Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын “Беларус түншлэл” буюу мөнгө угаадаг дахин нэг схем нь ил болов уу?!

2022-03-02
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Экс Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын Беларусийн иргэдтэй хамтарч мөнгө угаадаг байж болзошгүй дуулиан дэгдлээ. Гэхдээ энэ шинэ мэдээлэл биш. Өмнө нь гадаад, дотоодын хэвлэлүүдээр нийтлэгдэж байв. Харин  үүнийг Монгол Улсын хууль хүчний байгууллагууд өнөөг хүртэл шалгаж тогтоодоггүй нь анхаарал татдаг.

Эх сурвалийн мэдээллээр Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкогийн мөнгө угаадаг байж болзошгүй асуудал нь улсаа Европын холбооны хар жагсаалтад оруулсан гэдэг. Тэгснээр эдийн засаг, улс төрийн бүхий л хоригийг тавиулсан гэдэг. Тэр асуудалд нь манай экс Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр гарч ирж байгаа нь монголчууд бидний хувьд байдлыг ноцтой болгож байгаа юм.  Учир нь Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтад ороход энэ нөлөөлсөн байж болзошгүй гэж байгаа юм.

 

“Монгол, Беларус”-ын хамтарсан компани байгуулсан гэх тухай

 

Лукашенко өөрийн төлөөлөлд улсдаа нэр алдартай тамирчдыг оролцуулдаг гэдэг. Тодруулбал, Юрий Чиж (Беларусийн Бөхийн холбооны тэргүүн), Владимир Япринцев (Беларусийн Самбын холбооны тэргүүн) хоёрын хамтарсан “Трайпл” компанид Беларусийн байршил сайтай газар олгох, улсын өмчит үйлдвэрийн тоног төхөөрөмж болох хөдөө аж ахуйн трактор, техник хэрэгсэл, уул уурхайн белаз тоног төхөөрөмжийг гадаад улсад борлуулах онцгой эрхийг олгодог байгаа юм.

Тэд 2007 оноос Монголд айлчилж, Х.Баттулгатай холбоо тогтоожээ. Тэд соц нийгмийн буюу 1980-аад онд самбо бөхийн олон улсын тэмцээнд оролцож явсан танил нөхдүүд аж. Ирж уулзсан гэх В.Япринцев самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга, Х.Баттулга дэлхийн аварга болж байв. Х.Баттулга 2008 онд ЗТБХБ-ын сайд, 2012 оноос ҮХАА-н сайд болсон. Ингэхдээ өмнөх яамаа А.Гансүхэд хариуцуулсан. Чухам тэр үедээ беларус нөхдүүдтэйгээ хамтарсан хоёр ч компани байгуулжээ. Беларусаас хөдөө аж ахуйн трактор, уул уурхайн белаз автомашинуудыг борлуулах эрхийг авсан “Юнайтед Белаз Машинери”, “Юнайтед Белаз машинери Инвестмент” гэх компанийг байгуулсан. Ингэхдээ Х.Баттулга өөрийн нэрээр бус харин туслахуудынхаа нэр дээр компани байгуулж байв. Дээрх хоёр компанийг түүний  туслах Отгонжаргал Мойл, дараа нь О.Энхмандахын нэр дээр болгож өөрчилсөн байдаг. Улмаар энэ компаниудынхаа эзэмшлийг оффшор бүсэд шилжүүлжээ. Одоо энэ хоёр компанийг Д.Нарангэрэл, Доминиканы оффшор, Эстоны оффшор, Сингапурын оффшор бүс рүү шилжүүлсэн. Мөн энэ компанийг өөрийн төлөөлөгч О.Энхмандахын нэрээр гүйцэтгэж байсан бол удалгүй өөрийн туслах Отгонжаргал Мойлын нэрийг оролцуулсан. Гэтэл Лукашенкогийн улс төрийн байдал дотооддоо болон олон улсад хэцүүдэж, хориг тавигдсан. Мөнгө угаахтай тэмцэх олон улсын байгууллага ФАТФ-аас Монгол улсыг саарал жагсаалтад оруулсан. Энэ асуудал нь Беларусийн ерөнхийлөгч Лукашенкогийн мөнгө угаах схем Монголоор дайрч байгаа тухай асуудлыг Европын олон улсын мэдээллийн агентлаг дэлгэж тавьсан даруйд Мойл Отгонжаргалын нэрийг хамтарсан компаниас салгажээ.

Түүнчлэн Х.Баттулга нь О.Энхмандах, Отгонжаргал Мойл нараар дамжуулан “Монгол Хьюндай Автоматив” ХХК-ийг эзэмшиж, Төрийн байгууллагуудад олон тооны Өмнөд Солонгосын хьюндай автомашиныг өндөр үнээр нийлүүлдэг гэдэг.

 

Төрийн өмчит компаниудад белаз нийлүүлсэн гэх тухай

 

Дээрх компаниудаар дамжуулан Беларусаас нэг бүр нь 100 тоннын даацтай 700-800 мянган ам.долларын белаз машинуудыг авч Монголын “Эрдэнэт үйлдвэр” болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2.1 сая ам.доллараар нийлүүлдэг. Гэтэл ийм хүчин чадалтай Са1егрМ1аг, Кота1зи, НМасМ зэрэг дэлхийд алдартай уул уурхайн автомашинууд Монголд 1.1 сая ам.доллараар зарагддаг байх нь тэр. Уг нь “Эрдэнэт үйлдвэр” хүнд даацын машин механизм гэж тендер зарлах ёстой атал “Белаз” брэндийн гэх нэрийн дор онцгойлон тендер зарлаж Тендерийн тухай хуулийг ноцтой зөрчдөг. Сүүлийн хоёр жилийн дотор буюу Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх хугацаанд төрийн өмчийн “Эрдэнэт үйлдвэр” болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт 121.2 тэрбум төгрөгийн белаз машин нийлүүлэх тендерт “Юнайтед Белаз Машинери”, “Юнайтед Белаз машинери Инвестмент” компани ялж, гэрээ хийж, төлбөрөө 50 хувь урьдчилж авч, нийлүүлсний дараа үлдэх 50 хувийг авчээ. Гэтэл нийлүүлж буй белаз машины өртөг нь гэрээний ердөө 30 хувьд ч хүрдэггүй.

Мөн Х.Баттулга нь О.Энхмандахын хүргэн М.Батгэрэлийн нэрээр беларус хамтрагч В.Япринцевийн хамтаар “Овоот толгой ресурс” ХХК-иар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай тендергүйгээр гэрээт олборлолтын ажлыг хийх эрхийг 2020 онд авсан. Энэ тендер нь ЭТТ/202001036/01/01 дугаартай нийт 799.3 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй.

 

Хууль, шүүх яагаад “тоодоггүй” байсан гэх тухай

 

Ийм ноцтой асуудлыг хууль хяналтын байгууллага, тэр дундаа АТГ яагаад “тоодоггүй “ вэ гэдэг асуулт гарч ирээд байдгийг дээр хэлсэн. Учир нь Улсын ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч С.Алиманцэцэг бол А.Гансүхийн нэг ангийн найз, ойрын хүн. Монголчууд бараг бүгдээрээ мэднэ дээ. А.Гансүх өмнө нь 2012 онд Зам тээврийн сайд болсны дараа МИАТ ХК-ийн хуулийн хэлтсийн захирлаар С.Алиманцэцэгийг томилж байсан түүх ч бий.  Мөн Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргалын ангийн найз, ойрын хүн Э.Батбаярыг 2019 онд ШЕЗ-ийн даргаар томилсон. Ийм байхад дараа дараагийн үйл явдал хэрхэн өрнөх нь тодорхой юм.

 

Сингапур руу шилжүүлж буй гэх тухайд

 

Монгол Улс Сингапурыг “Оффшор бүс”-ээр зарласан. Тэгвэл экс Ерөнхийлөгчийн орооцолдсон схем Сингапур руу “гараад явчихдаг” юм байна.

Тодруулбал, “Юнайтед белаз Машинери” компаниар дамжуулан төрийн өмчийн “Эрдэнэт үйлдвэр”, “Шивээ-Овоо”, “Эрдэнэс Тавантолгой” компанид нийт 142.1 тэрбум төгрөгийн белаз машинуудыг өндөр үнээр нийлүүлсэн. Мөн “Овоот толгой ресурс” компаниар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчийн А багцыг буюу 799.3 тэрбум төгрөгийн гэрээт ажпыг тендергүйгээр авч, нийт 941.4 тэрбум төгрөг буюу бараг нэг их наяд төгрөгийн гэрээг хийж, орлого олжээ.

Энэхүү орлогыг ихэвчлэн Сингапурын Далайн чанад дахь нэгдсэн банк руу гүйлгэж, мөнгөө угаадаг.

 

Хууль бус, татвар төлдөггүй гэх үйл ажиллагааны тухай

 

Экс Ерөнхийлөгч 2003 онд “Төгрөг нуур энержи” ХХК-ийг байгуулж, социализмын үед нөөц нь тогтоогдсон ордыг шилжүүлэн авч, Хонгконгийн оффшор бүсэд “Монголиа Инвестмент групп” компанийг байгуулсан.

Уг компанийг 2008 онд Хонгконгийн биржид бүртгэлтэй компанитай нэгтгэж буюу шууд бусаар худалдах ажлыг гүйцэтгэж, ингэхдээ хариу төлбөр болгон хувьцаа авахдаа Жүдо бөхийн холбооны нарийн бичиг М.Бөхбат, “Ард” хэмээх Батсүхийн нэрээр шилжүүлэн авч 2011 онд бүх хувьцаагаа Шанхайн нэгэн нууцлаг брокерийн компаниар дамжуулан борлуулсан. Тэгэхдээ орлогоо татварт тайлагнаагүй. 

Эдгээрийн талаар баримт, материалыг дэлгэрэнгүйгээр эргэн танилцуулах болно.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ

 

Эх сурвалж:

“Зууны мэдээ” сонин-  2022 ОНЫ  ГУРАВДУГААР САРЫН 2. ЛХАГВА ГАРАГ. № 45 (6777)

“Өнөөдөр” сонин – 2022.03.02 ЛХАГВА № 041 (7343)

“Өдрийн сонин” – 2022.03.01 МЯГМАР №038 (6911)

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

15 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

15 цаг 16 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

17 цаг 52 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

17 цаг 56 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

23 цаг 26 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

23 цаг 26 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Уржигдар 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Уржигдар 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

2026-10-19
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

2026-10-19