Хөгжлийн банкийг шалгахад шинжээч, мөрдөн шалгах баг бүхий  түр хороо байгуулах санал гаргав

2022-02-24
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УЯНГА

 

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаар Засгийн газар, Монгол банк болон аудитын тайлан, дүгнэлт зөвлөмжтэй танилцаж, дүнг УИХ-д танилцуулах үүрэг бүхий таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар нэгдүгээр сарын  31-ний өдөр байгуулагдсан.  Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б. Баттөмөр, гишүүдэд  Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, С.Чинзориг нарын гишүүд ажиллаж буй. Ажлын хэсэг хяналт шалгалтын талаарх явцын мэдээлэл өглөө.

Цаашид Хөгжлийн банкны хууль эрх зүйн зохицуулалтыг ойрын хугацаанд сайжруулах, банкны бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох ёстой. Мөн

61 зээлдэгчид хамаарах төсөл хөтөлбөрийг газар дээр нь очиж нэг бүрчлэн тулгаж үзэх, барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоохын тулд мэргэжлийн шинжээч, мэргэшсэн үнэлгээчин, мөрдөн шалгах эрх бүхий баг үүсгэж, Хянан шалгах түр хороо болгон өргөжүүлэх саналыг дэвшүүллээ.

 

Б.Баттөмөр: 3.2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ БАЙНА

 

-2012 оноос эхлээд 2021 оныг хүртэл 3.2 их наяд төгрөгийн чанаргүй зээл байна. Тодруулбал 2012 оноос эхлээд 7.4 их наяд төгрөгийн зээл олгогдсон. Үүнээс 3.2 нь чанаргүй болсон гэсэн үг. Ажлын хэсэг үүн дээр гол анхаарлаа тавьж ажиллаж байна. Харин нийт зээлийн 31 хувь буюу 1.2 их наяд төгрөгийн зээлийг чанартай гэж үзэж байна. 55.6 хувь буюу 1.8 их наяд төгрөгийн 28 зээл чанаргүй, 15 зээл буюу 209 сая төгрөгийн зээл анхаарал хандуулах зээлд хамрагдсан.

 Нийт зээлийн зарцуулалтыг авч үзвэл 84.1 хувь буюу 2.7 их наяд төгрөгийн 52 зээлийн зарцуулалт зориулалтын дагуу зарцуулагдсан. 20 аж ахуй нэгжийн 21 зээл зориулалтын бусаар зарцуулагдсан. Эрсдэлийн сангаар тооцож үзвэл 687 тэрбум чанаргүй, 543 тэрбум төгрөг анхаарал хандуулах, 131 тэрбум төгрөг хэвийн гэж үзэж байна.

Барьцаа хөрөнгийг авч үзвэл нийт зээлийн 59.9 хувь буюу 1.7 их наяд төгрөгийн 39 зээл барьцаа хөрөнгө хангаагүй, 46.1 буюу 1.4 их наяд төгрөгийн зээл барьцаа хангалттай гэж үзсэн. 47 зээлд олгогдсон 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээл байна. Асуудал дэгдсэнээс хойш 21 аж ахуйн нэгж 48.9 тэрбум төгрөгийн төлөлт хийсэн. Шүүхийн шатанд 30.9 хувийн зээлийн нэхэмжлэл гаргасан.

 

Ц.Даваасүрэн: ХӨГЖЛИЙН БАНКНААС АВСАН ЗЭЭЛЭЭРЭЭ АРИЛЖААНЫ БАНКНЫ ЗЭЭЛЭЭ ТӨЛСӨН

 

-Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын дагуу зарцуулж уу үгүй юу гэдгийг шалгах хэрэгтэй. Хөгжлийн Банкнаас зээл аваад арилжааны банкны зээлээ төлсөн тохиолдол байна. Хэдэн зуун тэрбум төгрөгийг аваад чанаргүй зээлээ төлсөн байгаа юм. Зориулалтын бусаар зарцуулсан хүмүүс ч бий. Газар дээр нь очиж шалгах хэрэгтэй байгаа тул цаг хугацаа их шаардаж байна. 10 хоногийн дотор шалгана гэвэл сийрүүлж бичих болно.

Зарим нэг төслийн мэдээллээр байшин барьж, тоног төхөөрөмж худалдаж авсан гэж байгаа ч барилгын араг яс л байх жишээтэй. Ийм байдлыг шалгаж шалгалтын ажил удааширч байна. Өмнөх шалгалтуудаас өөр дүгнэлт гаргахыг зорьж байгаа.

Улс төрийн өндөр албан тушаалтан ашиг сонирхлын зөрчил гаргаж уу гэдгийг тогтооно. Нөлөөлөл үзүүлэлгүйгээр тодорхой хэмжээний зээлийг хамаарал бүхий этгээд нь аваад зориулалтын дагуу ашиглаж уу гэдгийг хянах хэрэгтэй. Ер энэ асуудлыг огт хориглож болохгүй. Улс төрийн өндөр албан тушаалтан нөлөөлсөн үү гэдгийг хууль хяналтын байгууллага тогтоох юм.

 

Б.Бат-Эрдэнэ: ХӨГЖЛИЙН БАНК ЗУРГААН ШААРДЛАГААС ГУРВЫГ НЬ Л ХАНГАЖ БАЙНА

 

-Хөгжлийн банктай холбоотойгоор тунаж үлдсэн 73 зээлийн асуудлыг ярьж байгаа. Хүрээ хязгаараа тодорхойлох ёстой. Арилжааны банкууд зургаан шаардлага тавьдаг байхад Хөгжлийн Банк гуравхан шаардлагыг нь хэрэгжүүлээд бусдыг нь хэрэгжүүлэхгүй явж ирсэн. Энэ бол хариуцлагатай холбоотой асуудал.

 Хэрэгжиж байгаа төсөл бүрийг газар дээр нь очиж нягталж шалгах хэрэгтэй. Анхан шатных нь баримтыг зээлдэгч тус бүр дээр очиж нягталж шалгах ёстой. Тэгэхгүйгээр одоо байгаа баримт, шалгалтын дүн дээр нь ажлын хэсгийн дүгнэлт гарна гэвэл  хөнгөн хуумгай зүйл болно гэх байр суурьтай байгаа. Хөгжлийн банкны хэлэлцүүлэгт оролцсон төрийн бус байгууллага, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хүмүүсийн төлөөллийг энэ ажлын хэсэгт оруулж ажиллуулах саналыг ажлын хэсэгт хэлсэн.

 

Б.Пүрэвдорж: ШАЛГАЛТ ХИЙЕ ГЭХЭЭР БҮХ БИЧИГ БАРИМТЫГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА АВААД ЯВСАН БАЙНА

 

-2011-2017 онд УИХ-ын чуулганаар ямар зээл өгөх вэ гэдгийг баталдаг байсан. 2017 оны нэмэлт өөрчлөлтөөр энэ заалтыг болиод ТУЗ тус шийдвэрийг гаргадаг болсон. 2017 он хүртэл зургаан жилийн хугацаанд 348 ААН-д Хөгжлийн Банк өөрийн шийдвэрээр зээл олгосон. Хөгжлийн Банк 2017 оны хуулийн өөрчлөлтөөр дарга нарын банк болсон. Ажлын хэсэг араа шүдгүй ажиллаж байгаа. Хөгжлийн банкинд шалгалт хийе гэхээр бүх бичиг баримтыг хууль хяналтын байгууллага аваад явсан байна. Дээрээс нь ААН-ийн нууц тул данс гүйлгээ рүү орж болохгүй.

ААН-ийн захирал, Хөгжлийн Банкны дарга нарыг дуудаад зээл авсан компаниудад хэн нөлөөлсөн бэ гэдгийг шалган мөрдөх эрх байхгүй. Тиймээс УИХ-ын хяналт шалгалтын хуулийн дагуу хянан шалгах түр хороог байгуулах нь зөв. Ингэвэл мөрдөн шалгах, нотлох баримт цуглуулах, гэрчээр хүмүүсийг дуудаж байцаах эрхтэй болно. Мөн шинжээч томилох бүрэн эрх бий болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 40 (6772)

 

Г.Занданшатар: Уул уурхайн үр ашгийг зөвхөн өнөөдөрт бус ирээдүйн хөгжилд зориулах ёстой

Манай улс хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх “Уу

10 цаг 49 мин
МАН-ын Удирдах зөвлөл хэзээ хуралдах вэ?

АН шинэ даргаа сонгосон. МАН бас шинэ даргаа сонгохоор болсон. Тус намын Удирдах зөвлөл, да

10 цаг 49 мин
Хөгжлийн банкны хэргийг “гол гэрч”-гүйгээр шүүгээд байгаа юу?

Шүүх байгууллага Хөгжлийн банкны хэргийг 2023 оноос эхэлж шүүн хэлэлц

10 цаг 49 мин
Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар болон Засгийн газар,  УИХ-ын гишүүдээс асуух АСУУЛТ

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн

10 цаг 49 мин
Ж.Бат-Эрдэнэ: Ерөнхий сайд намын дарга байх, намын  дарга Ерөнхий сайд байх нь еэвэнгийн хоёр тал

-УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын гэрээтэй холбоотойгоор зургаан улстөрчийг шалгаад эхэлсэн үү?

Сүүлийн үед “…Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын гэрээ Монголд ашиггүй, алдаатай болсон

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Тэмүүжиний ойрын хүмүүсийг баривчилжээ

“…УИХ-ын нэр бүхий зарим гишүүнд хэрэг үүсгэж, Улсын ерөнхий прокурор на

Өчигдөр 06 цаг 00 мин
“…Оросууд Эрдэнэтийн 49 хувийг буцааж авч байгаа гэнэ” гэж байгаад “эзэн”-д нь буцаахаар тохирчээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монголын зэс корпорац” компани Оросын талаа

Өчигдөр 06 цаг 00 мин
Түүхэнд ном нь хамгийн их эрэлттэй зохиолчийн нэг Лев Николаевич Толстой

Лев Николаевич Толстой өнөөгийн ОХУ-ын Тула мужийн Ясная Поляна хэмээх газар үе залг

Уржигдар 14 цаг 25 мин
Балба дахь "Zen” үеийн хувьсгал

Балбын арми тус улсад эмх замбараагүй байдал үргэлжилж байгаа энэ үед

Уржигдар 11 цаг 20 мин