Цэцийн даргын наснаас “зүүгдсэн” Дээд шүүхийн даргын суудал

2022-03-28
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Цэцийн дарга Н.Чинбатыг гөвсөн мэдээлэл хэд хоног л урсав. “...Цэцийн дарга Н.Чинбатыг 65 нас хүрчихсэн тул Төрийн албан хуулийн дагуу ажлаа өг” гээд олон талаас нь өшгичив. Тэгэхээр  нь “...Цэцийн дарга Н.Чинбатын 65 нас хүрснийг хэсэг бүлэг хүн ямар учраас гэнэт мэдсэн юм бол” гэж гайхав. 

Тэгтэл эх сурвалжууд энэ бүхэн Цэцийн их суудлаар Дээд шүүхийн даргын  Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэхтэй холбоотой хэмээв. Энэ талаар бас сонирхлоо. Иргэн Т гэдэг хүн 2019 оноос хойш Дээд шүүхийн даргад гомдол санал гаргажээ. Өмнөх дарга нь Тамгын даргаараа хариу өгүүлсэн байна. Дараа нь одоогийн Д.Ганзоригт ханджээ. Тэрбээр өмнөх дарга шигээ хариу өгсөн байгаа юм. Энэ нь буруутжээ. Учир нь Д.Ганзоригийг Дээд шүүхийн дарга болсноос долоон сарын дараа буюу 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Шүүхийн тухай хууль батлагдсан байна. Тэр хуулийн 27 дугаар зүйлд “...Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрх” гэсний 27.1.7-д “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан өргөдөл, гомдолд албан бичгээр хариу өгөх” гэж орсон байгаа юм. Өөр нарийн ширийн асуудлууд Цэцийн их суудлын хуралдаанаар яригдах юм байна. Өөрөөр хэлбэл, энэ ийм тусдаа хэрэг маргаан явж байна гэсэн үг. Гэтэл нөгөө талаас “...Цэцийн дарга Н.Чинбат тэтгэвэртээ гарахгүйн тулд Дээд шүүхийн дарга Д.Ганзоригт маргаан үүсгэсэн” гэх дэл сул мэдээлэл тарааж байна.

Яг үнэнийг хэлэхэд Д.Ганзоригийн өөрийнх нь асуудал Цэц дээр ирээд хэлэлцэх шаардлага үүссэн болохоос биш, тэрбээр олон талын хэрчээс дунд байгаа юм билээ.

Д.Ганзориг 2020 оны зургадугаар сарын 2-нд Дээд шүүхийн даргаар томилогдсон. Түүнийг томилогдонгуут л шүүхийн стандартыг эвдэгдсэн. Ганцхан жишээ, тэр үед янз бүрийн хэргээр шүүгдэж байсан улстөрчдөд “...Хоригдохгүй гэвэл 2-10 тэрбум төгрөгийн барьцаа өг” гэсэн тулгалт хийсэн. Ж.Эрдэнэбат, С.Баярцогт, Да.Ганболд нараас 10 тэрбум, С.Баяраас таван тэрбум, Б.Бямбасайханаас хоёр тэрбум төгрөг нэхсэн. Ийм зүйл дэлхийн шүүхийн практикт байдаг эсэхийг мэдэхгүй. Юутай ч хэзээ нэг цагт энэ хүний эрхийн зөрчил томоос том яригдана.

За, энэ бол тусдаа, тэгээд ч цаг нь тулсан асуудал биш. Харин яг одоо бол Д.Ганзоригийн хоолой дээр тээглээд байгаа асуудал нь АН-ын бүртгэл байгаа юм. АН-ынхан хоёр тал болчихсон. Нэг талынх нь тэргүүн магнайд өөрийг нь томилсон экс Ерөнхийлөгч Х.Баттулга явна. Тэрбээр АН-ын даргын сонгуульд өрсөлдөж байна. Чухамдаа энэ л Д.Ганзоригийг нойргүй хонуулж байж мэдэх юм. Яагаад гэвэл Х.Баттулга түүнийг бүртгээд авчих байх гэж найдна. Мань хоёр өнөөдөр биш ч, өчигдөр Ерөнхийлөгч, Дээд шүүхийн дарга хоёр байхдаа юу эсийг ярьсан байх вэ. Д.Ганзориг эрийн жудаг бодвол “...Хэлснийг нь хийгээд унасан ч яахав” гэж бодож болох л юм. Х.Баттулга ийм шахалт үзүүлээгүй байж болно. Гэхдээ АН-ын нөгөө талынхан ингэж хардаад байна. Хардах үндэслэлийг Х.Баттулгын талынхан хийж байгаа юм. Х.Баттулгыг дэмжиж байгаагаа харуулж, цахим сүлжээ дүүрэн хамт байгаа зурагаа түгээсэн Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нь Д.Ганзоригийг өмөөрч, Н.Чинбат руу дайраад гараад ирсэн. Гэхдээ Х.Тэмүүжинг зөвхөн Х.Баттулгаар харж болохгүй л дээ. Сүүлийн үед УИХ, шүүх, прокурорт хүчээ аваад байгаа “МУИС фракц” ажиллаж байгаа нь анзаарагдсан. Б.Энхбаяр гэхэд л УИХ дээр өдөр шөнөгүй Н.Чинбатыг муулж байгааг олон түмэн харж байна. 

Үүнээс гадна 2022 оны гуравдугаар сарын 9-нд Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болсон. Түүгээр “...Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолох” зохицуулалтыг хэрэглэхгүй гэж тайлбарлаж, тогтоол баталсан. Тэр тогтоол эргэлзээ тээнэгэлзээ ихтэй болсон гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ нь Д.Ганзориг Н.Чинбат хоёрыг учруулж мэдэх “алим” болж хувирсан. Гэхдээ энэ үйл явдлаас өмнө Д.Ганзориг Н.Чинбатын насыг тоолсон байдаг. Аль эрт, нэгдүгээр сард Н.Чинбатын албан тушаал дээр сонгон шалгаруулалт зарласан. Уг нь 65 хүрсэн Н.Чинбат байтугай 80 хүрсэн Байден шургаж унаад л, Америкийг удирдаж байна. Тэр байтугай дэлхийд дайн өдөөгөөд тууж явна шүү дээ.

Иймэрхүү орооцолдсон, явж явж “хавирах” шалтгаан огт байгаагүй Д.Ганзориг, Н.Чинбат хоёр бие биеийнхээ суудлыг ганхуулсан байх юм. Гэхдээ бодит үнэнийг хэл гэвэл манай Дээд шүүхийн даргын суудал Цэцийн даргын наснаас “зүүгдчихээд” байгаа бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 28. ДАВАА ГАРАГ. № 62 (6794)

 

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

15 цаг 14 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

15 цаг 17 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

17 цаг 53 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

17 цаг 57 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

23 цаг 27 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

23 цаг 27 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Уржигдар 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Уржигдар 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

2026-10-19
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

2026-10-19