Х.Нямбаатар: 27 мянган ТТБ-аас 12-ыг сонгоход л 5.9 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн

2022-01-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос 2021 оны намрын чуулганы хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцууллаа. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар  “Өнөөдөр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй нийт 27 мянган төрийн бус байгууллага байна. 2020 онд 400 гаруй ТББ үйл ажиллагааныхаа тайланг улсын бүртгэлийн байгууллагад ирүүлсэн. Өөрөө хэлбэл, нийт бүртгэлтэй ТББ-ын хоёр хүрэхгүй хувь нь нийтэд тустай үйл ажиллагаа явуулж байгаа юу үгүй юу гэдгээ баримтжуулж бүртгүүлсэн байна. Татварын байгууллагаас 2020 оны арванхоёрдугаар сард санамсаргүй түүврийн аргаар 12 ТББ-ыг сонгон санхүүгийн шалгалт оруулсан. Үүнээс 11 ТББ-аас 5.9 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил илэрч, 484.3 сая төгрөгийн торгууль тавьсан. Өөрөөр хэлбэл, 27 мянган байгууллагаас санамсаргүйгээр 12 байгууллагыг сонгоход 5.9 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил илэрч байна.

Тиймээс 1997 онд батлагдсан төрийн бус байгууллагын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай байна. Мөн төрийн бус байгууллага хэлбэрээр компаниуд, ашгийн төлөө хуулийн этгээдүүд үйл ажиллагаа явуулж байна. Тэд санхүүгийн тайлан гаргадаггүй учраас Холбооны тухай болон Сангийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгыг өргөн барьсан. Эдгээр хуулиуд баталснаар олон улсын сангуудын үйл ажиллагааг боомилох гэж байна гэдэг ойлголт олон нийтийн дунд бий болоод байгаа. 2021 онд батлагдсан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар гадаадад бүртгэлтэй албан ёсны үйл ажиллагаа явуулдаг сангуудын салбар, төлөөлөгчийн газрыг Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг энэ хуулиар бүрдүүлж өгсөн” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

4 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

19 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

19 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

16 цаг 6 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

16 цаг 9 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

18 цаг 45 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

18 цаг 49 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин