Б.Мөнхсоёл: Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны хэвшмэл ойлголтыг өөрчлөх хэрэгтэй

2022-02-23
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ч.ОЛДОХ

 

Хөдөлмөрийн үндэсний намын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхсоёлтой ярилцлаа. 

 

-Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаар сүүлийн үед ярих боллоо. Тиймээс энэ сэдвээр ярилцъя. Сонгуульд эмэгтэйчүүд нэр дэвшиж байгаа ч төрд сонгогдож байгаа  тоог харвал хангалтгүй байдаг. Шалтгаан нь юу вэ, танд ямар дүгнэлт байна?

- Өнөөдөр  улс төрд орсон, ороогүй олон эмэгтэй энэ  асуудлыг хөндөж байна. Тэр нь юу вэ гэвэл сонгуулийн тогтолцооны тухай, өрсөлдөж байгаа бол цэвэр шударгаар өрсөлдөх ёстой гэдгийг ярьж байгаа юм. Гэтэл тэр өрсөлдөөн нь шударга бус байна. Ялангуяа бодит байдалд улс төрийн сонгуульд  хэн их мөнгөтэй, эсвэл хэн их сүлжээтэй нь явж байна. Тэгэхээр энэ хууль эрх зүйн орчныг өөрчлөхгүй бол төлөөлөл бүрэн утгаараа гарч ирж чадахгүй.

-Хүн амын, тэр дотроо сонгогчдын олонх нь эмэгтэйчүүд байгаа. Сонголтод, тухайлбал эмэгтэй  нэр дэвшигчийг гаргаж ирэхэд нөлөөлөх боломж хэр байдаг бол?

-Эмэгтэйчүүд хүн амын 51 хувийг эзэлж байгаа боловч  өнөөдөр 76 гишүүний дөнгөж 13 нь эмэгтэй байна. Хэдийгээр энэ тоо өсч байгаа мэт боловч хангалтгүй юм. Өөрөөр хэлбэл тооны хувьд төлөөлөл хангалттай биш байна. Мөн тооноос чанар гэж бид ярьдаг, тэгвэл чанарын хувьд ч энэ нь хангалттай биш байгаа.

-Олон улсын жишиг ямар байна вэ?

-Сүүлийн үед харж байхад  Канад  эсвэл Финланд, мөн  Европын зарим улс оронд төлөөлөл, ялангуяа эмэгтэйчүүдийн төлөөлөл маш сайн хангагдаж байна. Нийгмийн эмзэг бүлгүүдийн төлөөлөл байхгүй  боловч эмэгтэйчүүдийн төлөөлөл хөгжиж байгаа болон өндөр хөгжсөн улс орнуудад нэлээд  сайн хангагдаж ирж байгаа нь эргээд хууль эрх зүйн орчинтойгоо холбоотой. Нөгөө талаас эмэгтэй улстөрчдөд санхүүгийн дэмжлэг төрөөс нь өгдөгтэй холбоотой байна. Манай улсад энэ асуудлыг хөндөж,  гаргаж  ирж олон улсын байгууллагууд болон дотоодын ТББ-ууд судалгаа хийж зөвлөмж гаргасан нь сайн талтай. Гэтэл бодлого боловсруулагчид, хууль тогтоогчдод  үүнийг өөрчлөх, энэ хандлагыг, эмэгтэйчүүдийн төлөөллийг улс төрд илүүтэй оруулах эрмэлзлийг дэмжих тал нь дутмаг байгаад байна. Тиймээс сүүлийн үед “Монголд мэдэхгүйн зовлон алга. Хүсэхгүйн зовлон байна” гэж ярьцгаах болсон. Өөрөөр хэлбэл, мэдлэг, мэдээллийг хаанаас ч авчихаж болж байна. Гэтэл түүнийг өөрчлөх, бодлогын маш том өөрчлөлтийг хийх хүсэл эрмэлзэл улстөрчид, шийдвэр гаргагчдад байхгүй болохоор шударга бус өрсөлдөөн, мөнгөний сонгууль олон жил дараалан явагдаж ирсэн. Иймээс эмэгтэйчүүдийн төлөөлөл бүрэн утгаараа хангагдаж чадахгүй байна. Эрэгтэйчүүдийн хувьд ч адилхан. Энэ дотор залуучууд, зарим УИХ-д гарч байх ёстой хүмүүс сонгогдож чадахгүй байна.

-Монголын улс төрд байгаа хандлага гээд ярьж байна. Хандлагаа өөрчлөхөд эмэгтэйчүүдийн зүгээс  дорвитой  өөрчлөлт, манлайллыг бий болгоход улстөрч эмэгтэйчүүдийн зүгээс дэвшүүлж байгаа ямар санал, санаачилгууд байна вэ?

-Бидний шүүмжилдэг өөр нэг асуудал нь нийгмийн болон хувь хүний шинжтэй  янз бүрийн асуудал, хүчин зүйлс байна. Эмэгтэйчүүд маань өөрсдөө бас  зоригтой байх хэрэгтэй байна. Хоёрдугаарт, баг болж хамтарч нэгдэж ажиллаж сурмаар байна. Гуравдугаарт, өөрсдийн үзэл бодлыг илэрхийлэх, асуудлын төлөө эцэст нь хүртэл тууштай явж сурмаар байгаа юм. Энэ олон хүчин зүйл шаардагдаж байна. Нөгөө талаас ингээд явах гэхээр түрүүнд миний хэлсэнчлэн хууль эрх зүйн болон нийгмийн бодит орчин бүрдэхгүй байна. Нийгмийн хэвшмэл хандлага, тухайлбал телевизийн нэвтрүүлгээр    50 гаруй насны  эмэгтэйгээс “Та УИХ-д хэдэн эмэгтэй гишүүн байх ёстой гэж боддог вэ” гэж асуухад “Ганц хоёр  байхад хангалттай даа” гэж хэлж байгаа харагддаг. Энэ маш буруу. Хувь хүний байр сууриас эрэгтэй, эмэгтэй гэж ялгамааргүй байгаа боловч яалт ч үгүй байгалиасаа эрэгтэй, эмэгтэй хүн гэх  ялгаатай хүчин зүйлүүд байдаг.

 Улс төрд эмэгтэй хүн, эмэгтэй гишүүд олон орсноороо,  компанийн түвшинд  ч гэсэн эмэгтэйчүүд удирдлагад олон байснаараа аливаа мэдээлэл ил тод болдог, авлига, хээл хахуулын асуудал багасдаг. Илүү олон эмзэг бүлгийн, нийгмийн асуудлууд хөндөгддөг. Түүнээс гадна эдийн засгийн болон бусад асуудлыг хөндөж  гаргаж ирдэг. Энэ олон давуу талыг бодолцож эмэгтэйчүүдийг улс төрд гаргаж ирэхээс өөр аргагүй. Үүний тулд яалт ч үгүй  хууль эрхзүйн орчин болон нийгмийн хэвшмэл ойлголтуудыг өөрчлөх, сонгогчдын мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх хүчтэй акцуудыг  хийх хэрэгтэй. Эмэгтэй манлайлагчдын сүлжээ гэдэг нь түрүүнд миний хэлсэн сул тал болох, эмэгтэйчүүд баг болж ажиллах, бие биеэ дэмжих, амжилтад хүртэл нь тууштай дэмжиж явах, энэ байдлыг нэмэгдүүлэхийн тулд Койка болон НҮБ-аас хамтарч хэрэгжүүлж байгаа дөрвөн жилийн хугацаатай төсөл хөтөлбөр дэмжлэг болох байх. Үүний төлөө зорьж ажиллах хөшүүрэг бий боллоо гэж харж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 39 (6771)

 

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

6 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

21 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

21 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

16 цаг 7 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

16 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

18 цаг 47 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

18 цаг 51 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин