Э.Бат-Үүл хорих ангид өлсгөлөн зарлалаа

2022-03-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

 

Цагдан хорих 409 дүгээр хорих ангид хоригдож буй Э.Бат-Үүл өлсгөлөн зарлах болсон талаар түүний өмгөөлөгч А.Пүрэвдулам, хүү Б.Чулуудай нар мэдээлэл хийв.

Б.Чулуудай "Аав минь "Путины колончлол эргэн ирэх үү?" нийтлэлийг гуравдугаар сарын 7-ны өдөр бичсэн. Энэ нийтлэлийг нь прокуророос гаргуулаагүй. Мөн захидал харилцааны эрхийг нь хассан. Надад болон миний охинд бичсэн хоёр захидлыг өгөөгүй. Эрхээ сэргээлгэхээр хандсан боловч шийдвэрлээгүй. Тиймээс хууль ёсны эрхээ сэргээлгэхийн тулд хорих ангид өлсгөлөн зарлах болсноо мэдэгдлээ. Ар гэрийнхэн бид болон өмгөөлөгч нь өлсгөлөн зарлахыг дэмжихгүй байгаа" гэв.

Өмгөөлөгч А.Пүрэвдулам "Э.Бат-Үүлийн гэм буруугийн байдал шүүхээр эцэслэн тогтоогдоогүй. Хорих 409 дүгээр анги бол дамжин өнгөрөх хорих юм. Тиймээс энэ хүний хэвлэн нийтлэх болон захидал харилцааны эрхийг хязгаарлах эрх зүйн үндэс байхгүй" гэв.

Харин Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор О.Баярсайхан “Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх, захидал харилцааны эрхийг хаасан гэдэг нь огт үндэслэлгүй мэдээлэл” гэсэн тайлбарыг өглөө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 60 (6792)

 

салга чөтгөр тэр их мөнгө идсэн юм чинь түүнийгээ шингээх гэж өлсөж байгаа юм. ард түмэн тэртэй тэргүй өлсгөлөн байгаа юм чинь түүнийг тооно гэжүү.
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

6 цаг 47 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

10 цаг 36 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

10 цаг 36 мин
МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Улстөрчид, олон нийт аль аль нь нэг үеэ бодвол судалгаанд ач холбогдол өгдөг болжээ. Энэ нь

10 цаг 36 мин
Говь, хангайн наадмуудын сонин хачнаас...

Говь нутгийн элгэмсэг найрсаг ард түмний өлгий, өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж байгаа оюун

Өчигдөр 15 цаг 40 мин
Мүн Жэ Инийн тэмдэглэл

Мүн Жэ Ин

Өчигдөр 15 цаг 28 мин
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Өчигдөр 13 цаг 19 мин
БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

Өчигдөр 10 цаг 19 мин
Ерөнхий сайдын танилцуулсан есөн шийдвэр

Арав гаруй хоног гадаад, дотоодын зочдын хөлд дарагдсан COP17 өндөрлөж, улс орон хичээлийн шинэ жил, ургац хураалт, ө

Өчигдөр 06 цаг 00 мин