Улаанбаатарт сархадаас өөр шийдэх асуудал алга уу, Хотын дарга аа

2022-02-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.УЯНГА

Улаанбаатарын асуудал, нийслэлчүүдийн зовлонг тоочвол барагдахгүй. Утаа, түгжрэл, ядуурал, хүчирхийлэл, архидалт, ажилгүйдэл гээд уртаас урт жагсаалт гарна. Гэтэл нийслэлийн 1.5 сая иргэнийг аз жаргалтай амьдруулна гэж сонгогдсон Хотын дарга Д.Сумъяабазар түгжрэлд сөхөрч, амьдрал нь туйлдсан иргэдээ тоож байгаа шинж алга. Харин ч бүр архидалт, хүчирхийллийн айдас дор амьдарч буй иргэдээ тавлаж байгаа аятай ажил нь олдохгүй хийцгүйрэхдээ сар бүрийн 1-нд архи худалдахыг хориглосон шийдвэрийг цуцалж иргэддээ сюрприз барив.

Үүнийгээ бүр сүр дуулиантайгаар мэдэгдэж хэвлэлийн бага хурал хийлээ. Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Нийслэлийн Засаг даргаас бизнес эрхлэгчдээ дэмжих, хүнд суртал, чирэгдэл бий болгож байгаа төрийн үйлчилгээг таслан зогсоох шийдвэрүүдийг удаа дараа гаргаж байгаа. Өчигдөр гаргасан захирамж бол үүний нэг. Шийдвэр гаргахын өмнө холбогдох тооцоо, судалгааг хийсэн. Архидан согтууруулахтай тэмцэх бодлогыг хориглосноос илүү зохистой хэрэглээг дэмжих, соён гэгээрүүлэх бодлогыг баримтлах нь зөв зүйтэй юм. Олон улсын жишиг судалгаанаас харахад согтууруулах ундааны худалдааг хориглосноор амжилт гарсан түүх байхгүй. Согтууруулах ундааг худалдахыг хориглосноор дамын наймаа, хууль бус худалдааг өөгшүүлээд зогсохгүй, ахуйн хүрээний архидалт, хяналтгүй нөхцөл байдал руу түлхэж байсныг олон судалгаа харуулсан. Энэ бүхнээс үүдэн Нийслэлийн Засаг даргын А/176 тоот захирамж гарсан” гэлээ.

Өөрөөр хэлбэл, Хотын даргын эдийн засгийг дэмжих бодлого нь энэ бололтой. Ингэхдээ архины зөвшөөрөл хэмээх алга дарам цаасны цаана хэчнээн олон айл хүчирхийлэлд өртөж айж дагжин чичирч буйг мэдэхгүй байгаа гэж үү. Мэдлээ гэхэд хотод түм буман асуудал байхад арайхийж сар бүрийн 1-нд архинаас татгалзаж хэвшиж байгаа аж ахуйн нэгж иргэдээ тайван орхиж болохгүй юу. Монголчуудад архи тэмцэх, архины хэрэглээнд хяналт тавих даруулга хэрэгтэй болохоос архи зарах өдрийн тоо цөөдөөгүй шүү Хотын дарга. Энэ янзаараа ямар ч бодлого, мэдрэмжгүй, аз жаргалтай амьдралыг амласан шийдвэрийнхээ эсрэг яваад байвал чаддаг хүн байгаа гэдгийг сануулах нь илүүц биз.

Эх сурвалж: www.polit.m

Архи үйлдвэрлэгчид,бар сав ажиллуулагчдыг дэмжиж гэр бүлийн хүчирхийллийг гааруулах зорилготой.Хар үйлээс бүтсэн татвар ...
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

6 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

21 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

21 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

16 цаг 8 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

16 цаг 11 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

18 цаг 47 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

18 цаг 51 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин