З.Мэндсайхан: Хүнээ хөгжүүлэхгүй үйлдвэрлэл хөгжинө гэж ярих боломжгүй

2022-03-29
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

М.ЗҮЙР

 

Монголын эдийн засгийн форумаар ХХААХҮЯ-аас Аж үйлдвэржилтийн сэргэлтийн талаар хэрэгжүүлж буй бодлогоо танилцуулсан. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхантай салбарт хэрэгжиж буй бодлого, хэрэгжилтийн талаар ярилцлаа.

 

-Засгийн газраас хэрэгжүүлж буй шинэ сэргэлтийн бодлогод танай салбартай холбоотой өргөн хүрээг хамарсан төсөл, хөтөлбөрүүд байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжил 10 жилийн дараа яг ямар түвшинд хүрсэн байх вэ?

-Засгийн газраас хүнс, хөдөө, аж ахуйн салбарт нэг том зорилт тависан. Өнгөрсөн зуунд бид атар газар эзэмшиж хөнгөн үйлдвэрүүдийг бий болгосон. Ирэх зуунд хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн эргэлтийг сайжруулж, бие даасан байдлыг бий болгох буюу Монгол Улсын эдийн засгийн тулгуур нэг багана болгох зорилттой ажиллаж байна. Энэ хүрээнд эдийн засгийн форумаар аж үйлдвэрийн сэргэлтийн бодлогод орсон тодорхой шийдвэрүүдээ танилцуулан, санаа оноогоо хэлэлцлээ. ХХААХҮЯ-аас хөнгөн хүнсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх зорилгоор түүхий эдийн нөөц дээр тулгуурласан бүс нутгийн хөгжилтэй уялдуулж хөгжүүлэх зорилт тавьсан. Энэ нь агро парк, аж үйлдвэрийн паркууд болон боловсруулах үйлдвэрүүдийг кластрын зарчимд суурилан хөгжүүлэхээр төлөвлөж байна.

-Аж үйлдвэржсэн улс болоход  нэн шаардлагатай юу хийх ёстой вэ? 

-Монгол Улсын Засгийн газраас Дархан, Сэлэнгийн  бүс нутгийг газар тариалангийн бүс нутаг гэж зарласан. Бид энэ бүс нутагт газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг зэрэг хөгжүүлнэ. Үүнийг дагаад агро паркыг хөгжүүлэх буюу хүнсний ногоо үйлдвэрлэл, нөөшлөх, боловсруулах үйлдвэрийг татан төвлөрүүлэх нь эдийн засгийн хувьд ч чухал ач холбогдолтой. Бид эрх зүйн орчноор нь дэмжээд өгье гэж байгаа. Энэ хүрээнд үйлдвэрлэл, технологийн паркын шинэчилсэн хуулийн төсөл, үзэл баримтлалыг боловсруулаад явж байна.  Цаашид бид бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангахын тулд тухайн бүс нутаг руу чиглэсэн үйлдвэрлэлийн паркуудыг бий болгох, эдийн засгийн болон эрх зүйн орчноор нь дэмжих бодлогыг баримтлана. Өнөөдөр манай улсад нийт аж ахуйн нэгж, байгууллагын 70-80 хувь нь Улаанбаатар хотод төвлөрч байна. Манай салбарын хувьд төвлөрлийг сааруулж, аж үйлдвэржүүлэн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүдээ орон нутагт бүсчлэн хөгжихөд нь дэмжье гэсэн зорилготой байгаа.

-ХХААХҮ-ийн салбарт аливаа нэг хөгжлийн талаар ярихад мэдээж санхүүжилтийн болон ажиллах боловсон хүчний асуудлууд хөндөгдөж гарах болов уу. Хувийн хэвшлийнхэний хамгийн тулгамдаж буй асуудал бол хүний нөөцийн асуудал болоод байгаа шүү дээ?

-Үйлдвэрлэл, технологи хөгжихийн хэрээр ажиллах хүчнээ давхар хөгжүүлээд авч явах ёстой. Хүнээ хөгжүүлэхгүй үйлдвэрлэл хөгжинө гэж ярих боломжгүй. Манай хөдөлмөрийн зах зээлд залуучуудын эзлэх хувь өндөр байна. Залуучуудаа мэргэжлийн үйлдвэрт дадлагажиж, сурах, ажиллах боломжийг нь гаргаж өгөх, цаашид бүс нутаг руу чиглэсэн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн орчинг төвлөрүүлэх тал дээр нь анхаарч ажиллах бодолтой байна.

-Манай улс дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангадаг болох тал дээр ямар бодит алхамуудыг хийж байна вэ? 

-Цар тахлаас хамаараад дотоодын үйлдвэрлэл ямар чухал болохыг өнгөрсөн хугацаанд бид ойлгож авсан.  Аливаа нэг нөхцөл байдалд дотоодынхоо хүнсний хэрэгцээг хангахад бид бэлэн байх ёстой. Тиймээс шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд дотоодынхоо хүнсний хэрэгцээг 100 хувь хангадаг байх зорилт тавьсан. Уг бодлогыг бодит ажил болгох алхамууд хийгдээд эхэлсэн. Тухайлбал Засгийн газраас энэ хаврын тариалалтад зориулж маш олон дэмжлэгүүд, шийдвэрүүдийг гаргасан. Тодруулбал хөдөө аж, ахуйн салбарт зориулан нийт 400 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгох шийдвэр гарсан. Нөгөө талдаа хүнсний ногоочиддоо зориулан урамшуулал олгох шийдвэр гарлаа. Уг хөнгөлөлттэй зээлийг салбар бүрээр нь төрөлжүүлэн олгохоос гадна хугацааны хувьд илүү уян хатан нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Засгийн газрын зүгээс богино хугацааны хөнгөлттэй зээлийг тогтворжуулах бодлого барьж байгаа.  Өнгөрсөн жилээс бид эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх 10 их наяд төлөвлөгөөний хүрээнд 500 тэрбум төгрөгийг хөдөө, аж ахуйн салбарт гаргасан.  Энэ нь цар тахлын үед манай салбарыг эдийн засгийн хувьд буцаад сэргээх чухал шийдвэр болсон. Энэ жил 400 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гаргаад, энэ хаврын тариалалтаас өмнө хөнгөлөлттэй зээлүүдийг гаргаж байна. Үүнээс гадна хөнгөн үйлдвэрийн тогтвортой байдлыг хангахын тулд ноос, ноолуур, арьс ширний  салбарт хөнгөлттэй зээл гаргаад эхэлсэн.

-Дотоодынхоо хүнсээ 100 хувь хангая гэж байгаа нь  сайн хэрэг. Хэдийгээр мах, гурил, төмсөө дотоодоосоо хангаж байгаа боловч захим тохиолдолд өндөг, жимс, тос гээд ярьвал маш бага тоогоор дотоодоосоо хангаж байгаа. Энийг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Үе шаттайгаар дотоодын хэрэгцээгээ хангаад явна. Хийж чадах бүхнээ өөрсдөө хийдэг болъё гэж байгаа. Жишээ нь ургамлын тосны үйлдвэрлэлийг манай хувийн хэвшил бий болгосон байна. Харин бид шинэ сэргэлтийн бодлогынхоо хүрээнд тухайн ургамлын тос үйлчвэрлэгчдээ НӨАТ-аас чөлөөлдөг болгох хуулийн төсөл санаачлаад боловсруулах шатандаа явж байна. Бид дотоодын үйлдвэрлэлээ бүрэн дэмжих ёстой. Харин импортын бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад нийлүүлэлтийн хувьд өрсөлдөх чадваргүй байгаад байна. Тиймээс бид үнийн зөрүү болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд нь бодлогоор дэмжээд өгөх нь чухал гэж үзээд ажил болгохоор явж байна.

-Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт аливаа зүйлийг тогтвортой зөв харьцаатайгаар  авч явах гэсэн асуудал гарч ирдэг.  Жишээ нь бид уламжлалт мал аж ахуйтай. Гэтэл энэ нь бэлчээр тахлах, нөгөө талаараа газар тариалангийн газрыг үгүй хийх асуудал гардаг. Энийг хэрхэн зөв харьцаатай авч явах вэ?

-Уламжлалт мал аж ахуйн өсөлт нь бэлчээрийн даац, экологид маш их нөлөөлж байна. Асуудал яривал зөндөө. Гол асуудал нь газар тариалангийн бүс нутаг хаана байна гэхээр Дархан, Сэлэнгийн бүс нутгаас өөр хүнсээ бэлтгэх үржил шимтэй газар байхгүй. Энэ газрыг Засгийн газраас манай улсын газар тариалангийн бүс нутаг гээд тодорхойлчихсон. Уг бүс нутагт газар тариаланг, уламжлалт мал аж ахуйтай зэрэг хөгжүүлээд явах нь зөрчилдөөд байгаа. Иймд газар тариалангийн бүс нутгаасаа мал аж, ахуйгаа гаргах, бусад газартаа эрчимжсэн мал аж ахуйгаа хөгжүүлье гэсэн бодлого барьж байна. Засгийн газраас баталсан газар тариалангийн бүс нутагт малын тоо, толгойн татварын дээд хэмжээг нэмэгдүүлэх зэрэг татварын бодлогоор тариаланчдаа дэмжинэ.

-Бид дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах ёстой. Үүний тулд зайлшгүй инноваци, шинэ технологийг нэвтрүүлэх шаардлага үүснэ. Таны илтгэл дээр ч мөн энэ талын алхмууд хийгдээд эхэлсэн талаар дурьдсан?

-Хөдөө аж ахуйн салбарын өрсөлдөх чадварт гол нөлөөлж буй асуудал бол түүхий эдийн чанар. Манай хүнс, хөнгөн үйлдвэрийн салбар бол газар тариалан, мал аж ахуйн түүхий эд дээр суурилагдаад явж байгаа. Үүний чанар, тогтолцоог зайлшгүй сайжруулах шаардлагатай. Үүнд малын бүртгэлийн систем, нөгөө талдаа хөдөө аж ахуйн гаралтай болон газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүн, түүний эдийг мөшгих системийг бий болгох ёстой. Ингэж чанарын удирдлагын тогтолцоог бий болгож, түүхий эдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд шууд нөлөөлнө. Бид хөдөө аж ахуйн цахим шилжилтийг бүрэн хийж дуусгах ёстой. Энэ нь өөрөө салбарт төлөвлөлт, хяналт, хэрэгжилт зэрэг иж бүрэн системийг бий болгох юм. Ингэснээр аж үйлдвэрийн сэргэлтэд, Монгол Улсын эдийн засагт хөдөө аж ахуйн салбар бие даасан болоход чухал нөлөөтэй.

-Салбарын хөгжлийн гол тулгуур нь юу вэ?

-Хөдөө аж ахуйн салбарын гол тулгуур нь хүн. Мал аж ахуй, газар тариалан эрхлэж буй иргэдийнхээ бий болгож буй баялгийг зүй зохистой хэрэглэх, эдийн засгийн үр өгөөжтэй ашиглаж чаддаг байх тэр системийг шинэ сэргэлтийн бодлогоороо бүрэн цогцлоох ёстой гэж харж байна. Эдийн засгийн чуулганы үеэр ч би илтгэлдээ тусгасан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 29. МЯГМАР ГАРАГ. № 63 (6795)

 

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Өчигдөр 16 цаг 11 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

Уржигдар 17 цаг 41 мин
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

Уржигдар 11 цаг 19 мин
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

Уржигдар 11 цаг 18 мин
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

Уржигдар 09 цаг 31 мин
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

Уржигдар 06 цаг 00 мин
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

Уржигдар 06 цаг 00 мин
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, холбогдох асуудлаар шийдвэр гаргалаа.  Мөн эрх зүйн зохицуулалт, төрийн

Уржигдар 06 цаг 00 мин