С.Эрдэнэ: Х.Баттулга АН-ын байрны газрыг барьцаалж Хөгжлийн банкнаас 15 тэрбумын зээл авсан

2022-03-15
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.САРУУЛ

Хаврын чуулганы нээлтийн дараа УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл өгөв. АН-ын дарга С.Эрдэнэ “Манай намын нэрийг барьж, намын даргын сунгаа гэх хууль бус үйлдэл хийж, нээлтийг нь маргааш хийх гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж. Батсуурь нар хууль бус үйлдэлд оролцсонд харамсаж байна. Энэ үйл явц юунаас гаралтай вэ гэхээр гэмт үйлдлээ нуун далдлах гэсэн зорилгоор АН-ыг халхавч болгон ашиглаж байна. Х.Баттулга бол эрүүгийн гэмт хэрэгтэн. Түүнтэй холбоотой олон асуудал ар араасаа гарсаар байна. Засгийн газар хуралдан, 2016 оноос өмнөх Хөгжлийн банктай холбоотой баримтуудыг нууцаас гаргахаар шийдсэн. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 50-иас дээш хувь нь ХХБ-ны зээл, төмөр замтай, Х.Баттулгатай холбоотой.  Энэ бүхэн удахгүй ил болно.

АН-ын байрны газрыг барьцаалаад Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ мөнгөө төлөлгүй хүү торгуульд орж, одоо 24 тэрбум төгрөг болох гэж байна. Ийм хэмжээний өр авлагад орсон.  Монголын ардчилсан холбооны партизануудад байр барина хэмээн "Буман залуус" хэмээх хулхи хөтөлбөр зарласан. "Пирамид орд" компаниар дамжуулан энэ зээлийг авсан.  Энэ мэт олон асуудал бий. Даргын сунгаа АН-ын эв нэгдэлтэй холбоогүй. Гэмт этгээдүүд АН-ын ард орж нуугдах гэж байна. АН-ын хамгаалалтад орж, бамбай болгох нь. Х.Баттулга МоАХ-ны дарга болоод 15 жил өнгөрсөн. Би 2016 оны арван хоёрдугаар сард энэ холбооны тамга тэмдгийг Х.Баттулгад гардуулан өгсөн. Гэтэл ардчиллын салхи, манлайлагч болсон энэ холбоог 15 жил "унтууллаа". Одоо АН-ыг халааслан, унтуулах гээд байна уу. Үүнийг хэрхэвч зөвшөөрөхгүй.

Ц.Туваан, О.Цогтгэрэл нарт байсан намын тамга тэмдгийг Нийслэлийн шүүх хүчингүй болгосон. Тэгэхээр намын даргын сунгаанд өрсөлдөх зарласан хүмүүсийн тамга тэмдэг хүчингүй. Давж заалдах эрхгүйгээр энэ асуудлыг шийдсэн. Одоо тамганы маргаан байхгүй. Ц.Туваан АН-ыг төлөөлөх эрхтэй, эсэхийг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх хэлэлцэнэ. Ц.Туваан өөрийгөө АН-ын төлөөлөх эрхтэй гэдгээ нотлох ёстой. Гэхдээ  Ц.Тувааныг томилсон намын их хурлын ямар нэг тогтоол шийдвэр байхгүй. Түүнд хүчин төгөлдөр тамга байхгүй. Тэгэхээр энэ хүн нотлох аргагүй юм.       Иргэд АН-ыг хагалж бутаргах гэсэн үйлдлийг зөв талаас нь хараарай. Х.Баттулга хэдэн тэрбум төгрөг идээд, түүгээрээ ард түмний тархийг угаах гэж байна.

Монголын эдийн засгийн бүх боломжийг харь гүрэнд, шууд хэлбэл Орост аваачиж өгсөн. Ийм нөхрийг АН толгой дээрээ залахгүй. Хууль ёсны АН үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Манай намыг хуваагдалтай, хоёр мэтээр харагдуулах гэж гадна дотнын улс төрийн хүчнүүд эрвийх дэрвийхээрээ хөдөлж байна. Улсын дээд шүүхээс хууль ёсоор нэр дэвшсэн манай намын гишүүнийг буцаалаа. Бид намынхаа ээлжит бус 13-р их хурлыг, намын дүрмийн өөрчлөлтийг батлан, Дээд шүүхэд хүргүүлсэн. Дээд шүүх хуулийн дагуу ажиллана гэж итгэж байна. Мөн бид өнгөрсөн даваа гарагт Ц.Туваан, Ж.Батсуурь нарыг шалгуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандаж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ганзоригийг  цэцэд өгсөн. Энэ этгээд Улс төрийн намын тухай хуулийг зөрчсөн. Түүнийг Х.Баттулга томилсон. Энэ хүн бол хонгилын шүүгч гэдгийг хаана ч хэлнэ. МАН 30 дугаар их хурлаараа шударга ёсны төлөө тэмцэнэ гэж амласан. Энэ амлалтаа хэрэгжүүлнэ гэж найдаж байна. Бид эрх баригчдыг олон асуудалд анхааралтай ажиглаж байна. Шаардлагатай бол улс төрийн хурц тэмцэлд шилжинэ” гэж байр сууриа илэрхийллээ.

 Эх сурвалж: www.polit.mn

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

15 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

15 цаг 16 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

17 цаг 53 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

17 цаг 56 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

23 цаг 26 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

23 цаг 26 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Уржигдар 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Уржигдар 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

2026-10-19
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

2026-10-19