Хятадаас хүлээх “хариу”

2022-01-28
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

“...Москвад найтаахад Монголд ханиадаг” гэдэг үг бий. 1990-ээд оноос өмнөх үг байх л даа. Энэ үг одоо яаж өөрчлөгдсөнийг геполитикчид, стратегичид сайн тайлбарлах  байх. Харин өнөөдөр “...Хятад найтаахад Монгол ханиадаг” болсныг бид энгийн түвшинд ойлгодог болсон. Эрээний хил хаагдахад энд юу болдгийг нийтээрээ мэдэрч сууна.

Энэ жил ковид, бас өвлийн олимп гээд хил голдуу хаалттай өнжлөө. Экспорт навс унасан байна. Нүүрс гэхэд л өмнөх жилүүдийнхээс 40 хувиар буурчээ. Тэгээд, зөрөөд орж ирдэг манай хэрэглээний бүтээгдэхүүнд асуудал их гарсан. Үнэ хэмжээ хязгааргүй нэмэгдлээ. Тээврийн хөлстэй холботой гэж байна. Энэ мэтчилэн манай “ханиад” яалт ч үгүй Хятадаас хамаатай болчихсон.

Одоо, хоёрдугаар сар гаргаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадад айлчлах гэж байна. “...Өвлийн олимпод оролцоно. гэж өөрөө мэдэгдсэн. Он солигдохын өмнөх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр “...Олимп бол дэлхийн хүн төрөлхтний эв санааны том баяр, улс төрөөс ангид байх ёстой. Монгол Улс өвлийн олимпийг дэмжиж, Ерөнхий сайдын хувьд очиж нээлтэд оролцоно. Эв санааны хувьд нэг байгаагаа илэрхийлнэ. Цар тахлын хүнд үед зохион байгуулагдсан зуны олимпод Монгол Улс хамт байгаагаа Японы талд илэрхийлсэн. Энэ удаа БНХАУ-тай эв санааны хувьд олимпийн байр суурин дээр нэг байгаагаа илэрхийлнэ” гэсэн юм. Энэ талаар Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лицян “...Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадад хүрэлцэн ирж Бээжингийн өвлийн олимпийн нээлтийн ёслолд оролцохоо илэрхийлсэн анхны гадаад орнуудын удирдагчдын нэг боллоо. Бид үүнийг халуун дотноор хүлээн авч, талархаж байна” хэмээн мэдэгдсэн.

Ямар ч байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадад очих нь тодорхой болсон байна.

Харин ингэж явахдаа зүгээр л олимпийн нээлт үзчихээд ирэх үү, аль эсвэл Монголд “ханиад” болоод байгаа олон асуудлаар учир начраа олохыг оролдох уу. Мэдээж, олимпийн наадмын үйл ажиллагаа болохоор бусад ажлын болоод албан ёсны айлчлал шиг байхгүй нь ойлгомжтой.

Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн зун Токиогийн олимпийн нээлтэд оролцох үеэрээ нэлээд ажил амжуулчихаад ирж байсан. Тэрбээр Японы ерөнхий сайдтай уулзаж, Хөшигийн хөндийд баригдсан “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг цогцоор өргөтгөж, эдийн засаг, мэдээлэл технологи, аялал жуулчлалын чөлөөт бүс болгон хөгжүүлэх, мөн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн хот тойрсон хурдны зам, Богдхан төмөр замын асуудал, Мэдээлэл технологийн салбарт хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх болон тус салбарын инженерүүдийг бэлтгэх, Нүүрсний орд газруудыг түшиглэн ус төрөгчийн цахилгаан станц баригдах ТЭЗҮ-д хамтран ажиллах гээд овоо хэдэн томоохон зүйлийг ярьчихаад ирж байв.

Тэгвэл энэ олимпийн үеэр Хятадтай ярьж тохирох шаардлагатай хэдэн асуудлаа ярьж чадах уу.

Манайд нэн тулгамдсан, Хятадаас “хариу” авах шаардлагатай лав таван асуудал байна.

Нэгдүгээрт, Замын-Үүд, Эрээний боомтын ачаа тээврийн эргэлтийг хэвийн байдалд оруулах,

Хоёрдугаарт, Нүүрс, зэс, төмрийн хүдрийн экспортыг нэмэх,

Гуравдугаарт, Монголбанк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээг дахин сунгах талаар санал солилцохоос аргагүй нөхцөл үүссэн. Своп хэлцэл нь валютын нөөцөөс гадна нэмж татах боломжтой гадаад валютын эх үүсвэр болдог. Монгол, Хятадын Төвбанкны хооронд анх 2011 онд своп хэлцлийн гэрээ байгуулж, 2012, 2014 онуудад хоёр удаа хэмжээг 15 тэрбум юань хүртэл нэмж, хэлцлийг 2017 оны наймдугаар сар хүртэл сунгасан байдаг. Хэлцлийн гэрээг 2017, 2020 онуудад дахин гурван жилээр сунгаад байсан юм.

Дөрөвдүгээрт, Гашуунсухайт-Ганц мод, Хангимандал-Бугат боомтын хил холболт, ачиж буулгах байгууламж, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүн хатавч, Хангимандалын төмөр замын хилийн огтлолцох цэг зэргийг эцэслэн шийдвэрлэх,

Тавдугаарт, Эрээн-Хиагтыг холбосон хурдны замын талаар шийдэлд хүрэх зэрэг “сэдэв”-үүд байгаа юм. Хэрвээ олимпийн нээлтийн арга хэмжээний үеэр Хятадыгн талтай эдгээрийг бүрэн биш юм гэхэд эхний ээлжинд хил гаалийг хэвийн горимд оруулах, экспортыг нэмэх талаар ярьж тохирвол сайн.

Мөн Оросын ерөнхийлөгч В.Путин Хятадын өвлийн олимпийн нээлтэд оролцоно гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр уржигдархан ТЭЗҮ-ийг нь баталсан Хийн хоолойн асуудал бас тэнд яригдах нь тодорхой гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 28. БААСАН ГАРАГ. № 21, 22 (6753, 6754)

 

Тогтолцооны “их засвар” хийж байж төр тогтворжино

Монголын улс төрийн түүхэнд байгаагүй дажин, эсвэл дайн гэж хэлмээр үйл явдл

Уржигдар 06 цаг 00 мин
Татвар бол эдийн засгийг зохицуулах гол хэрэгсэл

Татварын ерөнхий газрын Олон нийттэй харилцах төвийн Татварын улсын байцаагч Л.Батцэнгэлтэй ярилцлаа.

1 цаг 56 мин
“…АН-ын дарга О.Цогтгэрэлийн “алтангадас” нь О.Амгаланбаатар”

“…Москва найтаахад Монгол  ханиадаг” гэх социализмын үеийн үг бий. Тэр үед тийм байх

1 цаг 56 мин
Ордоор “оролдсон” Засгийн газар огцордог

Хэдэн жилийн өмнөөс “..,Монгол Улсын Засгийн газрын “насжилт” жил хагасаас хэтрэхээ болилоо. З

1 цаг 56 мин
М.Энхцэцэг: Сэтгэл байвал 3000 төгрөгөөр ч бизнес эхэлнэ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, “Эмма” салоныг үүсгэн байгу

Өчигдөр 06 цаг 00 мин
“Өнгөрсөн 60 жилийг эргэн харах түүхт ойн өдөр”

Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах з

Өчигдөр 06 цаг 00 мин
Ц.Пүрэвнямыг Радио телевизийн үндэсний сүлжээний захирлаар томиллоо

Ц.Пүрэвнямыг Радио телевизийн үндэсний сүлжээний захирлаар томиллоо

Уржигдар 16 цаг 14 мин
Л.Мөнхбаатар: Миний энэ зарчим Ерөнхий сайдын улс төрийн үйл ажиллагаанд саад болсон байх

Л.Мөнхбаатар: Миний энэ зарчим Ерөнхий сайдын улс төрийн үйл ажиллагаанд саад болсон юм байна

Уржигдар 11 цаг 03 мин
Г.Дамдинням: Биржийг болиулах юм бол оффтейк, нууц гэрээнүүд хэвээр үргэлжилнэ

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өчигдөр сэтгүүлчидтэй уул

Уржигдар 06 цаг 00 мин
Даваа гарагийн “мэдэгдэл”-үүд

Эрх баригч намынхны зөрчил сүүлдээ Засгийн газрыг огцруулах, УИХ-ыг тараах хэмжээнд хүртлээ то

Уржигдар 06 цаг 00 мин
Тогтолцооны “их засвар” хийж байж төр тогтворжино

Монголын улс төрийн түүхэнд байгаагүй дажин, эсвэл дайн гэж хэлмээр үйл явдл

Уржигдар 06 цаг 00 мин
Татвар бол эдийн засгийг зохицуулах гол хэрэгсэл

Татварын ерөнхий газрын Олон нийттэй харилцах төвийн Татварын улсын байцаагч Л.Батцэнгэлтэй ярилцлаа.

1 цаг 56 мин