“Өглөө бүр сэрэх хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй”

2022-02-25
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Онцлох ярилцлага

-Оросын жүжигчин Алексей Фатеев мэргэжил, амбиц, гэр бүлийн тухай-

З.БАТЦЭЦЭГ

Алексей Фатеев 15 жилийн турш Маяковскийн театрт ажиллаж, үзэгчдийг баярлуулж, кино, телевизийн шоунд их тоглодог ч, гайхалтай даруухан хүн хэвээр үлджээ. Тэрбээр Оскарын шагналыг мөрөөддөггүй ч, уран бүтээлийнхээ үр шимийг хүртэхийг хүсдэг, мөн яаж амарч огт чаддаггүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Одоо жүжигчин нэгэн зэрэг хэд хэдэн шинэ төслийн зураг авалтад оролцож байгаа бөгөөд хоёрдугаар сарын 26-нд  Алексейн гол дүрд нь тоглосон "Бороотой улирал" цуврал  Оросын “Домашный” сувгаар дээр гарч эхэлнэ. Жүжигчин уран бүтээл, мэргэжил амбийц, гэр бүлийн талаараа eva.ru-д ярилцлага өгснийг орчуулан хүргэж байна.

 

 

-Алексей та урлагийн хүн тэр дундаа жүжигчин болохыг төлөвлөж байгаагүй гэсэн. Гэхдээ хөгжим их сонирхож байсан. Хэнийг их сонсдог байв?

-Яг тэр гэж хэлэх хамтлаг санаанд орохгүй байна. Гэхдээ манай гэрт үргэлж хөгжим дуугарч байдаг байсан. Манай ээж гитар сайн тоглодог. Одоо ч заримдаа хөгжим тоглоно. Их сайхан дуулдаг. Ах бас гитар тоглож, хуучны дуунуудыг сайхан дуулна. Би ийм орчинд өссөн болохоор том болоод гитар тоглож сурсан. Үүнээс өмнө төгөлдөр хуур заалгаж байсан. Нээх амжилт олоогүй ээ. Соёлын ордонд манайх нэг хамтлагтай байлаа. Тэнд би “Beatles’’, ‘’Rolling Stones’’ зэргийг дууриаж тоглодог байсан. Би одоог хүртэл эдгээр хөгжмийг л сонсдог. Орчин үеийн хөгжмийг ойлгодоггүй.

-Хэдийгээр та хөгжим сонирхдог ч төмөр замчын сургуульд орсон. Дараа нь гэнэт соёлын техникумд ороход аав ээж тань яаж хүлээж авсан бэ?

-Ээжийн хувьд гэнэтийн зүйл болсон. Би шалгалтаа өглөө гэж гарч яваад өөр сургуульд орчихоод ирсэн. Ээж надтай хэд хоног дуугараагүй. Би түүнийг ойлгож байсан. Манай тэнд жүжигчин гэсэн мэргэжил байдаггүй байлаа. Тиймээс надад таалагдсан. Би удирдаачийн ангид сурч байсан ч, найруулагчийн ангид ихэнх цагаа өнгөрөөдөг байсан.

 

-Харьковт таны карьер амжилттай явж байсан. Театрт дандаа гол дүрд тоглодог. Яагаад бүгдийгээ орхиод, Москвад ирж, бүхнийг эхнээс нь эхлэхээр шийдсэн бэ?

-Надад мөнгө их олох, нэрд гарах гэсэн амбийц байгаагүй. Би мэргэжилдээ илүү ихийг хийе, өөр бусад найруулагчтай ажиллаж үзье гэж бодсон. Украйн театрын сургалт сайн, хүчтэй. Гэхдээ би орос сургалтыг сонирхож үзмээр байсан.

-Маяковскийн театрт ажиллаж байхад энэ хоёр сургалтын ялгааг хэр мэдрэв?

-Надад илүү амархан байсан. Учир нь Харьковт сургууль төгссөний дараа би Оросын академийн театрт ажилд орсон. Тиймээс оросын найруулагчид юу хүсээд байгааг мэдэж байсан гэж хэлж болно. Украйн сургалт бол илүү хурц, тод, гадаад илэрхийлэл ихтэй. Тэгэхээр өөртөө энэ чанаруудыг жаахан дотогшоо дарж байсан. Надад өөр театрын сургалттай нүүр тулах аймаар байгаагүй. Харин эндхийн хүмүүсийн мэргэжлийн ур чадвараас эмээж байсан. Энд хамгийн шилдгүүд нь цугласан байдаг. Тиймээс би тэдэнтэй эн зэрэгцэж чадах болов уу гэдэг асуудал байсан. Гэхдээ театр намайг хүлээж авсан. Үүнд би их баяртай байгаа.

 

-Та хөндлөнгөөс өөрийгөө ажиглавал өөрийхөө ямар жүжгийг үзээрэй гэж зөвлөх вэ?

-Хэцүү, бүх бүх дүрдээ хайртай. Өөрийхөө ажлын өмгөөлөгч нь би. Сайт руу ороод аль ч дуртай жүжгээ сонгож болно. Бүгд гоё. Театрт миний тоглосон анхны дүр бол ”На бойком месте” жүжгийн Миловидов. Энэ дүрийг илүү онцолж байна. Тоглох тусам утгыг нь илүү ойлгодог болоод байгаа. “Все мои сыновья” жүжгэн дээр та их инээхгүй ч, их зүйлийг бодогдуулдаг. Би үнэхээр театрын бүх жүжгэнд дуртай.

 

-Та сериалд их тоглодог. Өөрөө сериалд дуртай юу. Саяхан үзсэн ямар сериал таалагдсан бэ. Дэлхийн түвшний ямар бүтээлд тоглохыг хүсч байна вэ?

-Тийм кинонд тогломоор байна гэж нэрийг нь хэлээд яахав. Гэхдээ би кино урлагийг анхааралтай ажиглаж байгаа. Заримдаа Холливудад яаж ийм өндөр түвшний бүтээл хийж чадаж байнаа гэж гайхдаг. Мэдээж манай сериалууд түвшингөөрөө гүйцэхгүй. Гэхдээ хийж байгаа хүн бүр өөрсдийхөө түвшинд бүх чадлаа дайчилж, урагшаа хөгжүүлэх гэж хичээж байгаа. Надад ямар ч амбийц атаархал байдаггүй. Бүх юм болох цагтаа болдог гэдэгт итгэдэг. Болоогүй бол би бэлэн биш байсан гэсэн үг. Оскар авах хүсэлтэй олон залуу жүжигчнийг би ойлгож байна. Би ч залуудаа мөрөөдөж байсан. Одоо бол үр бүтээлч байхыг л хүсэж байна. Би театрт илүү дуртай. Үзэгчидтэй амьд харилцаа үсгэдэг учраас.

-Танай эхнэр урлагаас хөндий хүн. Энэ нь хэрэг болдог уу. Саад болдог уу. Та түүнтэй ажлын талаар саналаа хуваалцаж, зөвлөгөө авдаг уу?

-Ажил миний амьдралын тал хэсэг учраас мэдээж гэртээ зөвлөлдөнө. Эхнэр кино зохиолыг уншдаг. Миний бүх жүжгийг үздэг. Мэдээж дүрийн талаар түүнтэй нарийн зөвлөлддөггүй.

-Та амарч чаддаг уу?

-Үгүй. Үргэлж шинэ зүйлийг эрж хайж, дүр, жүжгээ бодож байдаг. Жилд хоёр удаа далай явахад толгой жаахан амардаг. Гэртээ бол ажил бодохгүй байж чаддаггүй. Заримдаа жаахан унтаж амраад, гэрийхэнтэйгээ цагийг өнгөрөөгөөд, утсаа салгаад, сайхан хоол идэхэд амарчихсан байдаг. Амрах дургүй, тиймээс баярын өдрүүдэд дургүй. Юу ч хийхгүй яаж арав хонодог байна аа.

 

-Хөл хорионы үеэр театр хаалттай байхад хэцүү байв уу?

-Одоо ч хэцүү байна. Заал дүүрэхгүй. Дүүрэн байх үеийг их санаж байна. Хэзээ нэгэн цагт эргэж хэвэндээ орно гэж найдаж байгаа. Энэ стресстэй цаг үед хүн бүрт ажлаа хийх урам зориг, өглөө бүр сэрэх хүсэл эрмэлзэлтэй байгаасай гэж хүсэж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

15 цаг 17 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

16 цаг 0 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

16 цаг 2 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

16 цаг 4 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

16 цаг 5 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин