсэхгүй” гэсэн юм. Харин наймдугаар ангийн сурагч Б.Хантулга “Миний хувьд энэ жил сургуулиас зургаан хичээлийн сурах бичиг авсан. Монгол хэлний номоо 13000 төгрөгөөр худалдаж авсан. Харин математикийн хичээлийн сурах бичгээ хамт суудаг хүүхэдтэйгээ хувааж хэрэглэж байна” гэв. Өнгөрсөн жилүүдэд дунджаар I-V ангийн сурах бичиг нөхөн хангалтаар хэвлэн нийлүүлэх ажилд 1-1.7 тэрбум төгрөг, шинээр зохиох сурах бичиг хэвлэн нийлүүлэхэд 450-465 сая төгрөг, X-XII ангийн сурах бичиг, багшийн журнал, анги удирдсан багшийн дэвтрийг хангалтаар хэвлэн нийлүүлэхэд 480-505 сая төгрөгийн  төсөвт өртөгтэй тендер зарлаж, хэвлэх үйлдвэрүүдийг шалгаруулж байв.

 

78 төрлийн 780 сурах бичиг тараасан

 

Харин энэ жилийн хувьд тендер цуцлагдсан тул сурагчид хуучин сурах бичгийг хэрэглэнэ. Энэ тухай салбарын сайд Л.Энх-Амгалан “Энэ хичээлийн жилийн хувьд тендер зарлаагүй учир сурах бичгийг дахин хэвлэхгүй болсон. Тиймээс хүүхдүүд хуучин номоо хэрэглэхээс гадна цахим номын санг түлхүү хэрэглэх шаардлага тулгарч байна” гэсэн юм. Харин  Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир “Яамны зүгээс Засгийн газрын тогтоолоор бүх сурах бичгийг тухайн сургуулийн номын сангаар дамжуулж сурагчдад түрээслэх үйлчилгээ нэвтрүүлсэн. Өнгөрсөн хичээлийн жилд 78 нэр, төрлийн 780 мянга орчим буюу нийт сурах бичгийг хэвлэж, орон нутаг болон нийслэлд хүргүүлсэн” гэсэн тайлбар өглөө. Ном сурах бичгийн хангамж ийм муу байж яаж бид сурагчдаасаа үр дүн нэхэх вэ. Ер нь үе үеийн Засгийн газар, харьяа яам жилийн жилд сурах бичгийн хэвлэлтэд зориулж төсөв баталдаггүй жишиг тогтжээ. 2019 онд яамны сайдаар Ё.Баатарбилэг ажиллаж байв. Тэрбээр “Энэ онд Ерөнхий боловсролын сургуульд 600 орчим мянган  сурагч сурч байна. Статистикийн дүнгээс үзэхэд, 40-50 хувь нь сурах бичгээр хангагдсан. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд  сурах  бичгийн  хүртээмж тааруу болсон. Цөм хөтөлбөр хэрэгжихтэй  холбоотой сурах бичгийг шинээр зохиох ажил дуусаж байна.

Одоо  эдгээрийг 600 гаруй мянган хүүхдэд хэрхэн хүргэх нь тулгамдсан асуудал болоод байна” хэмээн ярьж байв. Гэтэл гурван жилийн өмнөх 40-50 гэсэн үзүүлэлт өнөөдөр ч хэвээр байна. Нийслэлийн 46 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Ө.Өнөртуул “Манай сургуулийн хувьд  дунд ангийн сурах бичгийн хангамж 50 хувьтай байна. Энэ жил нэмэлтээр сурах бичиг ирээгүй. Ялангуяа Монгол хэл, Уран зохиол, Эрүүл мэндийн хичээлд сурах бичиг хүрэлцдэггүй. Манай сурагчдын хувьд гурван хүүхэд дундаа нэг ном хэрэглэж байна. Зарим номын хувьд бүр нэг ангид 10 гаруйхан очих нь бий. Тиймээс багш нар аль болох хичээлээ цахим хувилбарт шилжүүлж, хичээлийн судлах агуулга, гэрийн даалгавраа онлайн орчинд тавьж байна” гэсэн юм. Хэдийгээр цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд цахим хичээл сонгохоос өөр аргагүй болж байгаа ч сурах бичгийн хүрэлцээ гэдэг анхаарал хандуулахгүй орхих сэдэв биш юм. Цахим хичээлдээ орох боломжгүй, ухаалаг утасгүй, эсвэл эрүүл мэндийн шалтгаанаар дэлгэц удаан ширтэх боломжгүй олон мянган хүүхэд бий. Тэдэнд эрдэм мэдлэгтэй болж, мөрөөдлөө биелүүлэхэд нь сурах бичиг нь зайлшгүй хэрэгтэй.  Тиймээс сурах бичгийн хүртээмжээ 100 хувь болгоё.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 69 (6801)

 

2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

13 цаг 2 мин
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

13 цаг 2 мин
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

13 цаг 2 мин
Уруудах бус өгсөх замаа сонгох уу даа 

Төрийн ордонд Эпштэйний хяналтын сонсголоор хүүхэд шарж идсэн тухай аймшиг ярьж байхад ордны гадна 1000 хүн цугларч, улс орны хөгжлийн асуудлаа хэлэлцлээ.

Өчигдөр 18 цаг 50 мин
Тилицо нуурын зам хаалттай, Торонг Ла нээлттэй

Аннапурнагийн нутагт Торонг Ла давааг туулж байна, Тилицо нуурын зам хаалттай байна.

Өчигдөр 15 цаг 43 мин
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

Өчигдөр 14 цаг 48 мин
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион бай

Өчигдөр 06 цаг 00 мин
М.Энхцэцэг: Эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх нь аюултай

М.Энхцэцэг: ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ АЮУЛТАЙ

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Уржигдар 17 цаг 28 мин
Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдаж, Монгол Улсын 2027 оны төсөв, Үндэсний баялгийн с

Уржигдар 06 цаг 00 мин