УБТЗ-ын газрын дарга Ж.Пунцагийг яллагдагчаар татжээ

2022-01-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

АТГ-аас "УБТЗ" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.Пунцагийг шалгаж байгаа юм. Энэ талаар АТГ-ын  Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах хэлтсээс "УБТЗ" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.Пунцагийг мөрдөн шалгаж, хуульд заасан үндэслэл нь тогтоогдсон тул 48 цаг цагдан хорьсон. Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хойшлуулашгүй үйл ажиллагаагаар баривчилж, давхар мөрдөн шалгасан. Энэ хүнд холбогдох үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн. Уг саналыг прокурор үндэслэлтэй байна гэж үзсэн учраас түүнийг мөрдөн шалгаж байна. Энэ хүний албан тушаал бол улс төрийн албан тушаал биш. Төрийн оролцоотой хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нэгжийн орлогч дарга. Тэгэхээр авлига албан тушаалын хэрэгт холбогдсон улстөрчийг дахин сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх зохицуулалт бий. Цаашид үргэлжлүүлж цагдан хорьж, саатуулахын тулд хуулийн дагуу тодорхой дөрвөн үндэслэл тогтоогдсон байх шаардлагатай. Хуульд заасан үндэслэл нь тогтоогдоогүй бол бид ямар ч хүнийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй. 2002-2017 он хүртэл хэрэгжиж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ бол гэмт хэргийн нийгэмд учруулах аюулаас хамаарч, цагдан хорих үндэслэл болдог байсан. 2017 оноос хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар энэ заалт хуульчлагдаагүй. 48 цагийн хугацаатай баривчлагдаад, суллагдсан эсвэл цагдан хорих арга хэмжээ авч, өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ рүү шилжиж, гадуур мөрдөн байцаалтад орох нь хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажил дууссан гэсэн үг биш” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

5 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

20 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

20 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

16 цаг 6 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

16 цаг 9 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

18 цаг 46 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

18 цаг 50 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин