Фото: Хомтой тэмээ хөтөлсөн инженер

2022-03-03
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Тэмээн сүргийн өлгий, Галба Шанхын говь Өмнөговийн Ханбогд сумыг зорихдоо бид тэр нутгийн удам дамжсан залуу малчинг онцлохоор төлөвлөж байлаа. Гэвч бидний сурвалжлагын “гол баатар”–аар малчин гаралтай уул уурхайн  инженер  залуу тодорсон юм. Говь сайхан нутгаа сэрээж, улмаар өнгө оруулан, дэлхийн энтэй хөгжүүлэхээр зорьж яваа түүний  ажил үйл, амжилт бүтээлийнх нь талаар сонирхсон юм.

Монгол улсдаа тэмээний тоо толгойгоор байнга тэргүүлдэг Ханбогд сум жилээс жилд өргөжин тэлж, говийн жижигхэн байсан сум өдгөө хот газрын  өнгө төрхийг олж, хүн амын сууршил нэмэгдэж байна. Энэ бүхэн нь хөгжил авчрах автозамуудтай холбогдсноор, сумын төвийн тохижолт илтэд сайжирч, үйлдвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагаа шинэ шатанд гарснаас нь тодорхой харагдаж байна.

Улсдаа 33 мянга гурван зуун тэмээ тоолуулж, малчин айл бүр шахам Галбын улаан үүлдийн 500-1000 тэмээ өсгөн үржүүлж байгаа гэдгийг сонсоход үнэхээрийн бахархал төрнө. Тэдгээр малчдын нэг  тус сумын уугуул, мянгат тэмээчин Гантөмөрийн ууган хүү Г.Цэдэн уул уурхайн инженер болж төрсөн нутгийнхаа баялагийг олборлож, өмнийн говийн их бүтээн байгуулалт “Оюутолгой” ХХК-ний гүний уурхайд инженерээр ажиллаж байна. Тэр хэдийгээр  уул уурхайн мэргэжилтэй ч  сэтгэл зүтгэлийнх нэг тал  малчин ахуйдаа ойрхон хэвээр ажээ. Энэ тухайд нь олзуурхаж  Оюутолгойн инженер залуу  Г.Цэдэнтэй  “ Нутгаа мөнхөлсөн тэмээчид” баяр дээр уулзаж, аав ээждээ туслан, хомтой тэмээ хослуулан хөтөлсөөр монголын уламжлалт өв тээсэн соёлын наадамд оролцож явахад нь таарч, сурвалжлав.

Ханбогд сумандаа 10 дахь жилдээ зохион байгуулж буй тэмээчдийн баярыг өнөө жил Хөдөлмөрийн баатар Жаалдүүгийн Тогтохсүрэнгийн нэрэмжит болгожээ. Энэ хүн бол  Ханбогд сумаас төрсөн хоёр дахь тэмээчин баатар аж. Галбын говийн ганган улаан тэмээний баярын нээлтэд УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Соёлын дэд сайд Б.Батбаяр, Аймгийн засаг даргын орлогч Ч.Баяржаргал болон “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ны гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат, Оюутолгой Гүний уурхай төслийн захирал Жак Ван Тондер нарын албаны хүмүүс хүрэлцэн ирж тэмээчид болон нутгийн ард иргэдэд мэндчилгээ дэвшүүлэн, амжилтаа улам бататгахын ерөөл өргөсөн юм.

Энэ удаагийн тэмээчдийн баярт Оюутолгой инженер Г.Цэдэн хурдан атны уралдаан болон багийн буухиа тэмцээнүүдэд гэр бүлээрээ идэвхитэй оролцож тэмээн соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ  оруулж яваа юм билээ.

Өмнөговь аймгийн тухайд тэмээн сүргийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байгаа ажээ. Энэ хүрээнд “Ботгоны мөнгөн урамшуулал”-ыг жил бүр өгөхдөө ботго тутамд олгох бодлогоор дэмжин ажиллаж иржээ.

Цаашид тэмээн соёлыг хөгжүүлж олон улсын хэмжээнд сурталчлах тэмээний баярын эвэнт арга хэмжээг аялал жуулчлалын салбартай холбож эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой  байна гэж аймгийн  удирдах  хүмүүс ярьж байсан  юм.

Эх сурвалж: www.polit.mn

Монгол–Оросын хэвлэл мэдээллийн форум хиймэл оюун ухаан, мэдээний шинэ формат, соёлын онцлогийг хэлэлцэв

Монгол, Оросын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнү

2 цаг 50 мин
Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

Тэднийг гурван бүлэгт хувааж болно. Геополитикчид (ихэнх нь барууныг баримжаалдаг бөгөөд одо

9 цаг 17 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэл

9 цаг 17 мин
Д.Ариунсайхан: Хүүхдийн эрүүл мэндийн төлөө “Lumi care” эмнэлэг үзлэг, зөвлөгөөгөө үнэгүй хүргэдэг

НҮБ-аас 1959 оны энэ өдөр Хүүхдийн эрхийн тухай тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг

9 цаг 17 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

22 цаг 26 мин
Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Өчигдөр 14 цаг 25 мин
Н.Ариунболд: Шахмал түлшний аюулгүй байдалтай холбоотой зөрчилд үйлдвэрлэгчээс нөхөн төлбөр шаардах боломжтой

Шахмал түлшний угаарын хийн хордлого ба хохирогчдын эрхийн талаар өмгөөлөгч Н.Ариунболдтой ярилцлаа. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээн з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

Өчигдрийн улс төр Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлээр эхэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхи

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг олонх дэмжиж, чуулганд танилцуулахаар боллоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг олонх дэмжиж, чуулганд танилцуулахаар боллоо

Уржигдар 14 цаг 30 мин