Б.Чимидийн нэрэмжит шагналыг анх удаа эрдэмтэн судлаачдын баг хүртэв

2022-02-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шагналыг Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Энхбаатар тэргүүтэй эрдэмтдийн баг хүртлээ.  Уг шагналд өрсөлдөхөөр дөрвөн бүтээлийг ирүүлжээ. Ийнхүү тус шагналын эзнээр анх удаа эрдэмтэн судлаачдын баг тодров.

Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Энхбаатар "Манай багийн туурвисан 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд  хийсэн судалгааны бүтээлд шагнал олгосонд чин сэтгэлээсээ баярлаж байна. Үндсэн хууль бол аливаа төрийн улс төрийн болон хууль зүйн гол баримт бичиг байдаг. Уг хуулийг тунхаглан батлах нь нэг асуудал. Заалт бүрийг тус бүрээр хэрэгжүүлэхэд төрийн байгууллагууд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Энэ үүргийг хэрэгжүүлэхэд манай баг чадан ядан оролцсоныг үнэллээ гэж бодож байна.Үе үеийн хуульчид Б.Чимэд багшийг гүнээ хүндэтгэдэг. Монгол Улсын төрд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй мянган мянган хуульчид Б.Чимэд багшийн шавь нар. Багшийнхаа нэр хүндтэй шагналыг өнөөдөр гардан авсан нь манай багийнхны хувьд үргэлж санаж явах үйл явдал боллоо. Багшийнхаа нэр хүндийг үргэлж өргөж явах, Үндсэн хуульд хувь нэмрээ оруулах үүрэг нэмэгдлээ гэж үзэж байна. Үндсэн хууль тохиосны тэгш ой тохиож буй энэ жил багшийн нэрэмжит шагналыг манай багт олгож буйд бүх хүмүүст дахин чин сэтгэлийн талархал илэрхийлж, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Шагналын эзэнд УИХ-ын даргын гарын үсэг бүхий өргөмжлөл, Монгол Улсын Их Хурлаас төр, нийгмийн зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн дүрс бүхий медаль, 5,000,000  төгрөгийн мөнгөн урамшуулал олгодог байна.

Эх сурвалж: www.polit.mn

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

5 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

20 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

20 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

16 цаг 7 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

16 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

18 цаг 46 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

18 цаг 50 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин