АТГ-аас зөвлөмж хүргүүлжээ

2022-01-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ЗОТОЛ

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6 дахь хэсэгт заасан “Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлын талаар зөвлөмж гаргах, байгууллага, иргэний хүсэлтээр түүний үйл ажиллагаан дахь авлигад өртөх боломжийг багасгах талаар заавар, зөвлөгөө өгөх” чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд 2021 онд дараах байгууллага, албан тушаалтанд  Зөвлөмж хүргүүлжээ. Үүнд:

  • “Их, дээд болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрөөр дамжуулан шударга ёсны хандлагыг төлөвшүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхий сайдад;
  • Дорнод аймгийн албан ёсны цахим хуудсанд хийсэн үнэлгээнд үндэслэн ил тод байдлыг хангах талаар тус аймгийн Засаг даргын Тамгын газарт;
  • Зөрчил дутагдлыг арилгах чиглэлээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд;
  • Олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай холбоотой өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Зам, тээврийн хөгжлийн сайдад,
  • Авлигын гэмт хэрэг үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад;   
  • Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих ажиллагааны ил тод байдлыг сайжруулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад;
  • Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах, мөрдөгчийн мэдэгдлийн гүйцэтгэлийг хангах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газарт тус, тус хүргүүлсэн байна.

Мөн төрийн байгууллагын цахим хуудасны мэдээллийн ил тод байдалд  үнэлгээ хийх аргачлалыг баталж, төрийн байгууллагуудын цахим хуудсанд үнэлгээ хийх ажлыг үе шаттай зохион байгуулжээ. Энэ дагуу яам, агентлаг, 21 аймгийн болон нийслэлийн есөн  дүүргийн цахим хуудасны ил тод, нээлттэй байдалд үнэлэлт дүгнэлт хийж, зөвлөгөө өгчээ. Дашрамд дурдахад, төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор 2020 онд 21 аймгийн албан ёсны цахим хуудсанд үнэлгээ хийж, үр дүнг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн  байна.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12