БНХАУ-ын Бейхангийн их сургуулийн доктор, магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалт зарлагдлаа

2022-02-15
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.САРУУЛ

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Бейхангийн их сургуульд 2022 оноос элсэн орох Доктор (DOCSTA) болон Магистр (MASTA)-ын зэрэг олгох тэтгэлэг хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна.

Хөтөлбөрийн тухай:

НҮБ-ын “Сансрын хэрэглээ” хөтөлбөрийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх зорилгоор БНХАУ-ын Бэйхангийн их сургуулийн санаачилгаар Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр 2006 оноос хэрэгжиж эхэлсэн тус хөтөлбөрт Монгол Улс 2008 оноос нэгдсэн.

БНХАУ-ын Бэйхангийн их сургууль нь 1952 онд байгуулагдсан бөгөөд хуучнаар Бээжингийн их сургуулийн агаарын хөлгийн инженерчлэл, сансар судлалын чиглэлийн салбар сургууль юм. Энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн хамгийн анхны бөгөөд  Хятадын шилдэг 16 сургуулийн нэг юм.

Хугацаа:

Магистрын хөтөлбөр 1 жил 9 сар

Докторын хөтөлбөр 3-4 жил

Сургалтын төлбөр;

Сургуулийн дотуур байрны төлбөр (цэвэр ус, цахилгааны төлбөр орохгүй);

Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу мастерын хөтөлбөр сард 3000 юань, докторын хөтөлбөр 3500 юань);

Гэнэтийн осол эмчилгээний үеийн даатгалын төлбөр (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу);

2 талын энгийн зэрэглэлийн нислэгийн тийзийн төлбөр (зөвхөн 1 удаа олгох);

Тавигдах шаардлага:

Монгол Улсын иргэн байх;

2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар MASTA хөтөлбөрт өргөдөл гаргагч 35, DOCSTA хөтөлбөрт өргөдөл гаргагч 40 нас хүрээгүй байх (DOCSTA хөтөлбөрт 35 нас хүрээгүй өргөдөл гаргагчид шалгаруулалтад давуу тал эдэлнэ);

Сансрын технологийн салбар эсхүл судалгааны байгууллагад ажиллаж байсан мэргэжлийн туршлагатай байх;

Англи хэлний ахисан шатны ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх;

Монгол Улсын болон бусад улсын засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг байгалийн ухаан, мэдээлэл харилцаа холбооны инженерийн чиглэлээр магистр болон бакалавраас доошгүй зэрэгтэй төгссөн байх;

Дипломын голч дүн 3.0-аас багагүй байх;

Өргөдөл гаргах хугацаа хүртэл тухайн мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх;

Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах боломжтой байх.

Бүрдүүлэх материал:

Өргөдлийн маягт (Маягтыг https://studyinchina.csc.edu.cn цахим хуудсанд хандан бүртгүүлж, цахим хэлбэрээр өргөдлийн маягтыг бөглөж хэвлэнэ. Хэвлэсэн маягт дээр цээж зургаа нааж, гарын үсэг зурсан байна.)

Дипломын болон дүнгийн хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийг англи хэл дээр орчуулж баталгаажуулсан байх;

Их сургуулийн 2 багш эсхүл профессорын тодорхойлолт;

Ажлын газрын тодорхойлолт;

Суралцах (судалгааны) төлөвлөгөө (Суралцахаар зорьж буй хөтөлбөр, мэргэжлийн болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай 500-аас доошгүй үгтэй зохиомж);

Бүтээл, судалгааны ажлын жагсаалт

Англи хэлний түвшинг тодорхойлох гэрчилгээ

Гадаад паспортын хуулбар

Эрүүл мэндийн шинжилгээ болон цусны шинжилгээний хуулбар /татаж авах/

Бүрдүүлсэн баримт бичгийн жагсаалт /татаж авах/

Гэмт хэрэгт холбогдоогүй тухай баталгааны хуудас /татаж авах/

Бүрдүүлсэн материал үнэн зөв талаарх баталгааны хуудас /татаж авах/

Шалгаруулалт:

Бичиг баримт бүрэн өргөдөл гаргагчдын эхний шатны сонгон шалгаруулалтыг ЦХХХЯ зохион байгуулна. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Бэйхангийн их сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:

2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр

ЦХХХЯ-ны Сансрын холбооны хэлтэс, 100 тоот

Холбоо барих хаяг:

Утас: 11-323945, 99083475 /мэргэжилтэн Б.Заяабаяр/

Цахим шуудан: fr@mddc.gov.mn zayabayar@mddc.gov.mn

Эх сурвалж: www.polit.mn

Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

1 цаг 47 мин
2026.11.13: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. 

1 цаг 47 мин
Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

16 цаг 2 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

16 цаг 20 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

20 цаг 11 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

20 цаг 23 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

20 цаг 29 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13