Б.Жавхлан: Төрийн өмчийн үйлдвэрийн газрууд чанаргүй зээл авч байгааг зогсооно 

2022-03-03
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

С.УЯНГА

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Түүний байр суурийг хүргэе.

 

-Хөгжлийн банкны ТУЗ болон нийт 20 гаруй ажилтныг халах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан. Хэрэгжилт ямар байна вэ?

-Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа. ТУЗ-ийн гишүүнийг томилох хуулийн процессын ажил хийгдэж байна. Төрийн албанаас тодорхой хүмүүс орно. Мөн хараат бүс гишүүд томилогдоно. Энэ бүгдийг хуулийн дагуу олон нийтэд зарласан бөгөөд материалуудыг хуулийн хугацаанд хүлээн авч, сонгон шалгаруулалт хийгээд, АТГ-аас төрийн албан хаагчдад тавигдах тодорхойлолт ирэхээр шинэ ТУЗ томилогдоно. Тухайн үед нь бүрэлдэхүүнийг нь танилцуулна. Хөгжлийн банкны нийт чанаргүй багцын гуравны нэгд нь дөхөх хэмжээний төрийн өмчийн үйлдвэрийн газруудын чанаргүй зээлийн асуудал бий. Уг асуудал дээр сайд нар, хариуцсан ажилтнууд идэвхтэй ажиллах чиглэлийг үүрэг болгосон. Төрийн өмчийн үйлдвэрийн газрууд зээл аваад эрсдэлгүй мэт явдаг, үр өгөөжгүй зүйлүүдэд мөнгө зарцуулдаг асуудлыг таслан зогсооно. Тус газруудын авсан чанаргүй зээлийг төлж барагдуулах онцгой үүргийг сайд нарт өгсөн.

-Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт суларч эхэллээ. Үр дүн ямар байна вэ?

-Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийг зарласнаас хойш 49.8 тэрбум төгрөгийн өр зээл барагдсан байна. Сүүлийн долоо хоног энэ төлөлт зогсоод байгаа тул эрчимжүүлэх чиглэлийг Засгийн газраас Хөгжлийн банканд өгсөн. Хөгжлийн банкнаас "Кью Эс Си", "Хөтөл" компаниудын авсан зээл Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авахад оролцсон. Засгийн газраас энэ асуудлыг улсын мөнгөөр улсад ирэх хувийг худалдаж авсан гэж үзэж байгаа. Бэлэн мөнгө төлж 49 хувийг худалдаж авах биш, харилцан суутгах замаар авъя гэдэг зарчмыг үе үеийн Засгийн газар баримталж ирсэн. Энэ удаад мөн л улсаас авах авлагууддаа харилцан суутгах замаар хэлэлцлээ амжилттай болгож, 49 хувийг улсдаа авах ажлыг бүрэн дуусгая гэсэн зарчмыг баримталж байгаа.

-Орос, Украины мөргөлдөөн манай улсын эдийн засагт ч нөлөөлөх нь тодорхой боллоо. Энэ нөхцөлд тохируулсан ямар бодлогын арга хэмжээ авах вэ. Тухайлбал, шатахуун тасалдах эрсдэл бий юу?

- Украин, ОХУ хоорондын зэвсэгт мөргөлдөөнтэй холбоотойгоор эдийн засгийн ямар нөлөөлөл Монголд орж ирж болох вэ, үүнээс яаж урьдчилан сэргийлэх, хариу ямар арга хэмжээ авах талаарх эхний судалгааг Монголбанк, Сангийн яам, ГХЯ-ныхан хийсэн. Энэ талаар ярилцлаа. Олон нийтийн анхаарлыг татаж буй асуудал бол шатахуун. Үүнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан судлаад мэдээлэл хийсэн. 36-70 хоногийн нөөц шатахууны төрөл бүр дээр байна. Хэвийн үед ч ийм статистик гардаг. "Роснефт" компаниас шатахууны дараагийн гурван сарын гэрээ хийхэд бэлэн байгааг хэлсэн. Өөрөөр хэлбэл шатахууны нийлүүлэлтийн хувьд доголдол үүсэхгүй, тайван байж болно. ОХУ-д байгаа нэр бүхий хоёр банктай манай арилжааны банкууд харилцаатай бөгөөд үүгээр дамжуулж шатахуунтай холбоотой төлбөр тооцоог хийх боломжтой. Тиймээс шатахууны төлбөр тооцооны асуудал дээр зургаадугаар сарын 24-ний өдөр хүртэл ямар нэг саад бэрхшээл гарахгүй.  АНУ-аас шатахуунтай холбоотой төлбөр тооцоог хязгаарлалтад оруулахгүй гэж зарласан. Манай улс гадаад худалдааны хувьд хойд хөрштэйгөө алдагдалтай, урд хөрштэйгөө ашигтай ажилладаг. ОХУ-тай хийдэг гол худалдаа шатахуун байдаг. Оргил үедээ 1.8 тэрбум ам.долларын шатахууны төлөлт хийж байсан. Сүүлийн жилүүдэд нэг тэрбум орчим ам.долларын шатахууны төлбөр хийгдэж байгаа. Одоогоор бол шатахууны нийлүүлэлтэд ямар нэгэн байдлаар доголдол гарахгүй гэж мэдэгдсэн. ОХУ-аар дамжиж Европоос ирдэг гадаад худалдааны тээвэрлэлтийн асуудал дээр цаашид ямар нөхцөл байдал үүсэхийг хэлж мэдэхгүй. Тэгэхээр эдийн засагт одоо үүсээд буй нөхцөл байдал ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг одоо хэлэхэд эрт байна. Харин ямар ухаалаг арга замаар тухайн нөлөөллийг багасгах вэ гэдэг нь чухал.

-Ирэх сард болох эдийн засгийн форумаар энэ талаар ярилцахаар төлөвлөсөн үү. Сүүлийн жилүүдэд засварласан. Энэ жил хэр өргөн хүрээнд далайцтай зохион байгуулах вэ?

-Монголын эдийн засгийн форум цар тахлын халдварын улмаас 2019-2021онд завсарласан. Харин энэ жил тус форумыг дөрөвдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд Монголын эдийн засгийн форум ТББ-тай Засгийн газар хамтран зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Үүнийг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулагдаж би ахалж байгаа.Энэ жилийн эдийн засгийн форум “Шинэ сэргэлтийн бодлого-Шинэ сэргэлт” гэсэн уриан дор явагдана. Эдийн засгийн форум болж байгаагийн гол асуудал нь цар тахлын  үеийн болон дараах дэлхий нийтийн эдийн засгийн чиг хандлага өсөлт, тэлэлттэй Монголын эдийн засаг хэрхэн уялдаж, хөл нийлүүлж явах вэ гэдгийг тодорхойлох юм.Мөн форумыг гадаадын хөрөнгө оруулагч, түнш байгууллагуудтай аль болох өргөн хүрээнд хамтарч хийхээр төлөвлөсөн. Мөн цар тахлын үе болон Орос, Украины зэвсэгт мөргөлдөөнтэй холбоотой асуудал дэлхий нийтэд хэрхэн нөлөөлөх, тэрхүү нөлөөллийг бид яаж зөөлрүүлэн эдийн засагтаа хохирол үзүүлэхгүй байх боломжууд байгаа эсэх дээр санал солилцоно. Түүнчлэн форумаас төр хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаанд суурилсан эдийн засгийн өсөлт тэлэлтийг хангаж явна гэсэн гол уриа гарна.

-Дэлхийн эдийн засгийн форумын бэлтгэл болох байх?

-Тиймээ. Энэ нь тавдугаар сард болох Дэлхийн эдийн засгийн форумд Монгол Улс бэлтгэл ажлаа хангах гол суурь болох юм. Өмнө нь тус форум УИХ-ын чуулган засварласан үеэр болдог байсан. Харин энэ удаа УИХ-ын чуулгантай давхцах бөгөөд бид төрийн бүхий л байгууллагыг энэ форумд идэвхтэй оролцуулахаар хичээн ажиллах болно. Өмнөх форумаас ялгаатай нь урьдчилсан дэд хэлэлцүүлгүүдийг энэ сард багтааж, шинэ сэргэлтийн бодлогын зургаан чиглэлээр яам дээр тус бүр зохион байгуулна. Эндээс гарах гол дэвшүүлсэн санааг базаж, үндсэн форум хэлэлцүүлэг дээрээ ярих зохион байгуулалт хийхээр төлөвлөлөө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ГУРАВДУГААР САРЫН 3. ПҮРЭВ ГАРАГ. № 46 (6778)

 

Тэнгэрийн татах хүч

Машин, техник сонирхдоггүй, төрөл бүрийн машин, галт тэрэг, онгоц зэргээр тоглож өсөөгүй эрэгтэй хүүхэд бараг л байхгүй байх.

5 цаг 27 мин
Шалтаг нь “...Баярцогт” шалтгаан нь Баялгийн сан

Монголын улс төр яг л гадаах тэнгэр шиг хуйсгануур байна. Угаасаа, өдийд ингэдэг л дээ. Тэр

5 цаг 27 мин
Чимээгүй хотод борооны цэцэрлэг байгуулъя

Оршоосон шарил бүрийн дэргэд ургах үхэшгүй мөнхийн бэлгэдэл гацуур тэргүүтэ

5 цаг 27 мин
Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Өчигдөр 09 цаг 54 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Өчигдөр 08 цаг 36 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

Өчигдөр 06 цаг 00 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

Өчигдөр 06 цаг 00 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

Өчигдөр 06 цаг 00 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

Өчигдөр 06 цаг 00 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Уржигдар 16 цаг 32 мин