Авлигын хэргээр 466 албан тушаалтанд яллах дүгнэлт үйлдэж, 641 сая төгрөгийн хөрөнгө битүүмжилжээ

2022-01-24
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УЯНГА

 

Прокурорын байгууллага өнгөрсөн онд 32 байгууллагын 10.513 зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьжээ. Прокурорын байгууллагын хянасан онцлох мэдээллээс тоймлон хүргэе.

 

СОНГУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ ХОЁР МЭДЭЭЛЭЛД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭВ 

 

Прокурорын байгууллага Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн явцад Сонгуулийн тухай хууль зөрчих зөрчлийн талаарх 80 гомдол, мэдээлэлд хяналт тавьжээ. Үүнээс 72 гомдол, мэдээллийг зөрчлийн шинжгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, хоёр мэдээллийг эрүүгийн гэмт хэргийн шинжтэй гэж үзэн харьяаллын дагуу шилжүүлж шалгуулжээ. Харин зургаан гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлийн хэрэг нээснээс дөрөвт нь шийтгэл оногдуулсан байна. Мөн УИХ-ын  18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн үеэр бүртгэгдсэн Сонгуулийн тухай хууль зөрчих зөрчлийн талаар 27 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажиллажээ. Үүнээс 13 нь Хэнтий аймагт, 14 нь Сонгинохайрхан дүүрэгт  бүртгэгдэж, эрх бүхий албан тушаалтнаас 25 гомдол, мэдээллийг зөрчлийн шинжгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзан, хоёр хэрэгт шийтгэл оноожээ.

 

298 АЛБАН ТУШААЛТАНД САХИЛГЫН АРГА ХЭМЖЭЭ АВЧЭЭ

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн зөрчил  9673 удаа үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар буурав. Харин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуулийн зөрчил 9681 удаа үйлдэгдсэн нь 4.1 хувиар, Хүүхдийн эрхийн зөрчил 2225 гарсан нь 21.8 хувиар өссөн нь хамгийн өндөр хувьтай байна.

Прокурор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний халдашгүй байх эрхийг хангах зорилгоор эрх бүхий албан тушаалтны тодорхой ажиллагаа явуулах тухай 4725 саналыг хянаж, 4723 зөвшөөрөл олгов. Нийт зөвшөөрлийн 1.4 хувь нь орон байранд үзлэг хийх, 18.8 хувь нь мэдээлэл, баримт бичиг гаргуулах, 79.1 хувь нь хүний биед шинжилгээ хийлгэх, 0.5 хувь нь хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах ажиллагаа явуулахад олгосон байна. Мөн эрх бүхий байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор 395 шалгалт хийхэд 3214 зөрчил илэрч, холбогдох байгууллагуудад 112 прокурорын шаардлага бичиж хүргүүллээ. Шаардлагын мөрөөр зөрчил гаргасан 298 албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авсан байна.

 

1668 ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖЭЭ

 

Прокурор 2021 онд гэмт хэргийн талаарх 71.040 гомдол, мэдээлэлд хяналт тавьж, 35.657 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 30.296 гомдол, мэдээлэлд хэрэг нээн шалгууллаа.  Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн 72.1 хувь нь нийслэлд, 27. 9 хувь нь орон нутагт бүртгэгдсэн нь өнгөрсөн оноос 2428-аар өсчээ.

 Мөрдөн байцаалтын 21.242 хэрэгт хяналт тавьж,  59.7 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бол үндэслэл тогтоогдсон 1668 хэргийг хэрэгсэхгүй болгож, яллагдагч хүнд өвчнөөр өвчилсөн, оргон зайлсан 56 хэргийг түдгэлзүүлсэн байна.

 Тэгвэл хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 1668 хэргийн 12.8 хувийг “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй”, 4.1 хувийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон бол бусад хэргийг “сэжигтэн, яллагдагч нас барсан”, “сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй” зэрэг хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Харин 1476 яллагдагчид холбогдох 1257 хэрэгт Өршөөл үзүүлжээ. Тодруулбал, 17 хүртэлх насны 45, 18-30 насны 561, 31-44 насны 625, 45-аас дээш насны 245 хүн өршөөлд хамрагджээ.

Прокуророос яллах дүгнэлт үйлдсэн 12688 хэргийн 4679-г нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

 

АВЛИГЫН ХЭРЭГй 52.2 ХУВИАР ӨСЧ СЭЛЭНГЭ АЙМАГ ТЭРГҮҮЛЭВ

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын зөвшөөрлөөр 20.851.913.000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 641.447.610.000 төгрөгийн хөрөнгийг битүүмжилжээ.  Прокурор гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан 81.2 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна.

  Улсын хэмжээнд 2021 онд авлига, албан тушаалын 1344 хэрэг шалгагджээ. Үүнээс прокурор 268 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь өмнөх оноос 52.2 хувиар өсөв. Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэрэгт нийт 466 албан тушаалтан холбогдсон байна. Прокуророос хяналт тавьсан нийт Авлигын гэмт хэргийн 60 хувь нь Нийслэлд, 40 хувь нь орон нутагт үйлдэгдсэн бол орон нутгаас Сэлэнгэ аймагт хамгийн их бүртгэгджээ.  Авлигын хэргийн 62.7 хувийг төрийн алба болон төсвийн хөрөнгөтэй харьцах эрх бүхий албан тушаалтнуудаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэг эзэлж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 17 (6749)

 

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

2 цаг 20 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

2 цаг 20 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

2 цаг 20 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

12 цаг 49 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

13 цаг 8 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

16 цаг 15 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

21 цаг 33 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

21 цаг 46 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09