АН: Нэг нам дангаар ноёлсон үед Үндсэн хуулийн заалт тунхаг болж үлддэг юм байна

2022-01-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ЗОТОЛ

Ардчилсан намын  4:11 мэдээллийн цагаар тус намын дэд дарга Б.Гарамгайбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр тэргүүтэй төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэдний байр суурийг хүргэе.

 Б.Гарамгайбаатар: АН-ын хийсэн бүхнийг үгүйсгэж байна

 -Ардчилсан нам бодлогын шинжтэй, сөрөг хүчний үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн. АН-ын төрд  зүтгэж ирсэн лидерүүдийг гутаан доромжилж буй үйл ажиллагаанд цэг тавих  ёстой. Бид ажлын хэсэг байгуулж ажиллана. Монгол Улсын түүхийн өнгөрсөн 30 гаруй жилд манай намын гишүүдийн санаачилж хийсэн олон ажлыг үгүйсгэж байна. Ингэж болохгүй, түүхийг гуйвуулж болохгүй. Залуу, дунд үеийнхэн түүхээ  үнэн бодитоор нь мэдэх боломж  хязгаарлагдаж байна. Иймд бид  түүхийг үнэнээр нь бичиж иргэдэд хүргэнэ.

Ч.Өнөрбаяр: Үндсэн хуулийг дээдлэх санаа хөсөрдөж, дээгүүр нь алхдаг болсон

 Монгол Улсын бодлогыг хэн нэгэн гадна, дотноос заадаг биш дэлхийн бусад орнуудтай эн тэнцүү харилцдаг бие даасан, энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулах суурь зарчмуудыг бид зарлан тунхагласан. Манай улс Ардчилсан үндсэн хуулиа баталснаар дэлхийтэй ойртсон байна. 

Үндсэн хуулийг дээдлэх гэдэг нь Төрийн ордонд залаатай байх, Ерөнхийлөгч болоод тангараг өргөхдөө ашигладаг зүйл биш. Ардчилсан Үндсэн хуультай байна гэдэг УИХ-ын гишүүн болоод тангараг өргөхөд ширээн дээр тавьдаг зүйл ч бас биш. Энэ бол төрийн хамгийн өндөр албан тушаалтнууд үйл ажиллагаандаа өдөр бүр мөрдлөг болгож байдаг, ард түмний оюуны үнэ зүйл юм. 

Үндсэн хуулийг дээдлэх санаа хөсөрдөж, дээгүүр нь алхдаг болсон. Сонгогдож гарсны дараа хуулийг үгүйсгэдэг. Үндсэн хуульд төрийн эрх мэдэл харилцан хяналт тэнцвэртэй байна гэдгээр асуудал шийдэгддэггүй. Нэг нам дангаараа ноёлсон үед Үндсэн хуулийн зүйл, заалт тунхаг болж үлддэг юм байна. 

Цаашид Үндсэн хуулийн тэнцвэр парламентад суудалтай улс төрийн бодит хүчний харилцаан дээр оршин тогтноно. Үүний тулд сонгуулийн тогтолцоог эргэж харах ёстой. 1,500 хүрэхгүй хүнтэй сум руу зардал гаргаад зам тавьж, хөрөнгө оруулалт хийдэг, УИХ-ын гишүүд тойрогтоо гээд хэдэн тэрбум төгрөгийг хуваарилдаг нь сонгуулийн тогтолцоотой холбоотой. Жалга довны улс төрөөс гарахгүй бол бид урагшаа том алхахгүй. 

Парламентын гишүүдийн тоог хэн нэгэн тэнгэр харж байгаад тавьдаггүй юм. Энэ нь нийт сонгогчийн төлөөлөх чадвараар хэмжигддэг. 1992 онд Үндсэн хууль баталж байсан аргачлалаар бодох юм бол парламентын гишүүдийн тоо 120 орчим байх ёстой. Дэлхий нийтийн жишиг 130-140. Манай парламент давжаа байна. 

Ингэхээр идэж, уух нь ихэснэ гэж ярьдаг. УИХ-ын гишүүнийг дарга гэж ойлгодог. Тэд бол ард түмний элч бөгөөд нийтийн ашиг сонирхлын төлөөлдөг. Төрийг цомхон байлгах тухай ярих гэж байгаа бол яамдын тоог цөөлөх хэрэгтэй. Өмнө нь есөн яамтай ажил хийж болоод байсан. Ашиггүй ажилладаг төрийн өмчит компаниудыг хувьчилмаар юм. Ер нь төр нь өөрөө компани, үйлдвэр бариад иргэдтэйгээ бизнес хийх гээд уралдаад байж таарахгүй. Олон яам, агентлаг бүгд том байшинтай байж биш бүгдийг нь нэг байшинд байж болно. Асуудлыг илүү ухаалгаар шийдэх олон санаа бий. Харамсалтай нь энэ 30 жилийн хугацаанд Үндсэн хуулийн үзэл санааг бид бодитой амьдруулж чадсангүй.

Эх сурвалж: www.polit.mn

saaa
za bolildoo
Монгол–Оросын хэвлэл мэдээллийн форум хиймэл оюун ухаан, мэдээний шинэ формат, соёлын онцлогийг хэлэлцэв

Монгол, Оросын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнү

2 цаг 28 мин
Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

Тэднийг гурван бүлэгт хувааж болно. Геополитикчид (ихэнх нь барууныг баримжаалдаг бөгөөд одо

8 цаг 55 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэл

8 цаг 55 мин
Д.Ариунсайхан: Хүүхдийн эрүүл мэндийн төлөө “Lumi care” эмнэлэг үзлэг, зөвлөгөөгөө үнэгүй хүргэдэг

НҮБ-аас 1959 оны энэ өдөр Хүүхдийн эрхийн тухай тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг

8 цаг 55 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

22 цаг 3 мин
Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Өчигдөр 14 цаг 25 мин
Н.Ариунболд: Шахмал түлшний аюулгүй байдалтай холбоотой зөрчилд үйлдвэрлэгчээс нөхөн төлбөр шаардах боломжтой

Шахмал түлшний угаарын хийн хордлого ба хохирогчдын эрхийн талаар өмгөөлөгч Н.Ариунболдтой ярилцлаа. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээн з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

Өчигдрийн улс төр Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлээр эхэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхи

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг олонх дэмжиж, чуулганд танилцуулахаар боллоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг олонх дэмжиж, чуулганд танилцуулахаар боллоо

Уржигдар 14 цаг 30 мин