“Хүннү: Археологийн нээлт” үзэсгэлэнг дэлгэлээ

2022-01-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ЗОТОЛ

Хүннүгийн язгууртны оршуулгаас алт, мөнгөөр урласан баялаг олдвор илэрч олдсон нь цөөнгүй.  Мөнгөн эдлэлээс хамгийн сонирхол татсан олдвор нь  Ноён уулын  XX  булшнаас илэрсэн Грек, Ромын хийц маяг бүхий  чимэглэл юм. 15 см голчтой дугуй хэлбэртэй чимэглэлийг хөөмөлдөж урлахдаа эр, эм нүцгэн хүнийг барын арьсан дээр сууж байгаагаар  дүрсэлжээ. Эрэгтэйн цээжийг үл ялиг баруун тийш хандсан, хоёр гараараа хойш тулан гэдрэг хагас хэвтэж, толгойгоо арагш гэдийлгэн, хоёр хөлөө хагас нугалсан, эмэгтэйг баруун хөлөө нугалж, зүүн хөлөө хагас нугалан эрэгтэйн баруун өвдгөн дээр цээжээрээ үл ялиг баруун тийш хандан сууж, нүүрээрээ зүүн тийш хагас эргэсэн, зүүн гараа хойш сунган эрэгтэйн баруун мөрөн дээр тавьснаар тус тус дүрсэлсэн аж. Эмэгтэй нь зүүн мөрөн дээгүүрээ арьсан хэвнэг ороож, мөн нуруугаар нь нөмрөг ороон, нэг үзүүрийг баруун гараараа барьж, зүүн гуян дээрээ тавьжээ. Нөмрөгийн ихэнх хэсэг эмэгтэйн хоёр хөл дундуур доош унаж, баруун хөлний шилбэнээс дооших хэсгийг бүрэн халхсан байна. Эмэгтэйн толгойн араар нөмрөгийн хэсэг болон босоо таяг байх бөгөөд түүнийг нарийн хэрчлээсээр нэлэнхийд нь цохижээ. Мөн эмэгтэйн баруун талд хүний дүрслэл бүхий баримал дүрсэлжээ. Эрэгтэйг дүрслэхдээ булчин шөрмөслөгөөр, хойш налсан буржгар үсийг алтаар шарж, бэлэг эрхтнийг ил гарснаар, эмэгтэйг үсээ хоёр тийш хагалан боосноор, хөх болон бие галбирыг тод томруунаар чадварлаг бүтээж, дугуй талбайд тэгш хуваарилан хөвөөлөн урлажээ. Гадна хүрээг давхар ховилдон, 8 ширхэг нүх тойруулан гаргасан байх ба нэг нүхэнд хадаасны үлдэгдэл хадгалагдан үлдсэн байв. Чимэглэлийн хүрээ дээд хэсэгтээ гэмтэж, сэтрэн бага зэрэг гажсан байна.

Энэ  олдворыг "Хүннү: Археологийн шинэ нээлт" тусгай үзэсгэлэнд ирж бодитоор нь үзэх боломжтой юм. Музей мягмар гаригаас ням гариг хүртэл 09.00-17.30 цагт ажиллах  бөгөөд тасалбарын үнэ  5.000 төгрөг, хүүхэд үнэгүй гэв. Музейгээр үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмээ сахихыг зөвлөлөө.

Эх сурвалж: Polit.mn

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

4 цаг 27 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

4 цаг 32 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

4 цаг 32 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

19 цаг 59 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

23 цаг 20 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин