Ж.Пунцагийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн “дайн”

2022-01-25
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид энэ сарын 19-нд “УБТЗ”-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцагийг баривчилжээ. Ж.Пунцаг нь албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, бусдад давуу байдал олгосон, авлига авсан байж болзошгүй нөхцөл байдал гүйцэтгэх ажиллагааны явцад илэрсэн бололтой. Эх сурвалжууд ийм мэдээлэл өгч байна.

Түүнийг 48 цагаар түр саатуулаад суллажээ. Учир нь, АТГ-аас Ж.Пунцагийг үргэлжлүүлэн хорих санал явуулсан ч шүүх “...Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахгүйгээр гадуур шалгаж болно” гэж шийдсэн байна.

Улмаар АТГ-ын мөрдөгчид Ж.Пунцагт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ. Ингэж хуульд заасан нөхцөл бүрдсэн тул хорьж шалгах хүсэлтийг өчигдөр шүүхэд дахин гаргасан байна.

Ж.Пунцагийг өмнө нь 2019 оны аравдугаар сард ТЕГ-аас баривчилж, 48 цаг саатуулаад суллаж байсан юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “...Барилаа, суллалаа. Авлигын эсрэг “спорт загасчлал” бол өөрөө хамгийн новшийн авлигын хэлбэр” хэмээн “жиргэсэн” юм. Үүнийг тойроод цахим сүлжээнд нэлээд маргаан өрнөж, ном хаялцах шиг болсон.

Түүнчлэн Ж.Пунцагийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй найз нөхдийн холбоотой гэх мэдээлэл их яригдаж байна. Энэ үнэн. Энд тэнд хамт авахуулсан зураг хөрөг нь харагдаж л байдаг.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигатай дайн зарласан. Харин түүнтэй холбоотой гэгдэж буй Ж.Пунцаг авлигын хэрэгт холбогдсон. Тэгээд 48 цаг хоригдоод суллагдсан. Энэ л асуудлын гол болоод буй бололтой.

Л.Оюун-Эрдэнэ 2021 оны долдугаар сарын 19-нд Засгийн газрын хуралдаан дээр “...Монгол Улс 180 орноос авлигын индексээр 111-т эрэмблэгдэнэ гэдэг таатай үзүүлэлт биш. Аль ч орны гүйцэтгэх засаглал авлигатай тэмцэх ёстой. Яагаад гэвэл авлига бол бид өөрөө өөрсөдтэйгөө, намын журмын нөхөдтэй тэмцэнэ гэсэн үг. Анд найзуудаа бодох уу, улс орноо бодох уу гэдэг солбилцол дээр бид ирсэн” гэсэн.

Мөн 2021 арваннэгдүгээр сарын 11-нд Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх Үндэсний хорооны хурал дээр “...Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бүрэлдэж бий болсон манай нийгмийн соёл, хөрсөөр төрийн үйлчилгээний хүнд суртлын асуудалтай бид нүүр тулж байна. Хэн нэгэн таньдаг хүнээ өмгөөлөх үйлдэл Ерөнхий сайдаас гарахгүй” гэж байв.

Энэ бүгдээс харахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ж.Пунцагийг хамгаалахгүй л болов уу. Дээрээс нь Ж.Пунцагийг хорьж шалгах саналыг өчигдөр АТГ-аас шүүхэд дахин тавьсан байна.

Ер нь бол Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилогдож, “...Авлигатай тэмцэнэ” гэж зарласнаас нь хойш МАН-ын ч, АН-ын ч олон хүн авлигын хэргээр шалгагдаж, шүүхээр шийтгүүлсэн байдаг. Одоо нэгэн цагт найз нөхдийн холбоотой гэгдэж явсан нөхдүүд нь АТГ-т атгуулаад эхэллээ.

Одоо Л.Оюун-Эрдэнэ хамгаалах уу, хэлж байснаараа “...Авлига бол бид өөрөө өөрсөдтэйгөө, намын журмын нөхөдтэй тэмцэнэ гэсэн үг. Анд найзуудаа бодох уу, улс орноо бодох уу гэдэг солбилцол дээр бид ирсэн”, “...Хэн нэгэн таньдаг хүнээ өмгөөлөх үйлдэл Ерөнхий сайдаас гарахгүй” гэсэн үгэндээ хүрэх үү. Удахгүй тов тодорхой харагдана.

Үүнтэй хамаатуулаад “илүү” үг хэлэхэд, Сингапурын удирдагч Ли Куан Ю “...Авлигыг бүрмөсөн ялахын тулд өрөвдөх сэтгэлгүй, хатуу байх ёстой. Хэрэв таны найз, хамаатан садан чинь хээл хахууль авч байвал тэднийг ч шоронд хийхэд бэлэн байх хэрэгтэй” гэж хэлж байв. Үнэхээр ч Ли Куан Ю хэнийг ч хайрлаагүй гэдэг. Хэд хэдэн сайд авлигын хэргээр шоронд орсон. Тэдний нэг нь түүний дотнын найз байжээ. Бас тэрбээр “...Авлигыг устгахыг хүсч байна уу. Тэгвэл эхлээд гурван сайн найзаа шоронд суулга. Тэд яагаад суух ёстойг та сайн мэдэж байгаа. Тэд ч өөрсдөө ойлгож байгаа” гэсэн байдаг. Үнэхээр ч Ли Куан Юг засгийн эрхэнд гарсны дараа түүний өмнө хоёр сонголт гарч ирсэн. Эхнийх нь, гэр бүл, найз нөхдийн хамт улсаа цөлмөж, дэлхийн баячуудын чансаанд багтах байв. Ингэвэл ард түмнээ ядууруулна. Эсвэл ард түмний зарц болж зүтгээд, Сингапурыг дэлхийн хамгийн баян 10 орны тоонд оруулах байжээ. Ли Куан Ю хоёр дахийг нь сонгосон байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 18 (6750)

 

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

6 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

21 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

21 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

16 цаг 8 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

16 цаг 11 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

18 цаг 48 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

18 цаг 51 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин