Г.Сайханбаяр генералын ахалсан цол олгох журам дарга нарт зориулагдав уу

2022-03-04
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.САРУУЛ

Наадамд зодоглож, найранд дугараа өргөөд л цэргийн цол зүүчихдэг. Эсвэл хэн дуртай нь дүрэмт хувцсыг  “гангараа” болгож хэрэглэдэг нь мөрдэстэй байгууллагын нэр хүндийг унагаж утгыг нь алдагдуулсан. Гэтэл цэргийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн ч ахлагчаараа тэтгэвэрт гардаг жишээ захаас аваад бий. Энэ мэт гажуудлыг засахаар болсон нь Батлан хамгаалахын сайд, бригадын генерал Г.Сайханбаярт эерэг имидж бүрдүүлээд байв.

Өнгөрсөн жил Ерөнхийлөгч 136 дугаар зарлиг гаргаж "Цэргийн алба хаагчид цэргийн цол олгох журам"-ыг шинэчлэх Ажлын хэсэг байгуулж салбарын сайдаар ахлуулсан. Тухайн үед Батлан хамгаалахын сайд, бригадын генерал  Г.Сайханбаяр цахим хуудсаараа дамжуулан “Цэргийн цол олгох журам”-ыг шинэчлэн боловсруулж цэргийн алба хаагаагүй иргэн, урлаг, спортынхонд цэргийн цол олгодог зэргээр олон гажуудлыг засна” гэдгээ сүртэй мэдэгдээд байв. Үндсэндээ энэ хугацаанд их л “нууц” байдлаар боловсруулсан журам хоёр хоногийн өмнөөс хэрэгжиж эхэлснээр салбарынханд мэдээлэл хүрчээ. Гэвч шинэчлэн баталж мөрдөж эхэлсэн дүрэм ёстой л нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохын үлгэр болжээ. Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах гээд энэ журамд хамаарах эгэл алба хаагчид ихэд эгдүүцэж буй аж.

Зэвсэгт хүчний 70-80 хувийг ахлагч нар бүрдүүлдэг. Угаас ахлагчгүйгээр армийг  төсөөлөх ч боломжгүй. Гэтэл Г.Сайханбаяр сайдын ахалж баталсан шинэ журмаар дунд болон доод албан тушаалтнуудын эрхзүйн байдлыг улам дордуулсан. Харин эсрэгээрээ дээд офицер, хурандаа, генерал гээд дарга нарын албан тушаал ахих боломжийг дэмжиж, замыг нь засч өгчээ. Тухайлбал, өмнөх журмаар гурван жил байсан дунд болон доод албан тушаалтнуудын цол хоорондын зайг дөрвөн жил болгож  хугацааг нь уртасгасан хэрнээ хурандаагаас дээш бол нэг жил болгож хэд дахин богиносгосон байна. Тодруулбал, ахлагчийн цэргийн цол хоорондын хугацаа 48 сар ба түүнээс дээш. Дээд офицерын цол хоорондын хугацаа 24 сар ба түүнээс дээш, дээд офицерын болон ахлах офицерын хурандаа цолны зэрэглэл бүхий албан тушаалд нэг жил ажилласан офицерт дараагийн цол олгуулахаар тодорхойлно гэж зааж өгчээ. Бас нэг эргэлзээтэй зүйл байгаа нь дээд офицерын цол хоорондын хугацаа 24 сар гэж зааж өгсөн хэрнээ офицер ахлагч өөрийн эдэлж байгаа цэргийн ангилал, зэрэглэл бүхий албан тушаалд томилогдсон бол цол хоорондын хугацаа хоёр дахин багасах боломжтой. Гэхдээ энэ боломж зөвхөн удирдах албан тушаалтанд хамаарахаар заажээ. Ингэж харвал бас л дарга нарыг дэмжсэн гэж хэлж болохоор.

Гуравдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжсэн энэхүү журам нь  батлан хамгаалах, төрийн цэргийн байгууллагууд, тагнуул, төрийн тусгай хамгаалалтын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад цэргийн цол олгоход хамаарах учраас мөрдэстэй байгууллагад ажиллаж байгаа хэдэн зуун мянган хүнийг хавтгайруулан эрхзүйн байдлыг нь дордуулсан болж таарлаа. Энэ янзаараа бол ирэх 4-5 жилд энгийн алба хаагчид нь байрандаа үлдэж, энэ хооронд дарга нар нь 4-5 удаа цол нэмэх юм байна. Уг нь офицер, ахлагчид албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэл, мэргэжил боловсролын түвшин, цэргийн алба хаасан хугацаа, ажлын үр дүн, сахилга бат, ёс суртахуун, бие бялдрын шалгуур үзүүлэлтийг хангасан байдлыг үндэслэн цэргийн цол олгодог. Гэвч цэргийн албаны наад захын эрдэмгүй “мэргэжлийн бус” албатууд мест ахих нь тодорхой боллоо. 

Мөн цэргийн дээд цолтой офицерыг ангилал, зэрэглэлгүй албан тушаалд томилохгүй бөгөөд ажлын зайлшгүй шаардлагаар цэргийн дилломат ажилтнаар, хэрэв эрдмийн зэрэг, цолтой бол сургалт, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллуулж болохоор журамлажээ. Цэргийн цолыг шагнал, урамшууллын хэлбэрээр, цол алгасч, албан тушаал цолны зэрэглэлгүй цэргийн алба хаагчид, цэргийн анхан шатны бэлтгэл сургалтад хамрагдаагүй иргэнд олгохыг хориглосон шинэ журмаар энэ бүхэн бантан болоод байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ГУРАВДУГААР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 47 (6779)

 

Сэтгүүл зүйн хөтөлбөрийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрнэ

МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн хамт оло

23 цаг 32 мин
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хүний эрхийн үндэсний комисст ажиллалаа

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Монгол Улсын Хүний эрхи

Өчигдөр 16 цаг 18 мин
Систем нэгдэхгүй болд шударга ёс бүрдэхгүй

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амар

Өчигдөр 15 цаг 41 мин
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар П. Батбаатарыг томилжээ

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар П. Батбаатарыг томилжээ

Өчигдөр 14 цаг 34 мин
З.Батбаяр: Туул гол хоёр ч газар шургасан тасарсан байдалтай байна

Туул гол 2 ч газар шургасан тасарсан байдалтай байна...

Өчигдөр 14 цаг 26 мин
“Би өөрийгөө залгих “үр могой” төрүүлэхгүй бол багш гэж явах хэрэг байхгүй”

​​​​​​​Polit.mn сайт “Төрсөн өдөр” буланд Монгол Улсын гавьяат жүжигчин, тайз дэлгэцийн жүжигчин, найруулагч,

Өчигдөр 07 цаг 00 мин
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг парламент хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт эхэллээ.   Хуралдааны эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ө

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Цогтгэрэл С.Баярцогтын “сүүдэр”-т яваад орчихлоо

овчхондоо, АН-ын дарга болсноос нь хойш АН ямар ч сонгуульд ялаагүй, бас ялагдаагүй байхад

Өчигдөр 06 цаг 00 мин
Э.Шинэцэцэг: “Эко сургууль, цэцэрлэг” хөтөлбөрт хамрагдсан сургуулиудын орчин 30 гаруй хувиар сайжирсан

Дэлхийн нийтийн Тогтвортой хөгжлийн 17 зорилго, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа–2050”-ын хэрэг

Уржигдар 15 цаг 33 мин
Туулын хурдны замын ажлыг шөнийн цагаар  хулгайгаар хийж байна гэв

Энэ сарын 6-нд Туулын хурдны замын ажлыг түр зогсоох үүргийг төрийн тэргүүнээс эхлээд ерөнхий сайд Н.Учр

Уржигдар 14 цаг 22 мин