Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулна

2022-02-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.УЯНГА

 

Засгийн газар өчигдөр хуралдаж эдийн засаг, эрүүл мэнд, соёл урлагийн салбартай холбоотой томоохон шийдвэрүүд гаргалаа. Тухайлбал, иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахад 60 тэрбум төгрөг төсөвлөж, тавдугаар сарын 1-нээс эхлүүлэхээр болов. Салбарын сайд нарын байр суурийг хүргэж байна.

 

Сангийн сайд Б.Жавхлан: Бизнесийн салбарыг сурталчилна

 

-Эдийн засаг хөгжлийн яам үндсэн чиг үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Тус яамны дэргэд Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулахаар боллоо. Тус агентлаг нь 30 хүний орон тоотой.

Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалтын бодлого тодорхой болж, тэднийг бүтээн байгуулалт болон бусад эдийн засгийн салбаруудтай холбох, бизнесийн салбарыг тус агентлагаар дамжуулж олон нийтэд сурталчлах юм. Удахгүй Монголын эдийн засгийн форм, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд олон хөрөнгө оруулалтын ажил хийгдэнэ.

 

Соёлын сайд Ч.Номин: Уран бүтээлчдийг олон улсын наадамд  дэмжинэ

 

-Монгол уран бүтээлчдийг олон улсын наадамд тогтмол оролцуулна. Оскарын дараа эрэмбэлэгддэг Каннын наадам бол дэлхийд Монголыг сурталчлах том боломж. Манай яамны дэмжлэгтэйгээр уран бүтээлчид Итали улсад зохион байгуулдаг Венецийн дүрслэх урлагийн болон Франц улсад зохион байгуулдаг “Каннын кино наадам”-д тогтмол оролцох боломж нээгдлээ. Монголд дэлхийн томоохон продюссеруудыг авчирч, уран бүтээл хийх боломжийг танилцуулна. Холливудын дөрвөн кино продакшнтай хамтарч ажиллах суурийг тавьсан. Зургаадугаар сард эхний киноны зураг авалтыг хийхээр төлөвлөсөн.

 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Урьдчилан сэргийлэхэд 60 тэрбум төгрөг зарцуулна

 

-Нийт хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах ажлыг тавдугаар сарын 1-нээс орон даяар зохион байгуулна. 18-аас дээш насны иргэдийг жил бүр эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэгт хамруулахаар төлөвлөсөн бөгөөд энэ жил 0-18 насны хүүхдүүдийг ч мөн эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээнд хамруулахаар нэмлээ. Насанд хүрэгчид 23, хүүхдүүд 15 төрлийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдана. Энэ онд өвчнийг эрт илрүүлэх үйл ажиллагаанд 60.8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  Хоёрдугаар САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 35 (6767)

 

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

7 цаг 22 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

11 цаг 10 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

11 цаг 10 мин
МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Улстөрчид, олон нийт аль аль нь нэг үеэ бодвол судалгаанд ач холбогдол өгдөг болжээ. Энэ нь

11 цаг 10 мин
Говь, хангайн наадмуудын сонин хачнаас...

Говь нутгийн элгэмсэг найрсаг ард түмний өлгий, өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж байгаа оюун

Өчигдөр 15 цаг 40 мин
Мүн Жэ Инийн тэмдэглэл

Мүн Жэ Ин

Өчигдөр 15 цаг 28 мин
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Өчигдөр 13 цаг 19 мин
БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

Өчигдөр 10 цаг 19 мин
Ерөнхий сайдын танилцуулсан есөн шийдвэр

Арав гаруй хоног гадаад, дотоодын зочдын хөлд дарагдсан COP17 өндөрлөж, улс орон хичээлийн шинэ жил, ургац хураалт, ө

Өчигдөр 06 цаг 00 мин