Дэлхийн эрчим хүчний салбарт Монгол Улсыг шинэ тоглогчоор зарлах Зөөвч-Овоогий ураныг олборлож эхэллээ

2022-03-09
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Монгол Улсыг дэлхийн эрчим хүчний салбарт тодотгох томоохон төсөл Дорноговь аймгийн Улаанбадрах суманд эхлээд хагас жил болж байна. Улаанбадрах суманд байрлах Зөөвч-Овоо ураны орд гэдгийг уншигч та төвөггүй таамаглаж байгаа байх.

Дэлхийд ураны нөөцөөрөө дээгүүрт бичигдэх тус ордын үйлдвэрлэлийн туршилтыг Монгол Улсын төрийн өмчит "Мон-Атом" компани Францын "Орано майнинг" компанийн хамтарсан "Бадрах Энержи" компани эхлүүлээд байна. Тус компани Монгол Улсад 15 жил гаруйн хугацаанд явуулсан геологи хайгуулын ажлын үр дүнд нээн илрүүлсэн орд дээр бэлтгэл ажлаа базаасны үр дүнд өнгөрсөн долдугаар сард ийнхүү үйлдвэрлэлийн туршилт эхэлжээ.

 

Зөөвч-Овоо ордын үйлдвэрлэлийн туршилт гэж юу вэ?

 

Энэ бол монголчуудын сонсохоос ч айж ирсэн үнэн чанартаа ямар нэгэн хор аюулгүй байгалийн ураны бүтээгдэхүүн болох шар нунтаг боловсруулж байгаа үйл явц юм. Ингэхдээ уран олборлох дэлхийн хамгийн дэвшилтэт технологи болох газар доогуур уусган олборлох буюу байгальд хамгийн хор багатайд тооцогдох технологийг ашиглаж байна. Үүнийг энгийнээр тайлбарлавал, нэг  литр усанд 4-10 грамм буюу дунд зэргийн тариураар нэг хүхрийн хүчил хийсэнтэй тэнцэх агууламжтай уусмалыг газрын гүн рүү нэг талаас шахаж, нөгөө талаар буцаан соруулж авах тасралтгүй цикль явагдах юм. Уг уусмалд газрын гүнд байгаа уран уусаад шингэн гарч ирнэ гэсэн үг. Энэ явцад шүлтлэг байсан орчин хүчиллэг болсон нь тодорхой хугацааны дараа байгалийн аясаараа буцаад шүлтлэг болох буюу нөхөн сэргээгддэг учраас байгаль орчинд хамгийн нөлөө багатай технологи болохыг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрчээ.

Мэдээж үүнд тогтмол хяналт тавьдаг. Зөөвч-Овоо орд дээр гэхэд 30 гаруй  хяналтын цооногийн тусламжтайгаар шинжилгээний төрлөөс хамааран долоо хоног, хоёр долоо хоног, сар, улирал тутамд шинжилгээ, хэмжилт хийж, стандартыг хангадаг байна. Харин үйлдвэрлэлийн үйл явцаа өдөр тутмын шинжилгээгээр хянадаг байна. Үүний тулд үйлдвэрлэлийн талбай дээрээ тогтмол ажиллагаатай лаборатори ч байгуулжээ.

Туршилтын энэ үйлдвэрлэл одоо нэг жилийн хугацаанд үргэлжлэх ба ураны уурхайн бүх үе шат тухайлбал, уран олборлолтоос, ураны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортыг хамарч байгаа гэж ойлгож болно. Үр дүнд нь цаашдын үйлдвэрлэлийн хэмжээний олборлолтын техник, эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг  баталгаажуулах юм. Төлөвлөж байгаагаар 2023 оны эхний улирал хүртэл үргэлжлэх үйлдвэрлэлийн туршилтын явцад 20 орчим тонн уран үйлдвэрлэж экспортолно. Онцлох нэг зүйл бол энэ бүх үйл явцыг хянахад нутгийн иргэд оролцох боломжийг бүрдүүлжээ.

Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилт олборлолтын хоёр цооног буюу хоёр талбайд хийх юм байна. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд хойд торлол буюу нэг талбайгаас 4.4 тонн ураныг газар доор уусган олборлож, боловсруулаад байгалийн ураны бүтээгдэхүүн гарган аваад байна. 

Тус төсөлд дотоодын ажилчдыг түлхүү ажиллуулах бодлого баримталж байна. Тухайлбал, үйлдвэрлэлийн туршилтын үйл ажиллагаанд “Бадрах Энержи” компанийн нийт 90 ажилтан ажиллаж байгаагаас 65 нь хээрийн ангид ажилладаг байна. Хээрийн ангийн үйл ажиллагаанд туслан гүйцэтгэгч компаниуд 30-35 хүнийг орон нутгаас авч ажиллуулдаг ажээ.

Өөрөөр хэлбэл, орон нутагт ажлын байр, худалдан авалтаас эхлээд эдийн засгийн хувьд үр өгөөжөө хэдийнэ өгөөд эхэлсэн. Зарим онцлох тоон үзүүлэлтүүдээс дурдвал “Бадрах Энержи” компани үйл ажиллагаандаа жилд дунджаар 7-8 сая ам.доллар зарцуулж байгаагаас нийт ажилтны цалингийн зардал 3.1 тэрбум төгрөг болсон талаар тайландаа бичжээ.

Эдийн засгийн том дүнгээр нь харвал үйл ажиллагаа явуулж эхэлсэн 1997 оноос хойш хагас их наяд гаруй төгрөг зарцуулсан байна. 2009-2020 онд тусгай зөвшөөрлийн төлбөрт 20, татвар хураамжид 25 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Дотоодын ханган нийлүүлэгчдээс долоон тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн зэргийг онцолж болох юм. Гэхдээ үүнээс илүүтэй ирээдүйн өгөөж анхаарал татах чухал үзүүлэлт.

Урьдчилан тооцоолж байгаагаар төслийн нийт хөрөнгө оруулалт ТЭЗҮ-ийн дагуу нэг тэрбум гаруй ам.доллар буюу гурав орчим их наяд төгрөг байх нь. Үйлдвэрлэлийн хүчин чадлын тухайд жилд 1- 2.5 мянган тонн ураны ислийг 30 гаруй жилийн хугацаанд үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Энэ хугацаанд 800 гаруй шууд ажлын байр бий болгохын зэрэгцээ нэг тэрбум гаруй ам.долларыг (татвар, нөөц ашигласны төлбөр, ногдол ашиг зэрэг) улсын төсөвт төвлөрүүлэх төсөөлөлтэй байгаа аж.

 

Хамгийн их анхаарал татах асуудал бол ураны хор аюул бодитой байгаа юу гэдэг асуулт

 

Шинжлэх ухааны академиас Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хүхрийн хүчил ашиглан газар доорх уусгалтын аргаар уран олборлох үйл ажиллагаа явуулах талбайн газар нутгийн байгаль орчны суурь нөхцөлийг тодорхойлох, дүгнэлт, зөвлөмж боловсруулах ажлыг хийснээ 2022 оны нэгдүгээр сард танилцуулсан нь тус нутагт очиж хийсэн хамгийн сүүлийн шинэ судалгаанд тооцогдож байна.

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхан энэ тухай танилцуулахдаа "Судалгааны ажлын хүрээнд эхлээд хөрсөнд хүнд металл болон цацраг идэвхт бодис байгаа эсэхийг тогтоохдоо ураны уусгалтын туршилт хийх гэж байгаа газруудын ойролцоох газруудаас нийт 62 дээж авахад ямар нэгэн хүнд металл илрээгүй.

Байгалийн цацраг идэвхт бодисын агуулгыг мөн тодорхойлохдоо хүний амьсгалах түвшинд, жилийн турш амьдрахад ямар тунгаар цацраг авах вэ гэдгийг тогтооход дэлхийн дундажтай ойролцоо байна” гэдгийг хэлсэн.

Энэ хүрээнд усны судалгааг мөн хийжээ. Булгаас өөр гадаргын ус тухайн газарт байхгүй ба газрын доорх ус байсныг дурдсан юм. Ийнхүү судлахад газар нутгийн хөрс, чулуулаг нь геологийн тогтцоос хамаарч, хүнцэл, фотор, ураныг ихээр агуулж байгаагаас хөрсний болон гүний усанд эдгээр элемент өндөр агуулагдаж байгаа гэж дүгнэжээ.

Түүнчлэн уг газар нутгийн ургамлын дээжид хийсэн судалгаагаар элементийн агууламж хэвийн байсныг онцолж байв.

Малчдын мах, сүүнд мөн шинжилгээ хийхэд хүнсний бүтээгдэхүүнд хүнд металлын зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү гарсан бохирдол илрээгүй, мах, сүү нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хортой бодис агуулаагүй байсныг судалгааны үр дүнд нотолжээ.

Энэ бүх дүгнэлт иргэдийн дунд үнэн, худал нь мэдэгдэхгүй явж ирсэн эргэлзээ, айдсыг нэг талд гаргахуйц тодорхой судалгаа болсон гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Засгийн газраас өмнө нь чиглэл болгон судалгаа хийж, дээжүүдийг гаднын лабораториудад хүргүүлж байсан удаатай. Үр дүн нь мөн л энэ түвшинд гардаг.

Багаж бариад хэмжилт хийгээд үзвэл Сүхбаатарын төв талбай, Дорноговийн Улаанбадрах сум хоёрт цацрагийн түвшин яг ижил хэмжээг заадаг тухай “Мон-Атом” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал Д.Далайжаргал ярьж байсан удаатай.

Ямартай ч том зургаар нь харвал Монгол Улсыг олон улсын эрчим хүчний салбарт ямар нэгэн байдлаар байнгын оролцогч байх боломжийг энэ төсөл олгож байгаа гэж болно. Хэдийгээр Монгол Улс цөмийн эрчим хүчийг ашиглахгүй ч түүхий эдийн экспортлогч болох нь энэхүү байр сууринд хүргэж байгаа юм. Учир нь эрчим хүчний 70 гаруй хувиа уранаас гарган авдаг Франц улс шинэ он гарсны дараа атомын станцын сэргэн мандалтаа зарлаж, ногоон эрчим хүчний эх үүсвэр болохыг нь баримт бичгээр Европын холбоо баталсан. Дээр нь манай улсын хувьд эрчим хүч зэрэг стратегийн чухал салбарт гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт юу юунаас чухал болохыг өнгөрсөн хугацаанд бид хангалттай харлаа. Тиймээс төслийн ач холбогдол жил өнгөрөх тусам тодрох төсөөлөл бий болоод байна.

 

Н.Энхтайван

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 9. ЛХАГВА ГАРАГ. № 49 (6781)

 

Olborloh heregtei shuu. IReeduid bid Atomiin stants ch barij bolno. Orosiin hatgan uimuulegchdiig buu too
Орос нохой
Ураны талаар, тэр уусган баяжуулах технологийн талаар юу ч мэдэхгүй хирнээ нэг л их чухал эх оронч, байгаль дэлхийдээ хайртай дүр эсгэх шантаажчид бөөн бөөнөөрөө гарч ирнэ л байх даа. Тэднийг Оросууд сумлаж тавьдаг болохыг Украйны дайны үеийн соошил дахь троллууд батлаж байна.
Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Өвөг дээдсээс монголчууд бидэнд үлдээсэн үүц болох Оюутолгойн зэс-алтны орд газар нь олон жил

7 цаг 3 мин
Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхий дахинд зэсийн үнэ өсч, эрэлт ихэсч байгаа үед манай улстай хамтран Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч болох Р

7 цаг 3 мин
Тэтгэмжийн 46, түрээсийн 14 тэрбумын зардал төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав

УИХ-ын намрын чуулганы өчигдрийн хуралдаан төсвийн тодотгол тойрсон хэлэлцүүлгээр

7 цаг 3 мин
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ өргөмж

17 цаг 28 мин
Нийслэлийн данснаас алданги хасагдаагүй гэж хотын дарга мэдэгдэв

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Туулын хурдны замы

17 цаг 45 мин
АҮЭБ-ын сайд Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт аравдугаар сард харьцангуй тогтворжино гэж харж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа шатахууны хомсдолто

17 цаг 49 мин
Brent газрын тос 102 доллар орчимд хэлбэлзэж байна

Дэлхийн газрын тосны жишиг үнэ болох Brent өнгөрсөн баасан гаригт нэг баррель нь 102 доллар орчимд арилжаалагд

20 цаг 22 мин
2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

УИХ-ын намрын чуулганы аравдугаар сарын 2-ны нэгдсэн хуралдаанаар төсөв, төсвийн тогтвортой байдал

Өчигдөр 06 цаг 00 мин
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Эх орны хилээр нүүрс гарахаа больжээ. Ингэвэл идэх уух зэрэг ойр зуурын хэрэглээ залгуулдаг мөнгө тасарна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Миний бие өглөө 8:00 цагийн үед ерөнхий маркшейдер Б.Дагвабазарын хамт уурхайн гүн рүү ороход Их амны доод дохиочны

Өчигдөр 06 цаг 00 мин