Хятадууд нүүрс авч эхэллээ

2022-02-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ОЧИР

 

Хятад улс цар тахал, өвлийн олимптой холбоотойгоор Монголын нүүрс, зэс, төмрийн хүдрийн экспортыг хязгаарлачихаад байсан. Тэр дундаа, нүүрсний экспорт нам зогсоод багагүй хугацаа өнгөрсөн. Тэгвэл өчигдрөөс нүүрс авч эхэллээ. Тодруулбал, манайхаас Хятад руу задгай чингэлэг бүхий галт тэрэгний хоёр цуваанд ачсан нүүрс экспортолсон байна. Энэ нүүрснээс шинжилгээ авах бөгөөд шинжилгээний хариу эрсдэлгүй, сайн гарвал экспортыг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгджээ.

Хэрэв нүүрсний экспорт хэвийн явж эхэлбэл УБТЗ-ынхан өдөрт 23 галт тэрэг буюу 1150 тавцант вагон, задгай чингэлгээр ачих боломжтой юм байна. Ер нь Хятад улс цар тахал, өвлийн олимпоос гадна 2021 оны арваннэгдүгээр сарын 28-нд Монголын экспортын задгай ачаанаас коронавирус илэрснээс болоод нүүрсний экспорт зогссон. Мөн Хятадын тал “Задгай ачааг чингэлэгт шилжүүлж, автыг төмөр зам руу шилүүлэх” бодлогоо 2019 оны нэгдүгээр сарын 17-нд зарласан. Энэ дагуу 2020 оноос эхлээд уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн шилжүүлэн ачилтын явцад гардаг тоос шороо, агаарын бохирдлыг багасгаж, ачааны хорогдлыг шийдэхийн тулд нүүрсийг “опен-топ” чингэлгээр тээвэрлэж эхэлсэн юм. Нүүрсний экспорт ийн нэлээд хугацааны дараа эхэлж буй нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн саяхан өвлийн олимпийн нээлтэд оролцох үеэрээ Хятад улсын дарга Ши Жинпинь, Ерөнхий сайд Ли Көчян нартай уулзаж тодорхой тохироонд хүрсэнтэй холбоотой гэх мэдээллийг албаны эх сурвалж өгч байна.

Ерөнхий сайдын хувьд Хятадын төр засгийн удирдлагуудад “...Монголын нүүрс, зэс, төмрийн хүдрийн экспортыг нэмэх” хүсэлтийг тавьсан. Түүнээс гадна Гашуунсухайт-Ганцмод боомт болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсон. Ингэснээр 14 жил гаруй хугацаанд гацсан Гашуунсухайтын төмөр замын өргөн, нарийн царигийн маргаан эцэслэгдэж, нүүрсний экспорт гацаанаас гарсан.

 Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг шуурхай эхлүүлж, богино хугацаанд ашиглалтад оруулахад Монгол Улсын Засгийн газраас анхаарч буйгаа илэрхийлсэн. “Монголбанк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ”-ний хугацааг 2026 он хүртэл гурван жилээр сунгахаар болсон.

Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн 987 километр хурдны зам барих төслийг эрчимжүүлэх талаар санал солилцсон. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд БНХАУ-ын дэвшилтэт технологид тулгуурласан тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, хурдны тойрог замын сүлжээ байгуулах зэрэг төслүүдэд хамтран ажиллахаар зөвшилцсөн.ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу тавих хийн хоолойн төслийн ТЭЗҮ батлагдсан тул тус төслийн ажлыг эрчимжүүлэхээр харилцан тохиролцсон. Түүнчлэн Хятадын Ерөнхий сайд Ли Көчян мөн “...Замын-Үүд-Эрээний боомтыг хэвийн горимд ороход онцгой анхаарна” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 10. ПҮРЭВ ГАРАГ. № 29 (6761)

 

АН-ын бүлгээс “Туулын хурдны зам”-ын ажлыг яаралтай зогсоох шаардлагыг Ерөнхий сайд Н.Учралд хүргүүллээ

АН-ын бүлгээс “Туулын хурдны зам”-ын ажлыг яаралтай зогсоох шаардлагыг Ерөнхий сайд Н.Учралд хүргүүллээ

16 мин
П.Наранбаяр:Өмнөх сайд нар руу буруугаа чихэж буй увайгүй үйлдлээ зогсоо

Өмнөх сайд нар руу буруугаа чихэж буй увайгүй үйлдлээ зогсоо

4 цаг 32 мин
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно

4 цаг 36 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийж буй айлчлал эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийж буй айлчлал эхэллээ

5 цаг 37 мин
Санжаасүрэнгийн Зориг агсны 64 насны ой тохиож байна

Санжаасүрэнгийн Зориг агсны 64 насны ой тохиож байна

5 цаг 48 мин
Дээд боловсрол, шинжлэх ухаан, инновацын тогтолцоог шинэчлэх шаардлагатай байна

Эрдмийн их сургууль Монгол Улсад судалгааны их сургууль үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойд зориу

11 цаг 12 мин
Эрчим хүчний үнийг иргэдэд гэнэтийн дарамтгүйгээр үе шаттай шинэчилнэ

Ерөнхий сайд Н.Учрал, Эрчим хүчний сайд Б.Найдалаа болон холбогдох албаныхантай өнгөрсөн баасан гарагт Дулааны IV цахилгаан станцад

11 цаг 12 мин
Сэтгүүл зүйн хөтөлбөрийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрнэ

МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн хамт оло

2026-04-17
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хүний эрхийн үндэсний комисст ажиллалаа

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Монгол Улсын Хүний эрхи

2026-04-17
Систем нэгдэхгүй болд шударга ёс бүрдэхгүй

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амар

2026-04-17