“Цагаан бороо” роман үргэлжилнэ

2022-01-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ЗОТОЛ 

Зохиолч, сэтгүүлч Б.Номинчимэдийн “Цагаан бороо” роман “Оны шилдэг ном”-оор шалгарчээ.  Хэвлэгдсэн цагаасаа эхлэн бестеллер болж, нийгэмд давалгаа үүсгэсэн уг роман үргэлжлэх үү, хоёрдугаар дэвтэр гарах уу хэмээн уншигчдын зүгээс  ихээхэн асууж байгаа юм. Тэгвэл зохиолч саяхан  Зууны мэдээ сонины “Трэнд зочин”-оор уригдаж ярилцлага өгөхдөө энэ талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр  зохиолын дүрүүдийн тухай асуусан сэтгүүлчийн асуултад хариулж байгаад  “...Өгүүлэмж дүр чухал. Долоон хөх чоно, ялангуяа Цоохор Ананд, Занаг Базар, Гоорин Даш гэх мэт дүрүүд хүмүүст хүрсэн бололтой. Нэг уншигч маань гудамжинд нэг хүнийг хараад “Занаг Базар гэж ийм л хүн байсан байх даа” гээд удаан зогссон гэсэн. Занаг сэтгэлд нь хүрсэн болоод л тэр. Гэхдээ би зарим дүрээ дутуу гаргасан байна билээ, эргээд харж байхад. Гоо Лувсан бол уг нь их өвөрмөц, энэ ертөнцийн бус юм шиг хачин хүн юм. Нэг тийм, энэ ертөнцийн явдлыг огт тоодоггүй, анзаардаг ч үгүй, юуг ч сонирхдоггүй мэт, тэгээд лимбээ үлээгээд л, аялгуунд нь уусаад л алсыг ширтээд сууж байдаг. Түүнд яг л эрвээхий мэт шавж эргэлдэж буй хүүхнүүдийг бол бүр тоохгүй, бараг л хялайж харахгүй. Бодол сэтгэл нь чинад ертөнцийнх мэт. Гэхдээ тэр чинад ертөнц их ойрхон, нэг тийм өөр шиг нь ер бусын хүний тухай ч байсан байж болно. Тэгээд тийм хүн яагаад сайн эр болчихов гэхээр, ямар нэгэн ухамсаргүйгээр, тэр дотоод хүч чадлаа тэр бурангуй цаг үед гаргах ганц гарц, талбар нь тэр л байж... Тийм хүний дүрийг их дутуу гаргасандаа харамссан. Бас Хялуу Сүх бол ээ дээ, тун өөр хүн юм. Энэ зуурдын хорвоогийн хуран үймээнээс залхсан, хоосон чанарт дөхсөн мэт их гүн хүн. Тэр хоёрын энэ гүн мөн чанарыг дутуу гаргаснаа хэвлүүлснийхээ дараа харсан. Гээд яахав, хожим үргэлжлэл дээр нь засах арга хайна даа” гэжээ.

Тэгэхээр “Цагаан бороо” романы үргэлжлэлийг зохиолч бичих юм байна. Харин “Яг хэзээ бол” гэдэгт  “Ямар ч байсан бичнэ, харин хэзээг хэлж мэдэхгүй байна” гэжээ.

Ярилцлагыг эндээс үзнэ үү  https://www.polit.mn/a/93498

Эх сурвалж: www.polit.mn

 

 

Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусгалгүй, өөрийн хүсэлтээр Төрийн тэргүүний албан

59 мин
Ч.Мөнхзул: Сэргээгдэх эрчим хүчээс эдийн засгийн үр өгөөж хүртэх боломжтой

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг сана

59 мин
Х.Нямбаатарын хууль бус ажиллагаанд УБЕГ-ын албан тушаалтнууд оролцсон уу ?..

Хотын даргаар ажиллаж байхдаа Х.Нямбаатар нь Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрийг зөрчин хууль бус үйл ажиллагаа явуулж, эмнэлгийн

11 цаг 59 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтыг дэлхийн хэвлэлүүд хэрхэн дүгнэв?

Гурван их гүрний удирдагч анх удаа гурван талт уулзалт хийж, энх тайвны тухай хамтарсан тунхаглал гаргасан

2026-11-20
Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

Тэднийг гурван бүлэгт хувааж болно. Геополитикчид (ихэнх нь барууныг баримжаалдаг бөгөөд одо

2026-11-20
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэл

2026-11-20
Д.Ариунсайхан: Хүүхдийн эрүүл мэндийн төлөө “Lumi care” эмнэлэг үзлэг, зөвлөгөөгөө үнэгүй хүргэдэг

НҮБ-аас 1959 оны энэ өдөр Хүүхдийн эрхийн тухай тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг

2026-11-20
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-19
Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

2026-11-19