АН даргын сунгаа зарлахгүй, МоАХ намын статуст шилжихгүй гэв

2022-02-25
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ч.ЗОТОЛ

 

АН-ын  4:11 мэдээлэлд  Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг, тамганы маргаан болон  хууль эрхзүйн актууд дээр ажиллаж буй өмгөөлөгч  Г.Батбаяр нар оролцов. Тэд Хөгжлийн банкны зээл нэртэй  луйвар, эрх баригч намаас явуулж байгаа ажлууд, түүнчлэн намынхаа дотоод асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.

 

Хөгжлийн банк төрийнх бус эрх баригчдын халаасан дахь  “хэтэвч”

 

Ч.Өнөрбаяр “Эрх баригч намынхан зургаан жил дарсан  Хөгжлийн банкны луйвар, булхайн асуудлаа одоо АН-ынхан руу чихэх гэж оролдож байна. Та нар амжихгүй шүү” хэмээн хэвлэлээр дамжуулан МАН-ынханд хатуу анхааруулав. Тэрбээр “ Хөгжлийн банкны асуудал сонин зүй тогтол руу  яваад байна.  2012 оноос 2016  он хүртэл  зээлийн асуудлыг  Удирдах зөвлөл  нь шийддэггүй, заавал УИХ, Засгийн газраар  оруулж байж  шийд гарч,  зээл олгож байсан. МАН төрд  гараад үүнийг  өөрчилсөн. Сонгуулийн мөнгөө хийх, сайд, дарга нар  нь өөрийн хамаарал бүхий этгээдүүдийг санхүүжүүлэх зорилготой байсан. Ингээд зээл олгох  хуулийг 2017 онд  өөрчилж, ТУЗ дээрээ  шийдвэр гаргах болсон.  Үүний дараачаас завхрал гарсан. УИХ дахь Ажлын хэсгийн  ахлагч  Б.Баттөмөр гишүүн  “Хоёр  их наяд төгрөг  Засгийн газрын  баталгаагүй олгосон байна” гэж хэлсэн.  Ийм болгочихоод зургаан  жилийн дараа эрх баригчид дуу тавьж байх юм. Сүүлийн  зургаан  жилийн турш өөрсдөө  л эрх барьсан шүү дээ. Зургаан  жил асуудлыг дарж явчихаад өнөөдөр гэнэт дуугарч байх юм. Энэ бол  эрх баригч нарын тавьж байгаа жүжиг. Түүнийгээ АН руу чихэх гэж үзэж байгаа нь  бүр ч  утгагүй.  Бид Хөгжлийн банкны асуудалд ажлын хэсэг гаргасан, судалж байгаа. Удахгүй энэ талаар дэлгэрэнгүй  ярина” гэлээ.  АН-ын даргын тухайд тэрбээр “Ардчилсан нам цаашид хамтын удирдлагын зарчмаар явах ёстой. Нэг дарга удирдахгүй. Илүү нээлттэй, бодлогын нам болох чиглэлд дүрмийн өөрчлөлтүүд хийх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлэв. 

 

“Хууль бус сунгаа зарласан хүмүүст хариуцлага тооцно”

 

АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг  “Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооноос ямар нэгэн даргын сунгаа зарлаагүй. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэн И.Мөнхжаргал худал мэдээ тарааж байна.  Ирэх сард багтаан намын ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах ч намын даргын сунгаа болохгүй. Манай намын Үндсэн дүрмийн 5.22-ын 5.1 -д зааснаар “Дотоод сонгуулийн хороо нь тухайн их хурлыг зохион байгуулна” гэж заасан байдаг.  Энэ сарын  16-ны өдөр  АН-ын тамганы асуудлаарх шүүх  хурал болсон.  Шүүх хурлаар  Ц.Тувааны нэхэжлэлтэй тамганы асуудал нэг мөр шийдэгдсэн. Ингэхдээ Ц.Туваанд байгаа  тамга хүчингүй.  Харин С.Эрдэнийн  тамга хүчинтэй гэсэн шийдвэр эцэслэн гарсан юм.  Энэ  хурлаас хойш дотоод сонгууль ч, намын даргын сунгаа  ч хүчин төгөлдөр бус тэмдгээр явбал  асуудал хуулийн  хүрээнд яригдах,  магадгүй эрүүгийн хариуцлага хүлээх хуулийн заалттай. Эдгээр этгээдэд хариуцлага тооцуулах болно” гэв.

 

Ц.Тувааныг эргүүлэн татуулахаар ҮХЦ-д өгчээ

 

АН-ын  тамганы маргаан болон  бусад асуудлаарх эрхзүйн актууд дээр ажиллаж байгаа өмгөөлөгч Г.Батбаяр  УИХ-ын гишүүн Ц.Туваан нэр бүхий нэг даргыг эргүүлэн татуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандсан гэж мэдэгдэв.  Тэрбээр тамганы асуудлаар  бид өнөөдрийг хүртэл хүлээцтэй хандаж ирсэн.  Янз бүрийн байдлаар хууль буруу тайлбарлан хууль мэдэхгүй бусад этгүүдийг хөөрөгдөн АН-ын гишүүдийн дунд төөрөгдөл үүсгэж байгаа зохисгүй байдлаа зогсоохыг шаардсан ч зогсоохгүй байна. Үүнийг нь Улсын дээд шүүхийн шүүгчид хөөрөгдөж байгаа байдал ч  байгаа. Иймд Д.Ганзориг  шүүгчид ёс зүйн хариуцлага тооцуулах гомдол гаргасан Шүүгч зөвхөн хуульд захирагдсан гэсэн үүргээ биелүүлэхгүй байна гэв.

 

МоАХ-ны хурлыг АН санхүүжүүлээгүй гэв

 

Өчигдөр АН-ын 4:11 мэдээлэлтэй дуугаа авалцах мэт МоАХ-ноос хэвлэ­лийн хурал зарлан мэдэгдэл хийсэн юм. Иймд тэднийг АН санхүү­жүү­лээд  байна  уу гэсэн асуулт гарч байв.  Хэвлэлийн хурал зарлан хурал­дуулсан МоАХ-ны удирдах зөв­лө­лийн гишүүд хэлэхдээ “Бид  Удир­дах зөвлөлөөс  гарсан тогтоолоо танил­цуулж байна. Энэ сарын 23-нд МоАХ өргөтгөсөн хурлаа хийж, ерөнхий чуулганаа зарлан хуралдуулах шийдвэр гаргасан. Ажлын  30 хоногийн дараа буюу дөрөвдүгээр  сарын 5-нд  чуулган хуралдана. Чуулганаас намын их хур­лаар хэлэлцэх асуудлын тов гарна. МоАХ бол НҮТББ  юм. Бид намын до­тоод асуудалд оролцохгүй” гэв. Мөн МоАХ тусдаа нам болж 2024 онд сонгуульд оролцох уу” гэсэн асуултад “Би­дэнд нам байгуулах төлөвлөгөө, зо­рил­го, зорилт байхгүй” гэсэн хариу өглөө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 25. БААСАН ГАРАГ. № 41 (6773)

 

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

15 цаг 14 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

15 цаг 17 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

17 цаг 53 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

17 цаг 57 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

23 цаг 27 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

23 цаг 27 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Уржигдар 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Уржигдар 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

2026-10-19
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

2026-10-19