ЭЕШ-ыг Биеийн тамирын хичээлээр авах санал гаргалаа

2022-03-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн санаачилгаар  Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “ЕБС дахь биеийн тамирын боловсрол: Япон улсын жишээн дээр” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр олон сонирхолтой илтгэл тавилаа.

Японы Биеийн тамир Шинжлэх ухааны их сургуулийн профессор Ширахата Казүяа “Биеийн тамир нь бүхий л  зүйлтэй гүнзгий холбоотой цор  ганц хичээл юм. Японы биеийн тамирын боловсролын зорилт нь насан туршдаа бие, сэтгэлийн хувьд эрүүл чийрэг байж, спортоор тасралтгүй хичээллэх дадал, чадварыг төлөвшүүлэх байдаг. Хүүхэд бүхэнд хүрсэн сургалт, мэдлэг, техник, таатай  харилцааг бий болгоход сургалтын материал чухал үүрэгтэй”-г онцоллоо.

МУБИС-ийн багш, профессор Л.Уртнасан “Биеийн тамирын суурь мэдлэг, чадварыг бүтээлчээр эзэмшсэн, эрүүл чийрэг бие бялдартай, амьдралын зөв хэв маягтай суралцагч төлөвшихөд дэмжлэг үзүүлэхэд биеийн тамирын боловсролын зорилго оршиж байна. Биеийн тамирын бага, дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэл хийгдсэн. 2013 оноос цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. 2019 онд энэ хөтөлбөрөө сайжруулан үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Бие бялдрын хөгжил, спортын төрлүүдийн мэдлэг, чадварт холбогдох агуулга сайн хэрэгждэг боловч сурагч өөрийгөө хөгжүүлж, эрүүл мэндээ хамгаалах арга барил эзэмших үйл ажиллагаа дутагдалтай байгаа. Мөн шинээр нэмэгдсэн агуулгыг (алчууртай дасгал, бүжиг, өндрийн харайлт, уран сайхны гимнастикийн дасгал гэх мэт) сургуулиуд жигд сайн эзэмшүүлэхгүй байгаа нь сургалтын хэрэглэгдэхүүн дутмаг байдал, багшийн бүтээлч бус байдал, сургуулийн хяналт дутмаг байдал нөлөөлж байна. ЕБС-ийн 1-12-р ангийн биеийн тамирын сургалтын хэрэглэгдэхүүний жагсаалт, тэдгээрт тавих шаардлага” (2021) баримт бичиг гаргасан. Үүнээс харахад биеийн тамирын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэрэглэгдэхүүн маш чухал гэж багш нарын 86-90% үзсэн байна. Биеийн тамирын сургалтын хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд багшийн арга зүй чухал нөлөөтэй” гэлээ.  Оролцогчид биеийн тамирын хичээлийн чанар үр дүнг дээшлүүлэхэд элсэлтийн ерөнхий шалгалтыг биеийн тамирын хичээлээр авдаг байх, бие бялдрын хөгжлийн судалгааг сайжруулах, биеийн тамирын хичээлийн хоцрогдлыг онцгой анхаарах, секц дугуйлангийн хөтөлбөр боловсруулах, тэмцээн уралдаанаар багш нарыг чадварыг үнэлдэггүй байх, спортын лаборатори байгуулах зэрэг саналууд хэлж, холбогдох албаны хүмүүс асуултад хариулав.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

10 цаг 27 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

10 цаг 30 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

10 цаг 33 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

10 цаг 36 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

17 цаг 23 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

17 цаг 28 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

17 цаг 28 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Өчигдөр 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин