Милтон Фридманыг биширдэг хүн Солонгосын ерөнхийлөгч боллоо

2022-03-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.САРУУЛ

Өмнөд Солонгос улс 20 дахь ерөнхийлөгчөө угтан авлаа. Шинэ ерөнхийлөгч Юн Сук Ёл тавдугаар сарын 10-нд тангарагаа өргөнө. Үүнтэй холбоотойгоор МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Олон улсын харилцааны тэнхимийн профессор, PhD Ж.Баттөр “Зууны мэдээ” сонинд  “Ерөнхий дүр зургаар нь харвал Милтон Фридманыг биширдэг хүн сонгуульд яллаа гэж хэлж болно. Милтон фридман гэж 1996 онд Нобелийн шагнал авсан алдартай эдийн засагч бий. Шинэ ерөнхийлөгч Юн Сук Ёл тэр хүний үзэл санаа, онолыг их сонирхож дэмждэг. Тиймдээ ч эдийн засгийн либериал үзлийг баримтална гэдгээ хэлсэн. Милтон Фридманын “Капитализм ба эрх чөлөө”, “Хувь заяагаа сонгох нь”, “Дарангуйллын статус” гэсэн 2-3 алдартай ном нь монгол хэлээр хэвлэгдсэн. Түүний гол үзэл санаа нь зах зээлийг хэт журамлаж социалист маяг руу оруулснаас баян хоосны ялгаа их гарсан. Төр зах зээлд хэтэрхий их битгий оролц. Социалист маягаар зохицуулах гэж оролдох нь муу үр дагавартай. Харин зах зээлийг жам ёсных нь хөгжлийн дагуу ямар нэг хязгаарлалт, хамгаалалтгүйгээр явуулах хэрэгтэй. Төр зах зээл рүү орох тусам авлигад идэгддэг. Чөлөөт эдийн засгийг боомилж бизнес хийх урам зоригийг мохоодог гэж үздэг. Засгийн газрын оролцоо их байх тусам зээл нэмэгдэж, төрийн өр ихэсдэгээс улстөрчид авлигын хэрэгт орооцолддог гэсэн ерөнхий үзэл санаатай. Энэ бол шинэ ерөнхийлөгч Юн Сук Ёлын хэрэгжүүлэх, улс орноо удирдах гол бодлого гэж харж болно. Милтон Фридманыг унших дуртай. Уншиж судалж байхдаа энэ санаануудыг их олзуурхсан гэдгээ ч өөрөө хэлдэг. Чөлөөт эдийн засгийн үзэл санаа Адам Смитийн онолоос гаралтай. Анх Англи, дараа нь АНУ-д хэрэгжсэнээр дэлхий нийтээр тархсан.

 Өмнөх ерөнхийлөгчийн хамгийн том алдаа бол үл хөдлөх хөрөнгийн үнийг барьж чадаагүй. Орон сууцны үнэ тэнгэрт тулсан. Үүний эсрэг олон янзын арга хэрэглээд зохицуулж чадаагүй нь иргэдийн дургүйцлийг төрүүлсэн. Мөн бизнест ээлтэй тогтолцоо бий болгож, бизнес эрхлэгчдийг хамгаалж чадаагүйгээс олон компани дампуурсан. Жижиг, дунд үйлдвэрлэлүүд хүнд байдалд орж хаалгаа барьсан. Авлигын хэрэгт ойр дотно ажилласан хүмүүс нь орооцолдсон. Авлигатай шийдвэртэй тэмцэнэ гэсэн шударга ерөнхийлөгчийн дүр эсгэсэн ч дорвитой үр дүн гараагүйгээс иргэдийн урам хугарсан. Харин Юн Сук Ёл хүнсний стандартад хэтэрхий их хяналт шалгалт хийдгийг зогсооно гэлээ. Өөрөөр хэлбэл, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж бага орлоготой, ядуу иргэд хоол хүнс авахад хүндрэлтэй байгаа учраас зарим зүйлийг хямд байлгах бодлого юм байна. Түүний бас нэг амлалт нь Хөдөлмөрийн хуульд заасан ажиллах хугацааг хүчингүй болгож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цуцална. Ажил хийж байгаа хүн хүссэн цалингаа авч, хүссэн цагтаа ажиллах ёстой. Засгийн газар оролцох тусам хувийн хэвшилд дарамттай болж байгаа учраас төрийн оролцоог зогсоох бодлого хэрэгжүүлнэ гэсэн. Үүнээс гадна төрийн албан хаагч хэтэрхий олон болсноос ажлын бүтээмж буурч, нийгмийн хөгжлийг боомилж байна. Тиймээс төрийн албан хаагчдын тоог мэдэгдэхүйцээр багасгаж, оронд нь бизнесийн эрх чөлөөг нэмнэ. Бүх зүйлд төр оролцох нь эцэстээ дампуурал авчирдаг учраас бизнес эрхлэгчдийг чөлөөтэй орхи гэж хэлэхдээ Милтон Фридманын онолоос хэд хэдэн удаа эшлэсэн нь ажиглагчдын сонирхлыг татлаа.Мөн феминист үзлийг шүүмжилдэг. Солонгос шиг улсад феминист үзэл нэг их шаардлагагүй. Феминизм гэдэг бол эмэгтэйчүүдийг системтэйгээр дарангуйлдаг орнуудад хэрэгжих ёстой гэж үздэг. Солонгост феминист үзлийг хэт их дэлгэрүүлснээс гэрлэлт багасаж, хүүхдийн тоо багассан учраас эмэгтэйчүүд гэр бүлийн яамыг татан буулгана гэдгээ удаа дараа мэдэгдэж ерөнхийлөгч болоод хамгийн түрүүнд энэ бодлогыг хэрэгжүүлнэ гэдгээ хэлсэн” гэж ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

15 цаг 14 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

15 цаг 17 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

17 цаг 53 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

17 цаг 57 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

23 цаг 27 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

23 цаг 27 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Уржигдар 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Уржигдар 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

2026-10-19
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

2026-10-19