Танилц: Атрын IV аяны онцлох гурван дэмжлэг

2022-03-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Засгийн газар эх орны эрүүл хүнс хөтөлбөрийн хүрээнд Атрын-4 дүгээр аяныг эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнтэй холбоотой хэд хэдэн чухал шийдвэр  гарсан. Тухайлбал, хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоолыг батлав. Ингэхдээ импортын хүнсний бүтээгдэхүүний үнийн зөрүүгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор стандартын шаардлага хангасан ил талбайн таримлуудын нэг тонн тутамд 100 мянган төгрөгийн татаасыг тариаланчдад өгөхөөр шийдвэрлэлээ. Мөн хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд өмнө нь эрчим хүчний үнийн тарифын хөнгөлөлтийг арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд 22:00-06:00 цагийн хооронд үзүүлдэг байв. Тэгвэл энэ хугацааг аравдугаар сарын 15-наас тавдугаар сарын 1-н болгон сунгаж, хөнгөлөлт үзүүлэх цагийг 18:00-06:00 цаг болголоо. Энэ шийдвэр нь хүлэмжийн таримал эрхлэгчдэд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд нь дэмжлэг болох юм.

Мөн 2022 оны хаврын тариалалтад зориулж улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан хүнсний ногоо, таримал, хүлэмжийн таримлын үнийг 80 хувь хөнгөлж тариалан эрхлэгчдэдээ дэмжлэг болохоор Засгийн газрын тогтоол батлагдсан.

Энэ жилийн хаврын тариалалтад зориулж ХХАА-н Дэмжих сангаас нийт 13.8 тэрбум төгрөгийг гаргана.  Хаврын тариалалт, намрын ургац хураалтад нийт 22.5 мянган тонн шатахуун шаардлагатай. Тэгвэл хаврын тариалалтад зориулж нийт 6.5 тэрбум төгрөгийн шатахууныг хөнгөлөлт болгож гаргана. Үүнийг 50 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр тариаланчдад олгоно. Мөн бордоог 30 хувийн хөнгөлөлттэй үнээр тариаланчдад нийлүүлнэ. Үлдсэн төлбөрийг намрын ургац хураалтаар авах зэрэг асуудлыг шийдвэрлэлээ" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

6 цаг 59 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

10 цаг 48 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

10 цаг 48 мин
МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Улстөрчид, олон нийт аль аль нь нэг үеэ бодвол судалгаанд ач холбогдол өгдөг болжээ. Энэ нь

10 цаг 48 мин
Говь, хангайн наадмуудын сонин хачнаас...

Говь нутгийн элгэмсэг найрсаг ард түмний өлгий, өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж байгаа оюун

Өчигдөр 15 цаг 40 мин
Мүн Жэ Инийн тэмдэглэл

Мүн Жэ Ин

Өчигдөр 15 цаг 28 мин
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Өчигдөр 13 цаг 19 мин
БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

Өчигдөр 10 цаг 19 мин
Ерөнхий сайдын танилцуулсан есөн шийдвэр

Арав гаруй хоног гадаад, дотоодын зочдын хөлд дарагдсан COP17 өндөрлөж, улс орон хичээлийн шинэ жил, ургац хураалт, ө

Өчигдөр 06 цаг 00 мин