Сургуулийн спорт заалны стандартгүй 100 жилийг үдлээ

2022-03-17
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

Бие бялдар, сэтгэл зүйн хувьд эрүүл, чийрэг иргэн спорт заалнаас л “төрдөг” гэсэн үг бий. Харин манайд биеийн тамирын хичээлийн үр дүн тааруу байгаагийн улмаас бие бялдарын хөгжил сул, өвчинд өртөмтгий хүүхдүүд ихэссээр байна. Энэ асуудлыг анхааралгүй өнгөрч болохгүй тийм нөхцөлд хүрээд байгааг мэргэжилтнүүд төдийгүй эцэг эхчүүд хөндөх боллоо. Спорт заал, биеийн тамирын хичээл ирээдүйн эрүүл монгол иргэнийг бэлтгэн төлөвшүүлэх онцгой үүрэгтэй. Энэ талаар “Зууны мэдээ” сонин өнгөрсөн баасан гарагийн дугаартаа хөндөж биеийн тамирын хичээлийн агуулга, сургалтын хөтөлбөрийн талаар судлаачийн үгийг хүргэсэн. Тэгвэл энэ удаад ерөнхий боловсролын сургуулийн спорт заалны стандарт, хангамж, хүрэлцээ, биеийн тамирын хичээлийн орчин, нөхцөлийн талаар хөндөж байна.

 

Нэг зааланд 50-60 хүүхэд зэрэг хичээллэж байна

 

Манай улсад төрийн болон хувийн өмчийн 839 сургууль үйл ажиллагаа явуулж түүнд 22.9 мянган бүлэг буюу 686 мянган сурагч суралцдаг. Биеийн тамирын хичээлийн сургалтын хөтөлбөртөө 1-12 анги хүртэл долоо хоногт хоёр цаг орохоор тусгасан. Ингэж орохдоо нэг спорт зааланд 2-3 анги хамт ордог. Гэхдээ хичээлийн хөтөлбөртөө нэг зааланд хоёр анги орно гэж “тусгаагүй”. Боломж нь ингэж орохоос өөр аргагүй гэдгийг ЕБС-ийн удирдлагууд тайлбарладаг. Улсын дундажаар анги дүүргэлт 29.6 хүүхэдтэй. Бага ангид дундажаар 31, дунд ангид 28, ахлах ангид 25 сурагч суралцдаг статистик тоо байгаа юм. Тэгэхээр нэг спорт зааланд хоёр бүлэг буюу 50-60 гаруй сурагч хамт хичээллэдэг. Энэ нь нэг хүүхдэд оногдох зай, талбайн стандартыг зөрчиж байгаа гэсэн үг юм. Тодруулбал, олон улсад 30-аас дээш сурагч биеийн тамирын хичээлд орох бол багадаа 500 мкв талбайтай заал шаардлагатай. Нэг хүүхдэд оногдох талбай багадаа 5-8 мкв байх ёстой гэсэн шаардлага тавьдаг аж. Гэтэл манай улсын ЕБС-ийн түгээмэл баригдсан загвартай сургуулиудын заалны талбай ойролцоогоор 286 мкв байдаг. Үүнээс харахад нэг хүүхдэд оногдох талбай дөрвөн мкв байгаа юм. Энэ талаар 53 дугаар сургуулийн ахлах ангийн сурагч Б.Аньдилмаа “Ихэнх тохиолдолд биеийн тамирын хичээлд хоёр анги зэрэг ордог. Манай анги 33 хүүхэдтэй гэж үзэхээр хоёр анги орсон тохиолдолд 60 орчим хүүхэд нэг зааланд хичээллэдэг. Зарим тохиолдолд гурван анги зэрэг орох үе бий. Ер нь хоёр анги зэрэг ороход сагс, гар бөмбөг тоглоход хэцүү. Биеийн тамирын хичээл хоёр цаг ордог. Эхний цагт бие халаалт, сунгалтын дасгал хийдэг. Биеийн тамирын хичээл дээр шилжилт ихтэй дасгал хийхэд хүндрэлтэй. Хичээлийн хэрэглэгдэхүүн, бөмбөг хүрэлцээ муу байдаг” гэв.

 

Сургуулийн спорт заалны стандарт, шаардлагад анхаарах цаг болжээ

 

Биеийн тамирын хичээлийн зорилго эрүүл чийрэг биетэй, өдөр тутмын амьдралын хэрэгцээг хангахуйц хөдөлгөөний чадвартай, биеийн тамирын дасгалаар хичээллэж бие бялдраа хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй, эрүүл амьдралын дадал хэвшилтэй иргэн болж төлөвшүүлэхэд оршдог. Гэвч бодит байдал эсргээрээгээ байгааг шүүмжилж байна. Тодруулбал, манай улс ерөнхий боловсролын сургуулийн сурах орчинг Боловсролын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, холбогдох яамдын сайд нарын баталсан дүрэм, журам, Стандарчилал хэмжил зүйн газраас баталсан 30 орчим стандарт, барилгын хийц, даац, дэд бүтцийн холболт зэргийг тогтоосон 200 гаруй журмаар зохицуулдаг. Гэвч сургуулийн спорт заалны талбай, чанар, стандарт одоог хүртэл хангагдаагүй нь биеийн тамирын хичээлийн үр дүн тааруу байгаатай холбоотойг мэргэжилтнүүд хэлж байна.

Уг нь ДЭМБ-ын 2015 оны судалгааны дүнгээс харахад хөгжиж буй болон хөгжингүй олон орон аль хэдийнэ сургуулийн орчны стандарт гэж тусгайлсан баримт бичгийг баталж, хэрэгжилтийг хангадаг байх жишээтэй. Үүнд сургуулийн барилга байгууламжинд тавих шаардлага, эрүүл ахуйн шаардлагатай журам, ариун цэвэр, халдвар хамгааллын дүрэм, агаарын чанар, чийг, мөөгөнцөрөөс хамгаалах арга хэмжээг цогц тусгасан байдаг аж. Түүнчлэн хүүхдийн хөдөлгөөн, идэвхтэй байдлыг дэмжих биеийн тамирын заалын стандартыг нарийвчлан заажээ. Харин манай улс өнгөрсөн онд биеийн тамирын хичээлд шаардагдах орчин, хэрэглэгдэхүүний стандартыг баталсан ч спорт заалны стандартыг батлаагүй аж. Үүнийг салбарын учир мэдэх хүмүүс стандартад тэнцэх заал “өдрийн од” шиг байдагтай холбон тайлбарлаж байна.

Энэ талаар МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн багш, доктор, профессор Л.Уртнасан “Гимнастикийн хананд хийх олон дасгал байдаг. Эдгээр нь хүүхдийн хөгжил, тэсвэр тэвчээртэй болгоход их хэрэгтэй дасгалууд. Гэтэл сургуулиудад гимнастикийн хана байдаггүй. Эсвэл хоёр ханатай байх жишээтэй. Тэгэхээр хоёр хана дээр дөчин хүүхэд хорин таван минутад яаж дасгал хийж, багтах вэ гэдэг том асуудал. Биеийн тамирын хичээлийн орчин, хэрэглэгдэхүүний хүрэлцээ, хангамж анхаарах ёстой асуудал. ЕБС-ийн анги дүүргэлт их. Биеийн тамирын сургалтыг сайн болгоё гэвэл цөөн хүүхэдтэй л хичээллэдэг байх ёстой.

Олон улсад 30-аас дээш хүүхэдтэй биеийн тамирын хичээлд 500 метр квадратаас илүү талбайтай байх ёстой байдаг. Гэтэл манай улсын сургуулийн спорт заалууд сагсны талбайн хэмжээтэй л байдаг. Тэнд хоёр анги ордог. Ямар дасгал хийж байгаагаас табайн хэмжээ харилцан адилгүй. Шилжилт, хөдөлгөөн багатай дасгалд манай заалны хэмжээ хүрэлцэнэ. Гэвч манай сургалтын агуулгад сагс, волейбол, заалны хөлбөмбөг зэрэг шилжилт ихтэй спортын төрлийг заадаг. Энэ тохиолдолд заалны зай, талбайг ярьж хөндөхөөс өөр аргагүй. Угтаа ийм шилжилт, хөдөлгөөнтэй дасгал хийж байгаа үед 500 мкв талбай оногдох ёстой гэж үздэг” гэв.

Стандартаа больё гэхэд спорт заалны хүрэлцээ хангалтгүй байгааг “Тунгаамал төв”-ийн 2018-2019 оны хичээлийн жилд хийсэн судалгаа харуулж байна. Тодруулбал, биеийн тамирын хичээлийн заал хүртээмжгүй, ачаалал ихтэй, техник хэрэгслэлийн хангамж муу, жижиг гэсэн дүгнэлт гарчээ. Учир нь нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 231 сургуулийн 130 нь спорт заалтай гэдэг тооноос биеийн тамирын хичээлийн үр дүн, өсвөр настнуудын дундах өвчлөл, жингийн илүүдэл зэрэг олон асуудлын шалтгааныг харж болохоор байгаа юм. Тэгвэл сургуулийн спорт заалны стандартаа ч тогтоож чадаагүй 100 жилийн зузаан түүхтэй боловсролын салбар биеийн тамирын хичээлийн үр дүнд анхаарах цаг хэдийнэ иржээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 55 (6787)

 

 

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

7 цаг 40 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

7 цаг 50 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

7 цаг 55 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

8 цаг 2 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

16 цаг 11 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

16 цаг 11 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

16 цаг 11 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин