Хойд Америкаар аялан тоглох “The Hu” хамтлаг

2022-03-21
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ч.ГАНТУЛГА

 

Хүннү рок урсгалаар уран бүтээл хийж, дэлхийд монгол урлагаа сурталчилж яваа хамтлаг бол “The Hu” билээ. Тэд анх удаа Хойд Америкийн хотуудад аялан тоглот хийх монгол хамтлагаар тодроод байна. Тэдний тухай сүүлийн үеийн мэдээллийг хүргэе.

 

Дэлхийн шилдэг 100 рок дууны чаартыг тэргүүлэв

 

Хүннү рок урсгалын төлөөлөл "The Hu" хамтлагийн аялан тоглолтын хуваарь гарчээ. Анхны аялан тоглолтоо 2021 оны есдүгээр сард эхлүүлсэн тэд дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарыг дуустал Хойд Америкаар тойрон тоглох юм. Энэ нь Монголын хөгжмийн түүхэнд анх удаа Хойд Америкаар бүтэн аялан тоглосон монгол хамтлаг болж нэр нь мөнхрөх билээ. "The Hu" хамтлагийн хувьд 2019-2021 онд амжилт, бүтээлээр арвин жил байсан. Тэд энэ хугацаанд уйгагүй хөдөлмөрлөсөн бөгөөд Европыг байлдан дагуулсан билээ. Тус хамтлаг одоогийн байдлаар нийт 13 оронд 23 тоглолтоо хийгээд байгаа юм. Мөн Хойд Америкийн нутгаар 90 хоногийн турш аялаж, 56 хотоор 60 гаруй тоглолт хийжээ. “The Hu” хамтлагийн гаргасан шинэ дуунуудыг дэлхийн өнцөг булан бүрээс “iTunes store”-оос хамгийн их татаж авснаар тэд шилдэг 100 рок дууны чаартыг тэргүүлж, “Billboard” чаартад орсон амжилтыг өнгөрсөн хугацаанд гаргасан билээ. Тэднийг монгол үндэстний язгуур хөгжмийн зэмсгийг метал хөгжимтэй хослуулж, хөөмийн аялгуугаар чимж түүнийгээ "Хүннү рок" гэж тунхагласныг дэлхийн рок сонирхогчид хэдийнэ мэддэг болжээ.

 

50 мянган үзэгч цуглуулсан “The Hu”

 

Дөрөвдүгээр сард болох "Coachella-2022" наадамд Монголоос анх удаа "The Hu" хамтлаг урилгаар оролцох тухай баярт мэдээг бид дуулгасан. Энэ наадамд дэлхийн өнцөг булан бүрээс амьд хөгжмийн хамтлагууд ирж, уран бүтээлээ хүргэдэг уламжлалтай. Энэхүү фестивалиас хөгжим сонирхогчид дэлхийн хөгжмийн ялангуяа рок хөгжмийн дэвшлийг тодорхойлсоор ирсэн. Тиймээс ч анх удаа монгол хамтлаг оролцох болсон нь нэр төрийн хэрэг юм. Үүнээс гадна тус хамтлаг  Герман, Дани, Чех, Швед зэрэг улсад 15-50 мянган үзэгчтэй битүү цэнгэлдэхэд тоглолтуудаа амжилттай зохион байгуулсан.  “The Hu” хамтлагийн өөр нэгэн тэсрэлт нь домогт "Metallica" хамтлагийн “Sad but true” дууг хүннү рок урсгалаар шинэчилсэн явдал юм. Ингэснээр, "Spotify"-д 142 сая хүн сонссон нь рекорд болж мөнхрөв. Ингэхдээ, анхын хувилбарыг гажуудуулалгүй монгол хэлээр, үндэсний хөгжим, хөөмийг хослуулсан нь сонсогчдод шинэ мэдрэмж төрүүлсэн билээ.

April 15 - Indio, Calif. @ Coachella

April 16 - San Diego, Calif. @ Humphrey's Concerts By the Bay

April 17 - Las Vegas, Nev. @ Brooklyn Bowl

April 19 - Tucson, Ariz. @ Rialto Theatre

April 21 - Phoenix, Ariz. @ The Van Buren

April 22 - Indio, Calif. @ Coachella

April 23 - Monterey, Calif. @ Golden State Theatre

April 25 - Portland, Ore. @ Roseland Theatre

April 26 - Bend, Ore. @ Midtown Ballroom / Domino Room / Annex

April 28 - Spokane, Wash. @ Knitting Factory

April 29 - Missoula, Mont. @ Wilma Theatre

April 30 - Bozeman, Mont. @ The Elm

May 2 - Fargo, N.D. @ Sanctuary Events Center

May 3 - Lincoln, Neb. @ Bourbon Theatre

May 4 - Kansas City, Mo. @ The Truman

May 6 - Detroit, Mich. @ St. Andrews Hall

May 7 - Bloomington, Ill. @ Castle Theatre

May 8 - Columbus, Ohio @ Newport Music Hall

May 9 - Nashville, Tenn. @ Cannery Ballroom

May 11 - Louisville, Ky. @ Mercury Ballroom

May 13 - Portland, Maine @ State Theater

May 14 - Albany, N.Y. @ Empire Live

May 16 - Washington, D.C. @ Warner Theatre

May 17 - Norfolk, Va. @ The NorVa

May 19 - Charlotte, N.C. @ Fillmore

May 20 - Raleigh, N.C. @ The Ritz

May 21 - Charleston, S.C. @ Music Farm

May 22 - Daytona Beach, Fla. @ Welcome to Rockville

May 25 - Birmingham, Ala. @ Iron City Bham

May 26 - Little Rock, Ark. @ Little Rock Hall

May 27 - Oklahoma City, Okla. @ Tower Theatre

May 28 - The Woodlands, Texas @ Cynthia Woods Mitchell Pavilion

May 29 - Dallas, Texas @ Dos Equis Pavilion

May 31 - Mexico City, Mexico @ Lunario

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 57 (6789)

 

Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

3 цаг 17 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

3 цаг 22 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

3 цаг 22 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

18 цаг 50 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

22 цаг 10 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин