Мицубиши UFJ сангийн тэтгэлгийг 12 оюутанд гардууллаа

2022-03-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Д.ДАРАМБАЗАР

Мицубиши UFJ сангийн тэтгэлгийг Японы MUFG /Эм Юү Эф Жи/ банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Кикүчи Какзүёши МУИС-ийн 12 оюутанд гардуулах ёслол боллоо. Сургалтын тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаанд Японы талаас ноён Кикүчи Какзүёши, MUFG банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын менежер М.Мөнхзул, Монголын талаас МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал, доктор Б.Бадмаанямбуу, Оюутан төгсөгчийн хэлтсийн дарга, доктор М.Эрдэнэчимэг, мэргэжилтэн Н.Алтанзул болон 2021-2022 оны хичээлийн жилд тус сангийн тэтгэлгийг авах 12 суралцагч оролцлоо. Тэтгэлгийн хүрээнд хоёр улсын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг дэмжих хүрээнд суралцагчдын идэвх санаачилгыг нэмэгдүүлж, хүний нөөцийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготойгоор Япон улсын "Mitsubishi UFJ" сан МУИС-тай 2014 онд санамж бичэг байгуулсан.

Энэ  тэтгэлгийг 2014 оноос эхлэн тасралтгүй олгож ирсэн юм. Жил бүр МУИС-ийн байгалийн ухаан, инженерчлэлийн хөтөлбөрийн суралцагчдыг дэмжин зургаан оюутан, бусад салбарын 10 оюутан, нийт 16 оюутанд тэтгэлэг олгож иржээ. Өнөөдрийн байдлаар тус сангийн тэтгэлэгт байгалийн ухааны 30 суралцагч, бусад салбарын 50 суралцагч нийт 80  оюутан хамрагдаж 2020 оноос бизнесийн сургуулийн хөтөлбөрөөс бусад салбарын 24 суралцагчид олгож эхэлснээр 104 суралцагч тэтгэлэг хүртээд байна. Японы "Mitsubishi UFJ" сангийн энэ тэтгэлгийг жил бүрийн арваннэгдүгээр сард зарлан МУИС анхан шатанд сонгон тодорхойлж, эцсийн шатны шалгаруулалтыг Mitsubishi UFJ сан хийж тэтгэлгийн санхүүжилт болох 6000 ам.долларыг сургуулийн данс руу шилжүүлэн олгодог байна.

Эх сурвалж: www.polit.mn

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

12 цаг 14 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

12 цаг 31 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

16 цаг 23 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

16 цаг 34 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

16 цаг 40 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13