Макроны “залхаалт” манайд тохирох юм биш үү?!

2022-01-13
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

“...Ковидын сүүлийн давалгаа байж магадгүй” гэж ДЭМБ-ын таамагласан омикрон хувилбар манайд ороод ирсэн. Халдварын тоо өдөр бүр өсч байна. Өнөөдөртөө 1000 даваад явж байна. “...Арваад хоногийн дараа гэхэд өдөртөө 15-20 мянган халдварын тохиолдол бүртгэгдэнэ” гэж УОК-ын дэргэд ажиллаж буй эрдэмтэд тооцоолсон байна. Тэдний тооцоолол өнгөрсөн хугацаанд оноод ирсэн олон баримт бий. Тэгэхээр халдвар нэмэгдэх нь бараг тодорхой болсон гэсэн үг.

Омикрон гэх хувилбарын тухайд “...Хүндрэл багатай” гэдэг онцлог ярьж байгаа юм. Мөн сүүлийн үеийн судалгаагаар омикрон нь ковидын өмнөх хувилбаруудаас хүндрэлийн хувь бага гэсэн дүн гарсан байгаа юм.

Омикрон хувилбарын “төрөлх нутаг” Өмнөд Африкийн Анагаахын нийгэмлэгийн дарга нь “...Уушгины хатгалгаа болж хувирсан цөөн хүний хувьд 10-12 дахь өдрөөс амьсгаа давч­дах, халуурах, бага зэрэг ханиалгаж эхэл­сэн” гэжээ. Мөн омикрон давaлгааны туршид толгой, цээж, нуруу өвдөх, хоолой загатнах, хуурай ханиалгах, ядрах шинж тэмдгүүд гарч байгаа талаар мэдээлсэн байна.

Гэвч энэ хувилбар манай улсад тархаж эхэлснээс хойш өдөр бүр хоёр хүн нас барж байна. Өөрөөр хэлбэл, “...Хүндрэлгүй” гэсэн нь худлаа болж таарч байгаа юм. ДЭМБ ч энэ сарын 6-нд “...Омикроныг хөнгөн гэж нэрлэж болохгүй” гэсэн анхааруулгатай мэдэгдэл гаргасан байсан. ДЭМБ-ын тэргүүн, доктор Тедрос Адханом Гебрейюс “...Омикрон хувилбар нь дэлхий нийтээр эрүүл мэндийн байгууллагуудад томоохон хүндрэл, дарамт учруулсан. Омикроны хувилбарыг хөнгөн гэж тодорхойлох нь буруу. Хүмүүсийг үхэлд хүргэсээр байна” гэсэн байна.

Харин манай эмч нарын зөвлөж байгаагаар энэ хувилбараас сэргийлэхийн тулд дархлаагаа маш сайн дэмжих хэрэгтэй гэж байна.

Дэлхийн ч, манай ч  судалгаа, статитистикаар “...Ковидоор өвчилж нас барсан хүмүүсийн мөш өндөр хувь, 90-ээс дээш хувь нь вакцинд хамрагдаагүй” гэж байгаа юм. Монгол Улсын хувьд нас барагсдын дунджаар 95 хувь нь вакцин огт тариулаагүй байгаа юм. Тэгэхээр ДЭМБ ч, дэлхийн бусад улс, манайх ч “...Вакцины нэмэлт тунд хамрагдаж, омикроны хүндрэлээс сэргийлье” гэдэг уриалгыг баруун солгойгүй өгч байна.

Монгол Улс бусад улсыг бодвол хүн ам цөөтэй болоод ч тэр үү, Засгийн газар нь вакцины нөөцийг хангалттай бүрдүүлж чадсан. Нэг, хоёр дахь тун хангалттай. 67-70 хувьд хүрсэн байна. Гурав дахь тунд хамрагдсан байдал ч 30 хувьд хүрч байгаа мэдээлэл бий. Одоо омикроноос сэрэмжлэхийн тулд дөрөв дэх тунд хамруулж эхэллээ. Өчигдрийн мэдээллээр 10.3 хувьд хүрчээ. Нэг үгээр хэлбэл, Монгол Улс вакцин овоолчихоод байгаа юм.

Харамсалтай нь вакцин эсэргүүцэгчид бас бий. Цахим сүлжээ, зарим олон нийтийн газарт вакцины эсрэг сурталчилгаа явсаар л байна.

Тэр хэрээр ятгалгад автсан хүмүүс вакцинаас татгалзах, аль эсвэл “...Өмнө нь халдвар авсан бол дахин халдахгүй” гэсэн буруу мэдээлэлд итгээд гурав дахь, дөрөв дэх тунд хамрагдахгүй байх явдал гарч буй аж. Ер нь бол хүний эрх ярьж вакцинаас татгалзагчид, эсвэл хэнэггүйтэж байгаа энэ хүмүүс бол хүний эрхийг зөрчигчид гэхэд болно.

Яах вэ, ковидын эсрэг вакциныг сайн дурын үндсэн дээр хийх ёстой ДЭМБ-ын “ташаал”, бусад эрх зүйн үндэслэлүүд байгаа юм байна лээ. Гэхдээ “...Нэг хүний эрхээр нөгөө хүний эрх хязгаарлагдаж байдаг” ардчиллын суурь зарчим байдаг. Энэ онолоор вакцингүй цөөхөн хүн нийтийн эрхийг ноцтой зөрчиж байна гэсэн үг. Тэд вакцингүй ч гэртээ сууж, өөрийгөө тусгаарлаад, нийгмийн харилцаанд орохгүй, бас халдвар авсан ч эмч нарыг тамлахгүй гэвэл нэг хэрэг. Гэтэл тийм биш байгаад гол асуудал байгаа юм.

Гэхдээ ганц вакцин бус маск байнга зүүх, гар хуруугаа сайн угаах, ариутгах зэрэг бас л энэ эрхийг хамгаалах чухал үйлдэл болоод байгаа аж.

Маскийг эсэргүүцэгчид манайд бас л байна. Иймэрхүү асуудлууд дан ганц Монголд биш дэлхийн бусад улс оронд ч байгаа юм байна. Харин зарим улсын удирдагчид нийтийн эрхийн төлөө нэлээд ширүүн арга хэмжээ авч эхэллээ.

Францын ерөнхийлөгч Э.Макрон долоо хоногт “...Хэнийг ч вакцин хийлгэ гэж албадахгүй. Гэхдээ тэднийг олон нийтийн газарт очих, нийгмийн амьдралд оролцох боломжийг нь дээд зэргээр хаана. хүмүүсийг вакцин тариулахаас аргагүй байдалд оруулна” гэж мэдэгдлээ.Тэрбээр “...Би тэднийг үнэхээр залхаамаар байна. Шоронд хийх боломжгүй. Тийм учраас 2022 оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн зоогийн газар орж, кофе ууж чадахгүй болгоно. Тэд кинотеатрт ч орж чадахгүй” гэсэн байна.

Бас Грекийн Засгийн газар ковидын эсрэг вакцин тариулаагүй өндөр настнуудаа 100 еврогоор торгохоор шийджээ. Энэ мэтчилэн сайн дурын үндсэн дээр тариулах вакцинд иргэдээ хамруулах боломжийг улс орнууд “сайн дураараа” олж нээсээр байна.

Манайх ч гэсэн зүгээр суугаад яах вэ дээ, Францын ерөнхийлөгч Э.Макроны “залхаалт”-ыг хэрэгжүүлэхэд болохгүй гэх юм алга. Яг тохирох “залхаалт” гэж харагдаж байна. Яагаад гэвэл, нэг хүний эрхээр нөгөө хүний эрх хязгаарлагдаж байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 13. ПҮРЭВ ГАРАГ. № 9 (6741)

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

12 цаг 10 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

12 цаг 27 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

16 цаг 19 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

16 цаг 30 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

16 цаг 36 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13