Г.Дамдинням: Дарханы зам дээр барилгачид алга

2022-03-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Чуулганы нэгдсэн хуралдаан дээр ирэх дөрвөн жилд хийгдэх хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Дөрөвдүгээр сар гарлаа. Гэтэл Дарханы замын ажил явахгүй байна. Өнгөрсөн нэгдүгээр сард таван гишүүний бүрэлдэхүүнтэй Дарханы замын ажлыг эрчимжүүлэх Ажлын хэсэг Зам, тээврийн хөгжлийн яаман дээр очиж, үүрэг чиглэл өгөхөд “УИХ-тай хамтарч ажиллахгүй. Бид ажлаа хийж байгаа” гэх албан бичиг явуулаад байсан. Уг тогтоолын төсөл батлагдахгүй бол Дарханы замын ажил явахгүй. Дарханы шинээр барих хоёр эгнээ зам замын санхүүжилтийг нэмж байгаа. Өнгөрсөн жил жагсаалтад байсан уг асуудлыг энэ жил оруулж ирж батлуулахдаа яагаад хассан юм. Өнгөрсөн жил Европийн сэргээн босголтын банкны урсгалын санхүүжилт зогсоход хариуцсан яам нь төслийн нэгжээ байгуулаагүйгээс болж замын ажил сар хагас зогссон. Улмаар санхүүжилтгүй болж гацсан. Сангийн сайд хөөцөлдөж байж нээлгэсэн. Энэ жил дахиад зээлийн хэлэлцээрийнх нь зүйл заалтыг үндсэн чиглэлд нь оруулаагүйгээс болж Дарханы зам дээр барилгачид алга. Уг нь хоёрдугаар сард бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэж байсан. Яамдын дутуу хийсэн ажлыг УИХ нөхөж хийж цаг алдах ямар хэрэг байна. Хариуцлагыг хэн хүлээх юм” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Зочин
Дарханы замын ажлыг ямар компани хийж байсын бэээ тэр компанийг нь л зүгээр ажиллуулаачээ ямар ядаргаатай амьтан бэ энэ нэг ДАМДИННЯМ ГЭЖ ЗОЛИГ ЧИНЬ ХААНААС ИЙМ ГАЙТАЙ АМЬТАН ДАРВАГНААД ГАРЧ ИРЭЭД ИХ-д.суучаад ажилд саад.болоод байгаан бэ.Одоо эхлээгүй замын ажил хэзээ эхлэх юм ИНГЭЖ байсаар байтал борооны улирал эхлэнэ энэ ер яачихсан хүн бэ харин ч ноднин ДАРХАНЫ ЗАМ МАШ САЙН ЯВЦТАЙ БАЙСАН ШҮҮ ЭНЭ ЖИЛ ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ ГАЙ ЮМАА
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

14 цаг 12 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

14 цаг 15 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

16 цаг 52 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

16 цаг 55 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

22 цаг 25 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

22 цаг 25 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Уржигдар 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Уржигдар 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

2026-10-19
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

2026-10-19