Хөгжлийн банкийг “хөгжил”-ийн замд нь ингэж оруулсан

2022-02-21
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Төр Хөгжлийн банк байгуулсан. Түүнийгээ “улс төрийн шийдвэр”-ээр удирдсан. Тэр нь өнөөдөр дэлбэ татагдлаа. Өчнөөс олон зуун тэрбум төгрөг нохойн замаар оржээ.

Уг нь анх 2010 оны долдугаар сарын 20-ны өдөр Засгийн газар “Гадаадын туршлагатай, мэргэжлийн, хараат бус удирдлагын багаар гүйцэтгүүлэх тухай” 151 дүгээр тогтоолыг баталж байжээ. Тэгээд 2011 оны наймдугаар сарын 30-нд Монгол Улсын Хөгжлийн банк Солонгосын Хөгжлийн банк хооронд “Монгол улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурж байв. Солонгосын Хөгжлийн банк нь тус улсын дайны дараа жил 1954 онд эдийн засгийг сэргээн босгох, аж үйлдвэржилтийн бодлогыг дэмжин хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан, дэлхийн шилдэг туршлагатай банк юм.

Тэр арга хэмжээнд тухайн үед Ерөнхий сайд байсан Сү.Батболд,  Тэргүүн Шадар сайд байсан Н.Алтанхуяг, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Ч.Хашчулуун, Солонгосын Хөгжлийн банкны удирдлагууд, Солонгосын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Хан Дай Ву, Монголын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллах Ким Жанг Жин нар оролцож байжээ.

Тэгэхэд Ерөнхий сайд Сү.Батболд “...Хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх олон томоохон бүтээн байгуулалтыг бодит ажил болгоход хүчирхэг Хөгжлийн банкны үүрэг нэн чухал. Солонгосын талтай хамтран ажиллах энэхүү хамтын ажиллагаа нь бидний тавьсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн байдаг. Тэрхүү “Удирдлагын гэрээ” ёсоор Хөгжлийн банкийг хоёр талын хамтарсан банк удирдахаар болсон. Солонгосын Хөгжлийн банкнаас таван мэргэжилтэн ирж, дөрвөн жил ажиллах гэрээ байгуулжээ.

Тэгээд Монголын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар 1979 оноос Солонгосын Хөгжлийн банкинд ажиллаж байсан, Узбекистан улс дахь салбарын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ким Жанг Жинийг,  Эрсдэлийн удирдлагын газрын захирал, Зээлийн газрын захирлаар Солонгосын мэргэжилтнүүдийг томилж байв. Мөн Монголын Хөгжлийн банкинд ажиллах солонгос мэргэжилтнүүдийн цалин, зардлыг Солонгосын Хөгжлийн банк хариуцахаар заажээ.

Гэвч үүнээс хоёрхон жилийн дараа манай Засгийн газар 2010 оны тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгоод, Солонгосын мэргэжилтнүүдийг хөөгөөд явуулсан байдаг. Тодруулбал, Засгийн газрын 2013 оны тавдугаар сарын 25-ны 192 дугаар тогтоолоор 2010 оны долдугаар сарын 20-ны өдрийн “Гадаадын туршлагатай, мэргэжлийн, хараат бус удирдлагын багаар гүйцэтгүүлэх тухай” тогтоолын Хоёр дахь хэсэгт “...Хөгжлийн банкны үйл ажиллагааг 2010 оны III улиралд багтаан зохих журмын дагуу эхлүүлж, сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр банкны гүйцэтгэх удирдлагыг гадаадын туршлагатай, мэргэжлийн, хараат бус удирдлагын багаар гүйцэтгүүлэх арга хэмжээ авахыг Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарт тус тус даалгасугай” гэснийг хүчингүй болсонд тооцсон. Ингээд Хөгжлийн банкны удирдлага Засгийн газарт шилжиж дараа дараагийн холион баттан, идэлт уулт эхэлж, “хөгжил”-ийн замд нь оруулсан түүхтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 37 (6769)

 

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

6 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

21 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

21 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

16 цаг 7 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

16 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

18 цаг 47 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

18 цаг 51 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин